Хүүхэд ахуйн осолд өртөж гэмтэх нь нэмэгдэж байна

Хүүхэд ахуйн осолд өртөж гэмтэх нь нэмэгдэж байна

Хүүхэд ахуйн осолд өртөж гэмтэх нь нэмэгдэж байна

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд эмнэлгийн тусламж авч буй хүний тоо нэмэгджээ. Тус төвийн яаралтай тусламжийн тасгаар өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр 383 хүн үйлчлүүлсэн байна. Энэ нь өмнөх өдрийнхөө 50 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Энэ мэтчилэн тус эмнэлгээс өдөрт 350-450 орчим хүн яаралтай тусламж, үйлчилгээ авдаг байна.   Нийт тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн дийлэнх хувийг хүүхэд эзэлж байгаа аж. Тодруулбал, нэг өдөрт 305 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсны 105 нь хүүхэд байна. Ерөнхий боловсролын сургууль амарсан энэ үед хүүхдийг насанд хүрээгүй ах эгчээр нь харуулах, харгалзах хүнгүй үлдээснээс үүдэж хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол нэмэгдэж байгааг ГССҮТ-өөс мэдээлэв.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн гурван жилийн хугацаанд 157 мянган хүүхэд осол, гэмтэлд өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Тэдний 53 хувь нь буюу 83 мянга нь гэртээ байхдаа осолд өртсөн гэсэн судалгаа байна. Мөн өнгөрсөн оны эхний хагас жилд 3592 хүүхэд гэртээ байхдаа түлэгдэж гэмтжээ.

Тиймээс сурагчдын амралт үргэлжилж буй энэ үед хүүхдийг ахуйн осол бэртлээс урьдчилан сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлэв. Тухайлбал, халуун хоол цайг хүүхэд хүрэхээргүй газар тавих мөн зуухны тагийг түгжээтэй байлгах, хурц иртэй зүйлсийг хүүхдээс хол байлгахыг ГССҮТ-өөс анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

00 8 цагийн өмнө 139.5.219.29

Найрамдал-д амарч байсан хүүхэд 2025.01.4-нд 4 давхараас унаж хүнд бэртэж гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна. Энэ талаар сурвалжилж өгнө үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж