Хөгжлийн банк дампуурлаас гарсан гэх МАН-ынхны үг худлаа байжээ!

Хөгжлийн банк дампуурлаас гарсан гэх МАН-ынхны үг худлаа байжээ!

Хөгжлийн банк дампуурлаас гарсан гэх МАН-ынхны үг худлаа байжээ!

“Хөгжлийн банк дампуурлаас бүрэн гарсан”…  Тус банкны гүйцэтгэх захирал асан, одоогийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул гурван жилийн өмнө ийм мессеж өгч байв. Мөн 2024 оны зургадугаар сард, УИХ-ын сонгуулийн өмнөхөн Сангийн сайд Б.Жавхлан “ Хөгжлийн банкийг дампуурлаас гаргаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наядын гадаад зээлийн өр төлбөрийг барагдууллаа” гэсэн  мэдэгдэл хийж байсан билээ.

Бодит үнэн нь гэвэл Хөгжлийн банк захын арилжааны банкнаас ч бага/2.3 их наяд/ активтай, үүнээс 57.3 хувь нь чанаргүй зээлд тооцогдож байна. Ардын намынхан энэ мэтчилэн ард түмний толгойг “сайхан” саванддаг л даа.

Анх, 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банк найдваргүй зээлдэгчдээ зарласан агаад өсөхийн өлөн нь арилаагүй манай улстөрчид, үндэсний хөрөнгө оруулагчид хуугаараа очоод хулгай, тонуулаа хийсэн нь баримт сэлттэйгээ ил болсон.  Тэр тусмаа Б.Ундармаа, Ч.Ундрам, С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин, Л.Энх-Амгалан, Д.Хүрэлбаатар, Ш.Лхамсүрэн, А.Сүхбат, М.Билэгт, Б.Элдэв-Очир, Ж.Энхбаяр, Д.Сумъяабазар гээд голдуу МАН-ын улстөрчид хямд хүүтэй зээл авчихсан, энэ асуудлаар УИХ дээр гурван шатны нээлттэй сонсгол зохион байгуулж байлаа.  Нээлттэй сонсголд УИХ, Засгийн газрын сайдууд, сайд аснууд мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүртэл дуудагдаж байв.

Нийтдээ 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн шүүх хурал Улаанбаатар чуулгад 47 хоног үргэлжилсэн боловч өнөөг хүртэл эцэслэгдээгүй, банкны захирал, ажилтан гэх цөөн хэдэн хүнээр туг тахих төдийгөөр уг дуулиант хэрэг дуусч байх шиг.

“Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Бэрэн”-гийн Н.Мөнхбат, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, Х.Баттулгын хоёр зөвлөх гээд  Хөгжлийн банкийг тонолцсон МАН-ын улс төр-бизнесийн бүлэглэлийн хувьд “чоно цатгалан, сүрэг бүтэн” үлдсэн. Үндсэндээ Төрийн ордонд зохион байгуулсан сонсгол нь ч, Улаанбаатар чуулгаас шууд дамжуулсан шүүх хурал нь ч ямар ч үр дүнгүй өнгөрснийг банк бус санхүүгийн байгууллагын хэмжээнд очтолоо “давжаарсан” Хөгжлийн банкны активаас харж болно.

2011 онд баталсан Хөгжлийн банкны тухай хуульд зөвхөн УИХ-аар баталсан, экспортын дэмжих, импортыг орлох төсөлд урт хугацаатай зээл олгоно гэж зааж өгснийг Б.Ундармаа, Б.Жавхлан нарын гишүүдийн санаачилгаар МАН-ын үнэмлэхүй олонхоос бүрдсэн парламент  2017 онд Хөгжлийн банк ямар төсөлд зээл олгохоо өөрөө мэднэ гэх өөрчлөлтийг хийж байгаад дээрэм тонуулаа айж ичихгүйгээр хийсэн байдаг. Уг хуулийн хулгайг хийлцсэн “Бишрэлт”-ийн Б.Ундармаа гэхэд 75.5 тэрбумын зээл аваад 32 тэрбумыг нь төлж чадалгүй найдваргүй зээлдэгч болчихсонд гайхах зүйл байгаагүй. Хулгай хийх гэж л хуулийг нь харанхуй шөнөөр “хулгайлсан” хүмүүс шүү дээ, МАНай улстөрчид.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон З.Нарантуяагийн хэлснээр Засгийн бодлого, Хөгжлийн банкны бодлого хоёр нэг байж хөрөнгө оруулалт татна гэдэг  нь үнэн. Хөгжлийн банкийг байгуулсан зорилго нь экспорт, импортыг орлох төсөлд хөрөнгө оруулах болохоос арилжааны банкуудтай ана, мана өрсөлдөх байгаагүй юм. Атал Хөгжлийн банк болсон, болоогүй зээл олгоосоор байгаад юун хөгжлийн төсөлд хөрөнгө оруулах манатай, дампуурлаа хэзээ мөдгүй зарлах дээрээ тулчихаж. Тиймээс Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах биш бүр шинэчлэн найруулж байж дампуурлаас гарах боломжтой аж. Товчхондоо, МАН-ынхны хийсэн хуулийн хулгайг цэгцлэх тухай юм.  Мэдээж, дээрэм тонуулын үүр уурхайн болсон Хөгжлийн банк гадаадад ч, дотоодод ч нэр хүндээ алдсан. Ямар л тэнэг хүн хөрөнгөө дампуурч яваа Хөгжлийн банкинд оруулах билээ дээ. Хөрөнгө оруулагчид монголчуудаас тэнэг байна гэж байх уу…? Тэгэхээр хөрөнгө оруулагчдын итгэлийг татах ганц арга нь Хөгжлийн банкны хуулийг шинэчилж, удирдлага, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх. Мөн боловсон хүчний хомсдол Хөгжлийн банкинд нүүрлээд удаж байгаа гэх. Үнэнийг хэлэхэд Хөгжлийн банкинд ажилд орноосоо болоод шоронд орохыг хэн хүсэх вэ. Ажил мэргэжлийн карьер, амь амьдралаараа улс төрийн шоглоом болоод дууссан гашуун жишээ зөндөө байхад шүү дээ. Гэх мэтчилэн Хөгжлийн банкинд нүүрлэсэн зовлонгоо З.Нарантуяа ил тод ярьсан. Энэ ч зөв. Эхлээд үнэнтэйгээ нүүр тулж, өвчний “онош”-оо зөв тогтоож байж эмчилгээ явагдана. Тэгэхээр Хөгжлийн банкийг дампуурлаас гарсан гэж худал хэлэх биш дампууруулсан шалтгаан нөхцөл, эрсдэлийг нь тооцож байж л хөрөнгө оруулалт  татна, хүний нөөцөө бүрдүүлнэ.

Хөгжлийн банк дампуурлаас гарсан гэх худал үгэндээ МАН ядаж уучлалт гуйх, үгүйдээ л Засгийн газар үнэнтэйгээ нүүр тулах ёстой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 минутын өмнө 66.181.181.14

МАНДУУЛНА ГЭСЭН МАН МОНГОЛЫГ МАНГАС ШИГ ИДЭЖ БАЙНА

Avatar

Нэргүй 5 минутын өмнө 66.181.181.14

МАН-ыг татан буулгаагүй цагт Монгол улс хөгжихгүй МАН-ыг сонгохоо больсон цагт л Монгол ядууралаас гарна

Avatar

үйлдвэрлэгч 3 цагийн өмнө 66.181.177.229

Нямсүрэн сайн байна аа, улс төрчдийн элдэв булайг бичиж ард бидэнд дуулгаж байгаад баярлаж байна аа, чамайг муулаад байгаа хүмүүс чинь зээл авчихсан, тэгээд төлөөгүй хүмүүсийн бичсэн зүйл шүү, түүнээс нь бүү айж няцаарай.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.157

Элбэгдоржийн мөнгөөр амь зогоогч Нямсүрэн гэх энэ авгай өөрийгөө хамгийн логиктой нийтлэгч гээд бодчихсон байна. Тэр нь ч бичсэн зүйлээс нь харагддаг.Өдий насны эмээ болж байгаа хүн гэр орондоо үр хүүхэд ач зээгээ эрүүл өсгөхийг бодохын оронд улс төржчихсөн бусдын гар хөл болчихсон явах нь өрөвдөлтэй юм. Ингэж олсон мөнгө хоол болохгүй. гахаж үхэж мэднэ. Сайд үг хэлснийг нь бүхэл бүтэн МАН хэлсэн юм шиг бичиж байгаа нь дэндүү хөнгөмсөг явдал юм. Танк орж ирэхийг АН-тай холбовол ямар байна вэ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.191.232

Чи бас хөгжлийн банкийг тонолцсон луйварчдын нэг юм байна л даа,удахгүй дээлээ нөмөрнөө

Avatar

Нэргүй 3 минутын өмнө 66.181.181.14

ХӨРШ ОРОСООС НЬ ТАНК ОРЖ ИРЭЭД УКРАИНД ДАЙН ЯВАГДАЖ БАЙНА.ТҮҮН ШИГ ХӨРШ ХЯТАД ОРОС ХОЁРООС ТАНК ОРЖ ИРЭХ БОЛНО. ЭНЭ ХОЁР ХӨРШ ЧИНЬ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭХ ДАЙНД БЭЛДЧИХСЭН УЛСУУД

Avatar

Иргэн 6 цагийн өмнө 103.57.95.137

ЭНэ хүүхэн ингэж өөрийн нэр хүндийг өсгөж, АН ыг санхүүжүүлэх аргаа олж байгаа ухаантай юм байхдаа

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 139.5.219.240

мАН ын өлөн хулгайчдын ганц чадах зүйл нь худал ярьж хулгай хийх бус уу

Avatar

зочин 4 цагийн өмнө 66.181.186.81

Хөгжлийн банкны өр барагдуулах талаар тухайн үед сайн ажилласан, Дампуурах гэж байсан банкийг татан босгосон, Одоо үргэжлүүлж сайн ажиллах шаардлагатай ,Монголчууд л болохоор мэдээж яаж ийж байгаад зээл авна Тэгээд төлөхдөө туйлын хойрго, Бүр гадаад рүү зугтаад алга болно Хууль нь зөөлхөн Хууль шүүхийн байгууллага ч асуудлыг шуурхай шийдэж ажиллах талаар бас л хойрго бололтой юм, АНУ г м гадаадад энэ талар маш хатуу хамаагүй шуурхай ханддаг гэж бичээд л байна

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 149.88.103.52

Бишрэлтийн Ундармаагийн Капитал банк дампуурч Нийгмийн Даатгалын 380 тэрбум төгрөг салхинд хийсч билээ. 2 жил шоронд суугаад л гарч ирсэн. Монголын татвар төлөгчид юу ч олж авч чадаагүй. Хөөрхий тэтгэвэр төлөгчдийн мөнгөөр тоглосон

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 139.5.217.60

Тийм бхад бишрэлт нь дээд лигт хэдэн тэрбумаар баг ивээн тэтгээд байж байх гэж нээрээ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 149.88.103.52

Буянгийн Жаргалсайхан гэдэг хулгайч байна. 1998 онд Монголын Засгийн Газрыг барьцаанд тавиад Японы Марубени корпорациас 20 сая ам.доллар аваад мурьчихсан. Гүндалай энэ үнэнийг илчилснээс болж тухай үед Жаргалсайхан Худалдаа Үйлдвэрлэлийн Сайдаасаа хусуулж байсан юм. Одоо энд тэнд очиж худлаа яриад явдаг хөгшин болж дээ, түүх харин үлддэг юмаа, Монголын ард түмэн тэнэг биш.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.160.67

өмхии гичиии

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 122.201.31.156

Жавхлан гэж заваан сдак шоронд хиыж ажлын хураагаадмавах хэрэгтэй шдээ улсын тѳсѳвт ѳѳрѳѳ луывармхиых гээд баахан хэрэггүы тѳслүүд оруулж батлуулсанмхүн шдээ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 192.82.92.204

Санхүүч хүмүүсийн нүдээр бол энэ нь зөв л харагдаад байх шиг. Чанаргүй зээлийнх хэмжээнд өөрчлөлт ороогүй үед нийт актив нь буурахаар эзлэх хувь нь мэдээж өндөр харагдана л даа. Анх хэрэг мандахад актив нь хэд байсан юм, түүнээс хойш чанаргүйгээс хэдийг төлүүлсэн, активт нь ямар өөрчлөлт орсон, гадны бондын төлбөр, мөнгө төлсөн үү гээд шалтгаануудыг нь тодорхой болгож байгаад бичихгүй бол зүгээр 2 тоо хараад харьцуулаад ярьвал учир дутагдалтай шүү сэтгүүлчээ.

