"NASA" 2030 он гэхэд Ангараг гаригийн дээжийг эх дэлхийд буцаан авчрах хоёр шинэ стратегийг судалж байна. Эдгээр нь 11 тэрбум ам.долларын өртөгтэй, хэт төвөгтэй, дээжийг 2040 онд авчрах хүртэл хойш татаж буй анхны "Mars Sample Return" хөтөлбөрийн шинэчилсэн хувилбар байх болно. Тодруулбал, Ангараг гариг дээр 2021 оноос хойш судалгаа явуулж буй "Perseverance" , "Curiosity" ровер нь чулуулаг, тоосны чухал дээж цуглуулж байна. Эдгээр дээжийн тусламжтайгаар тус гариг дээр амьдрал байсан эсэхийг бүрэн баталж чадна. Гэвч уг хоёр роверыг дэлхийд буцаан авчрах нь олон тооны сансрын хөлөг хамтран ажиллах шаардлагатайгаас гадна төсөв мөнгө нь "NASA"-ийн тооцоолсноос давж байна.
Хэрэв 11 тэрбум ам.долларын зарлага гарвал тус байгууллага цаашид өөр төслүүдэд санхүүжилт олгох чадваргүй болох тул эрдэмтэд "Mars Sample Return" хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд санал зөрөлдөж буй.
Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхийн тулд хоёр шинэ хувилбарыг хэлэлцэж буй. Эхний хувилбар нь Ангараг гариг дээр роверуудыг буулгасан шиг ижил "тэнгэрийн тогоруу" технологийг ашиглах болно. Энэ арга нь сансрын хөлгийг дулааны хамгаалалт, шүхэр, удаашруулагч пуужингаар удаашруулж, дараа нь роверын цуглуулсан дээжийг гадаргуу дээр кабелиар буулгах явдал юм. Хоёр дахь арга нь "SpaceX", "Blue Origin" зэрэг арилжааны компанийн тусламжийг авч, дээжийг авчрах хүнд даацын хөлөг бүтээх юм. Гэсэн хэдий ч уг хоёр аргад дээжийг Ангараг гаригийн тойрог замд хүргэх пуужин эсвэл сансрын хөлөг шаардагдаж байна. Хэрэв тойрог замд хүргэж чадах юм бол Европын сансрын хөлөг дэлхий рүү илгээх болно.
Бүтэмжтэй бол эдгээр аргууд нь дээжийг 2039, 2035 он гэхээс өмнө дэлхийд авчирч, Ангараг гариг дээрх жинхэнэ амьдрал байсан эсэхийг мэдэх болно.
Тооцоолж буйгаар, 5.5 тэрбум ам.доллараас 7.7 тэрбум ам.доллар шаардагдаж байна. "NASA" аль хувилбарыг ашиглахаа 2026 он гэхэд шийдэх бөгөөд зорилтот 30 дээжийг авчирна. Түүнчлэн, Хятад улс хувиараа Ангараг гаригийн дээжийг 2031 он гэхэд авчрах төлөвлөгөө боловсруулж буйтай холбогдуулан "NASA" өрсөхийг хичээж байна. "NASA" авчирсан дээжээрээ дэлхийд анхдагч болж, Ангараг гаригийн өнгөрсөн үеийн түүхийг, тэр дундаа амьдралын боломжит түүхийг харуулахыг зорьж байна.
Нэргүй 8 цагийн өмнө 59.153.115.22
дэлхийн хүн, амьтан, ургамал ангарагаас ирсэн