УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.01.09/-ны 10.00 цагаас хуралдаж эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх тов гарсан. Үүнд:
Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх Дэгийн тухай хуулийн төсөл
· Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·“Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/
· “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
Төмөр замын газар байгуулах тогтоолын төслийг дэмжлээ
Үргэлжлүүлэн "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Энэхүү тогтоолын төсөлд төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх зохицуулалтыг тусгажээ.Тодруулбал, Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдах Төмөр замын газар нь өсөн нэмэгдсээр байгаа тээврийн хэрэгцээг хангах, төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, төмөр замын салбарт мөрдөх дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох, төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогч олон өмчийн хэлбэрийн хуулийн этгээдийн зах зээлийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж. Уг газрыг байгуулахдаа Зам, тээврийн сайдын 2025 оны төсөвт багтаан “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, Зам, тээврийн яамнаас агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тодорхой тооны орон тоог шилжүүлэх замаар улсын төсөвт дарамт учруулахгүйгээр байгуулахаар төлөвлөжээ.
Цэргийн тоног, төхөөрөмжийг Япон улсын буцалтгүй тусламжаар авна
Үргэлжлүүлэн "Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Японоос орж ирэх тоног төхөөрөмжүүд буцалтгүй тусламж юм байна. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг ч эдгээр төхөөрөмжийн зах зээлийн үнэ нь хэд вэ? Дараа нь урсгал зардал, засвар, үйл ажиллагааны зардлын тооцоог хийсэн үү?
-УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт: Бид дэлхийн 39 улстай батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаатай. Япон улстай цэрэг, техникийн хамтын ажиллагаатай болох хэлэлцээр байгуулж байна. Тодорхой үнийн дүн, зориулалт бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар авч байна. Ямар үнийн дүнтэй гэдэг нь улсын нууцад ордог юм билээ. Шаардлагатай гэвэл албан бичиг гаргаж өгч болно. Эдгээр нь Батлан хамгаалахын салбарт хэрэгтэй төхөөрөмжүүд. Нэмэлт зардал гарахгүй гэв.
-УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Зарчмын хувьд дэмжиж байна. Хэлэлцээрийг соёрхон батлах хүрээнд Монгол Улсад мэдлэг ноу-хау орж ирж байна гэж ойлгож байна. Бодлогын хүрээнд хуучин цагийн гэхээс илүү орчин цагийн техник технологитой харьцаж чадах боловсон хүчнийг бэлтгэхэд ямар төсөөлөлтэй байгаа вэ. Залуучууд цэрэгт очоод ямар давуу талтай болоод халагдах вэ? Цэргийн алба хаангаа ямар салбаруудаар мэргэших бололцоог бүрдүүлж байна вэ?
-УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт: Бид дэвшилтэт техник технологийг ашиглах, зэвсэг техникээ шинэчлэхэд анхаарч байна. Үүнийг хугацаат цэргийн албан хаагчаас эхэлж байгаа. Цэргийн алба хаагч бие сэтгэлийн хувьд хатуужихаас гадна, амьдралаа авч явах олон чадвартай болох ёстой. Энэ жилээс англи хэл, мэдээллийн технологийн анхан шатны мэдэгдэхүүн, чадвартай болгох шийдлийг хэрэгжүүлж байна.
Ж.Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлж, 130 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр шилжүүлэв
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүнийн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 61 нь буюу 65.5 хувийн саналаар УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Польш улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Н.Оюундарийг томилохыг дэмжлээ
УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууслаа. Хуралдааны төгсгөлд Н.Оюундарийг Элчин сайдаар томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, саналт хураалтад оролцсон 93 гишүүний 63 нь буюу 67.7 хувийн саналаар дэмжлээ. Улмаар санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр болов.
Зөвхөн сандал ширээ хуваах гэж биш бодлогуудаа явуулах гэж хамтарсан
Үргэлжлүүлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Уг томилгоотой холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Элчин сайдаар дандаа МАН-ын хүн оруулж ирэхгүй шүү. Бид хамтарсан Засаг шүү, Б.Батцэцэг сайд аа. АН-д гадаад харилцаагаар мэргэшсэн мэргэжилтнүүд бий. Тэндээс оруулж ирэхгүй бол бид 42 КНОПТОЙ шүү.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Н.Оюундарь нэр дэвшигчийг сайн мэднэ.Гадаад харилцаа олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Монголын төрийг түшилцэж УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. Энэ мэт гадаад харилцааны туршлагатай томилгоонуудыг дэмжиж байна. Сая Б.Пүрэвдорж гишүүн АН-тай МАН хамтарсан. АН боловсон хүчин сайтай. Тийм учраас элчин сайдаар томилохдоо АН-аас томилох ёстой. Хамтарч байгаа учраас санпал ширээгээ хуваана гэж хэлж байна. Бид ажлаа хувааж хийх гэж, хариуцлагаа хувааж үүрэх гэж хамтарсан. Гацсан олон төслүүдээ гацаанаас гаргах гэж,талцаж, хуваагдаж улстөржихгүй улс орныхоо хөгжлийн төлөө хамтарсан. Энэ бодлого бүх шатандаа явах ёстой. Зөвхөн сандал ширээ хуваах гэж биш бодлогуудаа явуулах гэж хамтарсан. Дээрээ буюу УИХ, Засгийн газар, Элчин сайд, агентлаг, дарга нарын сандал ширээ хуваах асуудал яригдахгүй. Бүх түвшинд хамтарсан бол хамтарсан шиг хамтрах хэрэгтэй. Орон нутагт АН ялсан гээд төрийн жинхэнэ албан хаагчийг хоморголон халж байна. Тэр чинь нам бус хүмүүс. МАН-ын гэж нэр хаяг нааж байгаад хоморголон халж байна. Тэднийг хэн өмгөөлж, хамгаалах вэ. Төрийн албаны зөвлөл ажлаа хийж байна уу. Ховд аймгийн ЗДТГ-т үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэгчээр хүн томилогдон ажиллаж байна. Ингэж болдог юм уу. Хууль зөрчсөн, хулгай хийсэн хүмүүс төрд ажиллаж байгаа бол халах ёстой. Ажлаа сайн хийсэн, хууль зөрчөөгүй хүмүүс төрийн албандаа ажлаа хийх ёстой. Оронд нь томилогдож байгаа хүмүүс хуульд заасан шалгуурыг хангасан байх ёстой. Гэтэл үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэгч гэж ямар албан тушаал байна вэ. Багийнхаа иргэдээс олонхийн санал аваад гараад ирсэн багийн дарга нарыг баиламжилахгүй гацааж байна. Тухайлбал, Ховд аймгийн Цэцэг суманд. Ийм байдлаар хамтрахгүй ээ. Хамтарч байгаа бол анхан шатандаа ч хамтарч ажлаа, хариуцлагаа хуваах ёстой. Хамтарч байгаа гээд дээрээ бүх зүйлээ хуваана гэж ярьдаг байж болохгүй. Бүх шатандаа ажлаа ч, үүргээ ч, эрхээ ч, хариуцлагаа ч хуваах ёстой.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Элчин сайд нар Гадаад харилцааны сайдтай гэрээ байгуулдаг. ГХЯ-ны ажилтан гэж явдаг учраас яамны жилийн ажлын төлөвлөгөөг хийж хэрэгжүүлдэг албан тушаал юм. Элчин сайд нарын томилгооны 80 хувьд гадаад харилцааны салбарын мэргэжилтэн буюу мэргэжлийн дипломатууд байгаа. Үлдсэн 22 орчим хувь нь бусад салбараас томилогдсон хүмүүс байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд элчин сайд нарын томилгоонд алдаа, оноо гаргаж ирсэн нь үнэн. Янз бүрийн оронд алдаа дутагдал гаргаж, асуудалд холбогдож байсан элчин сайд нар ч бий.Элчин сайдаас доод албан тушаалд буюу элчин сайдын зөвлөх, 1, 2, 3-р нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалд бүгд ГХЯ-ны мэргэжлийн дипломатууд томилогдох ёстой. Зарим тусгай үүрэг гүйцэтгэдэг ТЕГ, Сангийн яам, ЭЗХЯ, Боловсролын яам, ХНХЯ-ны төлөөллүүд тодорхой газруудад томилогдож ажилладаг журамтай. Тиймээс элчин сайд болон дипломат албаныхан бүгд Дипломат албаны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Ямар нэгэн байдлаар эзэнгүй, хянах хүнгүй, ажлаа тайлагнадаггүй асуудал огт байхгүй.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай хууийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн/ Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Тиймээс “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” тогтоолын төслөөр Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй санал, дүгнэлтүүдийг хэлэлэц, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Н.Учрал: Бүгдийг мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг хүмүүс олон болсон
УИХ-ын гишүүн А.Ганбаатар: Засгийн газраас шар нутгаа эцсийн бүтээгдэхүүн гэж үзэх шийдвэр гаргах уу?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Хөрөнгө оруулалтын гэрээн дээр НӨАТ төлөх үүргийн хувьд бусад уул уурхайн нэгжүүдээс үл ялгаварлах нөхцөлөөр хангагдах зарчмыг баримтлахаар хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан. Үүний цаана юу байна гэхээр Монгол Улс нүүрс угаагаад угаасан нүүрсийг эцсийн бүтээгдэхүүн гэж үздэг болсон. Гэтэл дэлхийн таван орон шар нутгийг дараагийн шатанд гаргадаг. Гэтэл угаасан нүүрсээ эцсийн бүтээгдэхүүн гэж үзчихээд шар нутгийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзэхгүй байгааг гайхаж байна. Цогцоор нь энэ бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзэхгүй гэвэл НӨАТ төлөөд явна гэсэн. Засгийн газрын зүгээс ийм шийдвэр гаргаж болно. Үүн дээр УИХ-ын гишүүд болон цахим орчинд янз бүрийн өдөөн хатгалт хийдэг хүмүүс тайван байх хэрэгтэй. Үүний цаана ийм шийдвэр гаргана. Үүн дээр хатуу хамгаалаарай гэж гишүүдээс хүсье.
УИХ-ын гишүүн А.Ундраа: Дэндүү олон удаа уул уурхайн төслүүдийг детальчилж ярих нь УИХ-ын хэлэлцэх асуудлын цар хүрээг дандаа доошлуулаад баймааргүй байна. цацрагийн хяналттай холбоотой олон асуулт гарч байна. Энэ бол цацрагаас айх айдас байгаатай холбоотой. Энэ айдас юунаас болж бий болоод байна гэхээр цацрагийг хянах асуудлаа мэдэхгүй, шинжлэх ухаанч бус байдлаас тодорхой хэмжээнд үүдэлтэй. Бидний хувьд шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийх, нарийн мэргэжлийн хүмүүс бэлдэх шаардлага байна. Засгйин газар Цөмийн энергийн газрыг дахин байгуулах тал дээр ямар байр суурьтай байна вэ. Уг газрыг гэнэтийн сэтгэл хөдлөлд автаж татан буулгасан нь Монгол Улсын хөгжлийн хувьд ухралт болсон гэж хардаг. Цацрагийг мэдээд, хянаад, залж чадах юм бол олон талаар хөгжих боломжтой. Уг газрыг нээх бол хэзээ нээх вэ?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Монгол Улсад бүгдийг мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг хүмүүс олон болсон. Үүнээс болоод төрийн шийдвэр гаргалт бай-гаа ондоггүйгээс болоод Цөмийн энергийн агентлагийг татан буулгасан. Монгол Улс-Франц улс цаашид стратегийн түншлэлтэй болохыг зорьж байгаа. Энэ хүрээнд дөрвөн салбарт хамтарч ажиллахаар шийдсэн. Ураны гэрээ, онцгой байдлын салбар, үндэсний хиймэл дагуулм гэх мэт асуудлыг ярилцаж, санамжийн бичиг зурагдсан. Их мэдэгдчид оролцсоноос болоод хиймэл дагуулын төсөл хойшилсон. Нэг ёсондоо хэлсэн, ярьснаасаа буцдаг ийм улстай хөрөнгө оруулагчид цаашид хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгийг үргэлж асууж байна. Тийм учраас А.Ундраа гишүүний хэлж байгаа асуудлуудыг гэрээнд тусгах тал дээр анхааръя. Энэ гэрээ олон улсын түвшинд Монгол Улсыг шинэ түвшинд гаргах, хөрөнгө оруулалт татах гэх мэт мөнгөн дүнгээр хэмжиж болохгүй олон томоохон агуулга зорилт хангуулж байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ. Хаврын чуулганаас өмнө Цөмийн энергийн агетлагийг байгуулах тухай асуудлыг оруулж ирнэ. Энэ төслийг цаашид хэрэгжүүлэгч нь мэргэжлийн агентлаг нь байгаасай гэж хүсч байна.
С.Наранцогт: Гадаад, монгол гэж цалингийн ялгавартай байдал тогтоохгүй
УИХ-ын гишүүн Б.Уянга: Бадрах энержи ХХК-ийн давуу эрх нь 10 хувийн хувийг төр эзэмших нь. Мон-Атом ХХК-ийн эдийн засгийн нөхцөл байдал нь ямар байна вэ. Ямар байдлаар оролцох вэ. Мөн уул уурхайн ашиглалтын үе шатанд төсөл хэрэгжүүлэгчийн нийт ажилчдын 90 хувь монгол, 10 хувь нь гадаад байхаар гэрээний төсөлд тусгасанд талархаж байна. Гэхдээ ажилчдынхаа тоогоор биш цалингийн сангийн 90 хувь нь монгол, 10 хувь нь гадаад ажилчдад ногдох байдлаар оруулж өгөх шаардлага байсан юм биш үү. Хөрөнгө оруулалтын гэрээний хавсралтад бүтээн байгуулалтын үе шат буюу 4 жилийн хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг нарийвчилж оруулж өгөх ёстой байсан юм биш үү?
Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал С.Наранцогт: Уул уурхайн төслүүд геологи уулын нөхцөл, технологийн нөхцөл зэрэг олон зүйлээс хамаардаг. тийм учраас ямар нэгэн байдлаар хязгаарлалт тогтоох нь хязгаарлагдмал байдлыг бий болгодог. Тиймээс тухайн төсөл бүр дээр аль нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй вэ гэдгээс хамаарч эдийн засгийн тооцоогоо Засгийн газар хийж УИХ-аар хэлэлцүүлдэг. Миний хувьд таацгүй байх нь Монгол Улсад илүү их ач холбогдолтой гэж үзсэн. Уг төслийн бүтээн байгуулалтын үе шатанд монгол ажилчид 60 хувь, үйл ажиллагаа эхэлснээс хойш монгол ажилчид 90 хувь байхаар гэрээнд заасан. Дээр нь ижил ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс ижил цалин авахаар заасан. Өөрөөр хэлбэл, гадаад, монгол гэж цалингийн ялгавартай байдал тогтоохгүй. Адилхан ажил хийвэл адилхан цалин авна. Тиймээс Монголчууд цалингийн 90 хувийг авах боломж бүрдэж байна гэсэн үг. Засгийн газрын хувьд төрийн өмчит компаниудаас үр ашигтай, бизнесийн зарчаараа ажиллаж байгаа компаниудаа цааш өмчийн болгож авч явахыг зорьж байна.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: “Орана"- гын гэрээ сайн болсон байсан. Хамгийн гол нь Монголын талд ямар ашиг өгөх нь чухал. Гэхдээ энэ гэрээний үндэсний ханган нийлүүлэгчийг 40 хувь байлгана гэж заасан байна. Энэ хувийг жил бүр нэмэх боломжгүй юу? ТУЗ-ийн 10 гишүүнтэй байна гэсэн байна. Үүнээс бие даасан 2-3 гишүүн нь Монгол Улсын иргэн байх шаардлагатай.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ төсөл орон нутгийг хөгжүүлэх чиглэлд явж байгаа. Тухайн орон нутгийн хүмүүсийг авч ажиллуулах, гаднын хүн илүү цалин авч, монгол хүн бага цалин авна гэсэн юм үйлчлэхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд тухайн орон нутгийн хүмүүсээр түлхүү хүний нөөцөө бүрдүүлэхийг тусгасан. Нийт 1600 ажилтантай байхаас 17 нь гаднын ажилтан байна. Мөн орон нутгийн татвар, ус болон газрын хураамж нийлээд 1 тэрбум ам.долларын мөнгөн урсгал зарцуулагдахаар байна. Энэ бол тухайн орон нутгийн хөгжилд дэмжлэг болох болов уу гэж бодож байна. Түүнчлэн тус төсөлд ажиллаж буй хүмүүсийн дундаж цалин 7-12 сая төгрөг байхаар тооцоолж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Орано-ын гэрээнд ТЭЗҮ батлагдсан уу. Энэ төсөл хэрэгжиж эхэлбэл нэн аюултай хог хаягдал 150 тонн гарна. Жилд аюултай хог 750 тонн гарна гэж байгаа. Энэ хог хаягдлыг боловсруулах үйлдвэр барих уу. Энэ асуудлыг тооцсон юм уу? ТЭЗҮ-д хэдэн төгрөг тусгасан байгаа вэ? Энэ гэрээнд маш сайн ажилласан олон хүмүүс байгаа. Гэхдээ француудтай хатуу ярих асуудлууд байгаа шүү.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнөөдөр бид АМНАТ-аар орлуулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа вм. Энэ асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй байгаа юм.Үүний дараа ТЭЗҮ-ээ батлах юм. Хүхрийн хүчлийн үйлдвэрийг барихад дэмжиж байна. Энэ үйлдвэр маш чухал учир протоколдоо оруулах ёстой байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Төслийн хугацаанд хувьцаа эзэмшигчдээс аливаа төрлийн зээл авахыг зөвшөөрөхгүй. Хэрвээ зээл авахаар бол хувьцаа эзэмшигчийн 100 хувийн саналаар батална гэж заасан. ТУЗ-д 1 хүн монголын талаас байна. Тэр хүн хориг тавих хэрэгтэй байна. Хог хаягдлын менежментэд 400 сая ам.долларыг тусгасан. Хүхрийн үйлдвэрт 96 сая ам.долларыг зарцуулахаар тусгасан. ТЭЗҮ-ийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
Хуримтлалын санд 480 тэрбум төгрөг хуримтлагдсан нь үр дүн
Үргэлжлүүлэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 2007 онд УИХ-ын тогтоолоор Стратегийн ордуудыг 1, 2 дугаар хавсралтаар баталсан. Үүнээс 15 стратегийн ордыг нэгдүгээр хавсралтаар баталсан байгаа. Эндээс 34 хувийг Баялгийн сан руу авах хэлэлцээр ямар шатанд явж байгаа вэ. Мөн 2007 оны УИХ-ын 27-р тогтоолын хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ордод оруулсан байдаг юм билээ. Эдгээр ордууд Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангахад хэрхэн оролцож байгаа вэ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Үндэсний Баялгийн сангийн туххай хууль өнгөрсөн парламентаар батлагдсан нь Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг амилуулах зарчмыг бий болгож чадсан. Стратегийн ордуудад хувь тогтоож, Баялгийн сангаар дамжуулан иргэд хуримтлалын сантай болж, түүндээ үр өгөөж хүртэж болдог гэдгийг оны өмнө харуулж чадсан. Уул уурхайн таван төрийн өмчит компани хуримтлал бүрдүүлэхэд 480 орчим тэрбум төгрөг хуримтлагдана гэдэг бол үр дүн. Цаашид стратегийн ордуудаас төрийн эзэмшлийн 34 хувийг хэрхэн хэлэлцээр хийж авах вэ гэдэг асуудал ажил хэрэг болоод явж байна. Өчигдөр ЗГ-ын хуралдаанаар Эрдэнэтийн үүсмэл орд болох "Ачит ихт" ХХК-тай 34 хувь эзэмшлийн хэлэлцээр хийхийг ажлын хэсэгт даалгасан. Бид санхүүгийн шинжээч, хуулийн багийг авч ажиллуулна. Ингэж байж бид иргэдэд ч, төрд ч ашигтай хэлэлцээрийг хийнэ. Үүнийг УИХ Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийг баталж өгснөөр амилуулсан. Хэрэв УИХ энэ долоо хоногт Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдуулсан хуулийг баталж, АМНАТ-аар оруулах боомжийг нээж өгвөл тэр нь иргэдийн хуримтлалын данс руу шилжих юм. Өөрөөр хэлбэл 34 хувийн доторхой хэсгийг тусгай АМНАТ-аар орлуулж, нөгөө хэсгийг хуримтлалын сан руу хийдэг, тодорхой хэсгийг нь давуу эрхийн хувьцаа болгох байдлаар зохицуулах боломж бүрдэнэ.Ингээд явбал ирэх оны арванхоёрдугаар сар гэхэд иргэд хуримтлалын дансандаа ямар компанийн үр ашиг орж ирэв гэдгийг хардаг болох юм.
Хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх Дэгийн тухай хуулийг баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдааны эхний асуудлаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх Дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 83 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдлаа. Мөн УИХ-аар батлагдсан хуулийн эцсийн найруулгыг сонслоо.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.185.83
Японоос авсан цэргийн тусламжаар халх голын ялалтын баяр тэмдэглэнэ. сайн эр чөтгөр зарцалнаа гэж
Нэргүй 1 минутын өмнө 103.168.34.151
MEDEEJ
Нэргүй 3 цагийн өмнө 139.5.219.153
ТЗ ын Агентлагтаа мэргэжлийн хүмүүс аваарай кофе уудаг хуульч,эдийн засагч, менежер гэгчцүнх баригч нараар бүрдүүлээд бичиг баримтаа боловсруулж мэдэхгүй хуульч нэртэй элий балай юмнуудаар дүүргээд эцэст нь мэддэг 2 хүний нуруун дээр хамаг ачаагаа үүрүүлсэн балай агентлаг үүсгэж лай болохгүй байхыг ТЗчид хүсэж байна
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.183.105
Дайн, гамшиг болоход хуримталсан мөнгө хэрэг болно.
Нэргүй 3 минутын өмнө 103.168.34.151
ESTOI ZOV OO
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.191.64
Төрийн өмчит ХК -нуудыг татан буулгана гэхээр Учралруу олон өлөн юмнууд дайхцгааж байх шив дээ. Битгий бууж өнөөрэй, УРАГШАА !
Нэргүй 7 цагийн өмнө 178.132.110.26
Байгаль орчны сайд У.Барсболд байх үед Оюундарь тэнд хэлтсийн дарга байхдаа Богд уулын газоыг зарж том бизнэст рөл тавьсан гээд сонинглор бичигддэг байсан
Зочин 9 цагийн өмнө 202.126.88.136
Энэ л***р муу санаатай хулгайч үхэж далд орох байсан юм Ёрийн муу хулгайч шүү
Zochin 9 цагийн өмнө 202.179.26.163
Монголд Учралаас өөр мэдлэг чадвартай хүн байхгүй юм байлгүй дээ. Энэ залуу ганцаараа мундаг, бүгдийг мэддэг бололтой…
Нэргүй 9 цагийн өмнө 202.131.225.242
энэ учрал гэж баагийн төгссөн сургуульгүй аавынхаа бизнесийн байгууллага буюу их засгийг төгссөн нэртэй боловсролгүй бачка бүгдийг мэддэг царайлаад шаагаад байх юмаа. темон болио. болоогүй төсөл мөсөл яриад шааччээ. хүүкийн заагаад цээжлүүлсэн хоёр үгийг тоть шиг тавтаал чичрээл уран яриад сүрхий шүү. бонусанд нь бас төрийн өмчит компаниудыг самарч гадны менежмент нэрээр худалдахаар хутгаа билүүдээстэй.