Avatar

Зочин 10 цагийн өмнө 202.21.104.2

Энэ Мандуул гэж МАН-ын тавиул үл бүтэх амитан байжээ. Амбийцтай, бас худалч.ккк. Хөгжлийн банк төрийн бодлого хэрэгжүүлэхэд маш чухал үүрэгтэй.. Банкаа өөд нь татаж, том төслүүдийнхээ санхүүжилтийг явуулаач ээ! Юун Нямба.. юун ниийслэл?? ОУ-ын зах дээр бонд гаргах, экспортын бүтээгдэхүүн, хөгжлийн төсөлд зээл олгох, хөнгөлөлттэй эх үүсвэр бүрдүүлэх, бодлогын санхүүжилт олгох бүгд Хөжлийн банкаар явна шдээ. З. Нарантуяа бол жинхэнэ банкир, хуульч хүн. Босгоод л ирнэ.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 122.201.23.83

2016 оноос хойш МАНийнхан сайхан идсэн дээ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.115.240

Дампуурчихаагүй л байгаа биз дээ. Актив бага байхыг ДАМПУРСАН гэж ойлгодог хөлдүү толгойнуудыг бурхан гэсгээг ккк

Avatar

НИНАБАЗАР 12 цагийн өмнө 66.181.188.124

МОНГОЛ УЛС СҮЙРЧ Л БАЙВАЛ Ж.НЯМСҮРЭН МЭТИЙН ХӨГИЙН, ХОГИЙН ШААРНУУДЫН БАХ ТАВ НЬ ХАНАЖ БАЙХ БОЛОЛТОЙ ШҮҮ. ӨӨРСДИЙГӨӨ НЭГ ИХ ШҮҮМЖЛЭЛТ НИЙТЛЭЛ БИЧЧИХЛЭЭ ГЭЖ ХОШГИРДОГ БАЙХДАА. ДАНАА ХҮНИЙ ө***г ӨНГИЙСӨН ЗАХИАЛГАТ ҮЙЛДЛҮҮД УГААСАА Л УРТ НАСГҮЙ ЮМ Л ДАА. ХӨӨРХИЙ ЗАЙЛУУЛ ДАА

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.86.156

ЧИ БИТГИЙ ХУЦААД БАЙ

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.188.124

МОНГОЛЧУУДЫГ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ Л а**а. ХӨГЖЛИЙГ БАНКИЙГ ДАМПУУРЛААС ГАРГАСАН БАЙХАД МОНГОЛЧУУД Л ДАМПУУРЛААС ГАРААГҮЙ ГЭЖ МУУ ЁРЛОНО. Fitch, Moody's, Goldman Sachs ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ҮР ДҮНГ ҮНЭЛЖ МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ЧАНСААГ BB+ БОЛГОСОН ШҮҮ ДЭЭ
ОХУ-Д ТӨЛӨХ ИР ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 250 АМ. ДОЛЛАРЫГ ОРОСОД ТӨЛЖ, ОРОСЫН ТАЛ ӨР ТЭГЛЭГДСЭН ГЭЖ ЗАРЛААД БАЙХАД Л МОНГОЛЫН ТАЛ 50 САЯЫГ Н.ЭНХБАЯР, ТҮҮНИЙ АВГАЙ ЦОЛМОН 2 ИДЭЖ УУСАН, ӨР ТӨЛЖ ДУУСААГҮЙ ГЭЖ БАЙЖ БИЛЭЭ.
АМНЫ БИЛГЭЭС АШДЫН БИЛИГ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.86.156

БИТГЙИ ЭЛИЙРЭЭД БАЙ МАНГАРАА

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.168.34.200

Gutsoo

Avatar

иргэн 12 цагийн өмнө 122.201.27.34

эдгээд нөхдүүдээс хэн нь хуулийн хариуцлага их бага хэмжээгээр хүртсэн бэээ. Монголчууд өөрсдөө ийм ядруу сэтхүйтэй байвал өөртөө гомдоод орон дотроо уйлдаа, өөр хэлэх үг алга дааа

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.160.55

монголд төртэй холбогдсон банкууд дампуурлаас гарч чадахуу айн.🤪хөх инээд хүрчлээ байна.үйлийн үр хаалага андуурдаггүй гэдэг бил үү.хэзээ нэг өдөр ард.түмнийхээ төлөө гэсэн аавын хүү ээжийн охин гарч ирж л таараа.ирээдүй та нарыг мартахгүйгэдэг үг бас байдаг байх аа айн.харж л байгаарай..тэр үед новшнуудыг яахыг нь харна аа.😁😡

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж