"Татварын шинэчлэлээр өргөн хэлэлцүүлэг хийнэ"

"Татварын шинэчлэлээр өргөн хэлэлцүүлэг хийнэ"

"Татварын шинэчлэлээр өргөн хэлэлцүүлэг хийнэ"

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2025.01.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Бид сүүлийн 4-5 жилийн хугацаанд томоохон сорилтуудыг даван тууллаа. Цар тахал, геополитикийн асуудал гээд чамгүй хүнд сорилт дунд явж ирлээ. Татварын суурь тогтолцооны асуудал дээр хэрхэн өөрчлөх шаардлагатай байна, ямар хүлээлт үүссэн, 2019 оны өөрчлөлтүүдээс илүү хялбаршуулах, суурийг сайн дэмжиж өгөх талууд дээр өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Өчигдрөөс Сангийн яамны вэб сайтад татварын шинэчлэлтэй холбоотой хэд хэдэн чиглэлээр олон нийтээс санал авч эхэлсэн. Аж ахуйн нэгжүүдээс идэвхтэй саналаа хэлж, цахим систем оруулж байна. Хаврын чуулган хүртэл хугацаа байна. Энэ асуудлаар өргөн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ төлөвлөгөөгөө танилцуулж, хэлэлцэнэ. Тэр үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тиймээс МҮХАҮТ болон салбар салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувь хүмүүс гээд бүх шатанд санал авч, өргөнөөр хэлэлцүүлж байж эцсийн байдлаар хавар Татварын багц хуульд шинэчлэлт хийхээр өргөн барина" гэв.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Зөвхөн олон ам бүлтэй айл өрхийн орлогын албан татварыг бууруулна гэлтгүй татвар үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, татварын бодлого төсвийн гол хэрэгсэл. Үүгээр дамжин өөр хүнс хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүч гэх мэт бүхий л салбарт бодлогын дэмжлэг үзүүлдэг. Нөгөө талаар төсвийн орлого бүрдүүлдэг. Илүү их уян хатан байх хэрэгтэй. Оюутолгойн татварын маргаан дээр шинэ ажлын хэсэг байгуулагдаад дараагийн шатны шүүх хуралд бэлдэж байна. Ц.Туваан сайд ахалж байгаа. Эхний шүүх хурал ирэх хавар болно. Бид хууль тогтоомжоо барина. Цаашдаа олон улсын гэрээ хийхдээ ийм алдааг давтахгүй, хуулиа дагаж, хатуу байх зарчимд суралцах ёстой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

үйлдвэрлэгч 2 цагийн өмнө 66.181.177.229

НДШ татвар үнэхээр болохгүй байна аа, ажилтны цалингийн 16%-ийг ажил олгогч, 11%-г ажилтан өөрөө төлдөг,
ажил олгогчоос төлдөг төлбөрийг ТЭГ болговол сайн байна аа, ажилтан хүн хэдий хэмжээний НДШ төлөхөө өөрөө шийддэг болъё,
түүнээс нь хамаараад тэтгэвэр хэдий хэмжээний тогтоох нь хамаарна гээд хуулиа өөрчилье. Ажилтныхаа цалинг нэмэх гэхээр татвар нь дагаад өсчихдөг, тэгэхээр ажилтанд наалдацгүй, ажил олгогч муу нэртэй, ийм л байдаг.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.91.44

Сөрөг хүчин гээд байгаа намууд татвар хураамж буулгана гээд хуцаад байсан байдаггүй ээ. Орлогын албан татвар 10% гэдэг арай хэтэрхий байна. Дээр нь хотын дарга нь элдэв татвараар дарамтална.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.117.26

Хуцалгүй л зайлцгаа. Яасан хуралдаж хэлэлцэж, тавлаж тохуурхаж дуусдаггүй, адгийн увайгүй, хөгийн новшийн хулгайч, алуурчид вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж