ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2025.01.09-нд нийтлэгдсэн

ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ

ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын даргаар Н.Учрал ажиллаж буй. Харин Засгийн газрын /2024.08.30/-ийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоог ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон билээ. Тодруулбал, дэд даргын албан тушаалыг хашиж байсан Б.Ганбат өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Б.Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилсон юм.

Тэгвэл ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Саруулыг томилжээ.

Тэрбээр,

  • 2010-2012: Нийслэлийн АН-ын Улс төрийн ажилтан
  • 2012-2016: Улсын Их Хурлын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх
  • 2012-2016: Нийслэлийн Залуучуудын Холбооны дарга
  • 2014-2015: Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам, Сайдын зөвлөх
  • 2016-2020: Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч
  • 2017-2021: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар тус тус ажиллаж байжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж