"Робинзон Крузо" гэгддэг даяанч 85 насандаа таалал төгсжээ

"Робинзон Крузо" гэгддэг даяанч 85 насандаа таалал төгсжээ

"Робинзон Крузо" гэгддэг даяанч 85 насандаа таалал төгсжээ

Газар дундын тэнгисийн зэлүүд арал дээр 30 гаруй жилийн турш орь ганцаар амьдарч, урлагийн бүтээлээ туурвидаг байсан нэгэн эрэгтэй соёл иргэншилд эргэн ирснээс гуравхан жилийн дараа буюу 85 насандаа таалал төгсжээ. Түүнийг Мауро Моранди гэдэг байсан бөгөөд амьдралынх нь түүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан цагаас хойш бодит Робинзон Крузо гэгдэг болсон юм. Моранди 1989 онд даалгавраар Полинез руу явахаар аялалд гарсан ч дарвуулт завь нь сүйрсний улмаас Италийн Сардиниа арлын ойролцоох Дэлхийн хоёрдугаар дайны хуучны хоргодох байр болох Буделли арлын цор ганц оршин суугч болжээ. Түүний түүх сонин хэвлэлээр цацагдсаны дараахан яагаад эргэн ирж болоогүйг сонирхоход тэрээр ганцаардмал байдалдаа дасч, амьдралаараа бахархдаг болохоо тайлбарласан байдаг.

Түүнчлэн, арал дээр үндсэн оршин суугч, асран хамгаалагчаар амьдрах болсноор утга учиргүй хэрэглээ, нийгмээс бүхэлд нь тасрах ямар амар амгалан болохыг ойлгож, эмх замбараагүй орчноос зугтах болжээ.

Аз таарч Буделлигийн өмнөх даяанч манаач тэтгэвэртээ гарах гэж байсан тул Моранди залгамж халаа нь болохдоо баяртай байлаа. Үзэсгэлэнт арал дээр шүрэн, боржин чулуу, хясаагаар хийсэн байшинд ганцаараа амьдардаг байсан ч 2021 онд тус арлыг байгалийн цэцэрлэгт хүрээлэн болгосон юм. Улмаар Италийн эрх баригчид түүнийг хөөн гаргаж, Морандигийн амар амгалан талаар болжээ.

Моранди арал дээр 32 жилийн турш амьдрахдаа далайн эргийн наран шарлагын газрыг цэвэр байлгаж, өдрөөр аялагчдад арлын экосистемийн талаар заан сургадаг байжээ.

Манаачаар ажилладаг байсан тул сар бүр тодорхой хүнсний хангамж ирэх бөгөөд сэрүүн өдрүүдэд тэрээр нарны эрчим хүчний түр зуурын системийг тохируулж, энгийн задгай зуухаар ​​байшингаа халаадаг. Гэвч гэр нь гэж тооцогддог байсан арлаасаа хөөгдсөний дараа эрх баригчид түүнийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тооцогддог Сардиниас холгүй орших архипелаг Ла Маддалена руу нүүлгэсэн байдаг. Моранди насан эцэслэх хүртлээ Ла Маддаленад нэг өрөө байранд амьдарсан аж.

"CNN" агентлаг Морандигийн орь ганц, гайхалтай амьдралыг хальсанд буулгасан байдаг. Түүнийг 2021 онд диваажингаасаа хөөгдсөний дараахан "CNN" агентлаг зорин очиж, нөхцөл байдлыг нь сурвалжилжээ. Моранди хэлэхдээ,"Бүх зүйл хэзээ ч дуусахгүй. Би бол хоёр дахь удаагаа шинээр амьдрах боломжтойг харуулсан бодит жишээ. Хүн 80 наснаас дээш настай байсан ч бүх зүйлийг дахин эхлүүлж болно. Учир нь өөр зүйл, өөр ертөнц бий" гэж байжээ. Улмаар түүний хувьд 32 жил гэр гэж нэрлэгдсэн арлаасаа явж буйдаа сэтгэл дундуур биш байгааг мэдсэн юм. Орчин үеийн амтанд сэтгэл хангалуун байсан түүний хувьд даяанчаас өөр амьдрал сайхан санагдаж байна гэж онцолж байжээ.

Моранди "CNN"-нд  "Би аз жаргалтай, сайхан амьдарч, өдөр тутмын тав тухыг эдлэх таашаалыг дахин нээсэн" гэсэн юм.

Тэрээр өнгөрсөн зун бүдэрч унасныхаа дараахан Сардини улсын Сассари хотын асрамжийн газарт хүргэгджээ. Дараа нь Италийн хойд хэсгийн Модена хот буюу өсөж төрсөн газартаа очсон юм. Гэвч нас дээр гарсан тул биеийн байдал нь улам муудаж, өнгөрсөн долоо хоногт төрсөн газраа нас баржээ. Түүний найз нөхөд цахим сүлжээнд энэ талаар мэдээлж, амьдралынхаа туршид далайн захад амар амгалан байдлыг илүүд үздэг байсныг нь хүндэтгэж, чандрыг нь далайд цацна гэж амласан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 10 цагийн өмнө 139.5.219.126

САЙХАН УРТ НАСАЛЖЭЭ. ӨӨРИЙН АМГАЛАНГ БҮТЭЭХ ЁСЫГ МЭДДЭГ ХҮН БАЙЖ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж