Р.Чингисийг чөлөөлсөн нь Х.Баттулгатай холбоотой юу?

Хуучирсан мэдээ: 2025.01.09-нд нийтлэгдсэн

Р.Чингисийг чөлөөлсөн нь Х.Баттулгатай холбоотой юу?

Р.Чингисийг чөлөөлсөн нь Х.Баттулгатай холбоотой юу?

Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг өчигдөр /2025.01.09/ албан тушаалаас нь чөлөөлсөн нь олны анхаарлыг татсан сэдэв болж хувираад байна.

Учир нь, түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрыг огцруулах жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” гэж мэдэгдсэн.

Гэвч учир мэдэх хүмүүсийн хувьд “Дотоодын цэргийн штабыг удирдаж байгаа хүн жагсаал цуглаан санхүүжүүлнэ гэж юу байх вэ. Р.Чингисийг явуулах шалтаг шалтгаан олдохгүй болохоор жагсаалтай холбож, нэр төрд нь халдлаа. Үнэхээр ийм зүйл болсон бол ноцтой асуудал. Хуулийн байгууллага шалгаж, шүүх байгууллагаар эцэслэн тогтоох ёстой. Гэвч ийм зүйл болсонгүй” гэж тайлбарлаж буй.

Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгын явуулгаар Р.Чингисийг чөлөөллөө. Р.Чингисийн оронд хэнийг Дотоодын цэргийн командлагчаар томилох вэ гэдгийг харах л үлдэж байна” гэцгээж буй.

Ажилгүй болоод буй Р.Чингис нь 2014-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажилласан. Энэ үед тус газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь “Шинэ төмөр зам төсөл”, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг шалгаж байв. Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаагийн мөрдөгч нар “Баялгийн хувь” ХХК, “Түмэн хишигтэн” ХХК-ийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийх шаардлага гарч, “Баянгол” зочид буудалд байрлах оффис өрөөнд нэгжлэг хийх болоход УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэдэг дуулиан дэгдээж, бөхчүүдийг цуглуулан ажиллагаанд нь саад учруулсан юм.

“Баянгол” зочид буудлыг бүслэх шахам цугласан олны дунд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, сумогийн их аварга Д.Дагвадорж, “Херо”-гийн Б.Баатар нар ч очсон билээ. Энэ үйл явдал 2016 оны дөрөвдүгээр сард болсон.

Харин дээрх нэгжлэг болж өнгөрсний дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга Хууль зүй дотоод хэргийн сайд Д.Дорлигжавт хандан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис нэр бүхий компаниудад санхүүгийн шалгалт хийх нэрээр цагдаагийн тусгай хүчний тасгийг бүрэн зэвсэглэн хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явууллаа. Тиймээс түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн цагдаагийн тусгай хүчийг зориулалтын бус үйл ажиллагаанд ашигласан хэрэгт шалгаж өгнө үү гэж гомдол гаргаж байв.

Тиймээс УИХ-ын гишүүн Х.Баттулга нөлөөлж Р.Чингисийг Дотоодын цэргийн командлагчаас нь зайлуулав уу гэх хардлага ч давхар дагаж буй юм.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХахаХаха
10
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж