Монголчуудын өр 431 сая доллараар нэмэгдэнэ

Монголчуудын өр 431 сая доллараар нэмэгдэнэ

Монголчуудын өр 431 сая доллараар нэмэгдэнэ

Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох мөрөөдөл, зорилт тавьж тус үйлдвэрийн шавийг 2017 онд тавьснаас хойш даруй найман жилийн нүүртэй золгож байна. Шав тавих үед 2024 онд ашиглалтад оруулах тооцоололтой байсан ч цар тахлын улмаас ашиглалтад орох хугацаа хэд хэдэн удаа хойшилсон. Тухайлбал, 2026 он гэсэн тооцоолол гаргасан ч дахин нэг жилээр хойшилж 2027 он гэсэн хугацаан дээр тогтоод буй. Гэсэн хэдий ч энэ хугацаа дахин хойшлохгүй гэсэн баталгаа байхгүй ч энэ хугацаанд амжиж ашиглалтад оруулахын тулд хаа хаанаа хичээл зүтгэл гаргах болсон.

Угтаа Монгол Улс Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй нэг тэрбум 236 сая ам.долларыг жилийн 1.75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээлж газрын тосны үйлдвэр барьж эхэлсэн.

Зээлийн эргэн төлөлтийг санхүүжилт хийснээс хойш долоон жилийн дараа буюу энэ оноос төлж эхэлнэ гэсэн нөхцөлтэй байгуулсан байдаг. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд одоогийн байдлаар нийт 992.2 сая ам.долларын гэрээ гэрээ байгуулагдаад байгаа бөгөөд гэрээний санхүүжилт 256.9 сая ам.долларын гүйцэтгэлтэй байгаа гэдгийг Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг мэдэгдсэн.Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл үндсэн дөрвөн үе шаттай. Бүтээн байгуулалтыг дэд бүтцийн дараалал, барилга байгууламжийн төвөгшил болон инженерчлэлийн ажилд зарцуулах хугацаа зэргийг харгалзан дөрвөн хэсэгт хуваан явуулж байгаа юм. Үйлдвэрийн угтах байр, эмнэлэг, хоолны газар, оффис сургалтын төв, агуулах, лаборатори, цэвэр усны систем, гал унтраах анги, засварын цех зэрэг технологийн бус барилга байгууламжийг барих ЕРС1 ажлын явц 99 хувьтай, энгийн болон вакум нэрлэгийн байгууламж, хий ялгах байгууламж, завсрын болон бэлэнбүтээгдэхүүний сав, шингэрүүлсэн шатамхай хий хадгалах сав, бүтээгдэхүүний ачих буулгах байгууламж, шугам хоолойн тулгуурууд зэрэг анхдагч процессын болон дагалдах байгууламжуудын барилгын ЕРС2 ажил 17 хувьтай үргэлжьилж байгаа аж. Харин Үйлдвэрийн цахилгаан станцыг барьж байгуулах ЕРС3 ажил 14 хувьтай яваа бол гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын ЕРС4 ажил 8 хувьтай үргэлжилж байгаа.ЕРС4 багц ажлын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад хамгийн бага буюу 648 сая ам.долларын үнийн саналыг ЕРС2, ЕРС3 ажлын гүйцэтгэгч “Megha Engineering and Infrastructure Limited” компани ирүүлсэн.

Энэ үнээр гэрээ байгуулахад төслийн нийт хөрөнгө оруулалт Зээлийн ерөнхий болон нэмэлт хэлэлцээрээр тооцоолсон дүнгээс 34 орчим хувиар өсөж 1.656,8 сая ам.доллар болох тооцоо гарсан.

Хөрөнгө оруулалтын хэмжээ ийнхүү 431 сая ам.доллараар нэмэгдэхэд дэлхийн зах зээлийн хямралт байдал, үнийн өсөлт, төслийн үр ашгийг дээшлүүлэх шаардлага зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн гэж тайлбарласан.

Нэгэнт БНЭУ-ын Засгийн газраас зээл авч хэрэгжүүлж буй төсөл учраас санхүүжилтийн нэмэгдсэн дүнг тус улсын Засгийн газарт танилцуулж, харилцан зөвшилцөлд хүрэх нь чухал байсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багц ажлын нэмэлт санхүүжилт,  зөвшилцөх саналыг хүргүүлээд байсан. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн EPC-04 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын үнийн дүн 2018 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр тооцоолсон зардлаас 30 орчим хувиар өссөн.

Үүнтэй холбоотойгоор төслийн нэмэлт санхүүжилтийг БНЭУ-ын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яамнаас хүргүүлснээр нэмэлт санхүүжилтийг зөвшөөрсөн.

Тиймээс нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх саналыг өчигдөр Засгийн газраас УИХ-д хүргүүлсэн юм. Ямартай ч анхны ТЭЗҮ-гийн өртөг нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсоор байгаа ч хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгээр нэрлэгдсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай дуусгахад шаардлагатай нэмэлт санхүүжилттэй холбоотой асуудлыг ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх нь. Хамгийн гол нь хойд хөршөөсөө газрын тос, тосон бүтээгдэхүүний бүрэн хараат Монгол Улсын хувьд дотооддоо газрын тос үйлдвэрлэх нь нэн чухал зорилт боловч зээлээр хэрэгжүүлж байгаа төслийн өртөгийн нэгж бүрийг үр ашигтай зарцуулж, ирээдүйд уг зээлийн төлөлтийг Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгөөр төлж барагдуулна гэдгийг тооцож, хаа хаанаа хариуцлагата хандах нь зүйтэй. Төрийн мөнгө уйлдаггүй биш татвар төлөгчдийн төлсөн татвар бүрийн зарцуулалтад хяналт тавьж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхийн төлөө хариуцлага, хяналтын тогтогцоог сайжруулах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 4 цагийн өмнө 103.57.95.135

Хүрэлсүхийн хүн гэдэг ямарч удирдах арга барилгүй, мэдлэг чадваргүй, бизнесийн сэтгэлгээгүй ажлын төлөвлөгөө, хөтөлбөр гаргахаа ч мэддэггүй цаг нөхцөөж арга саам хийсэн цээжээ дэлдсэн дураар аашласан
,хүний үг авдаггүй хий хоосон сайхан юм амласан болж бүтэж байна хийж байна гэж яам Засгийн газрыг хуурдаг энэ худалч новшийн Алтанцэцэг гэдэг энэ авгайг зайлуулахгүй цагт энэ төсөл нар харахгүй шүү

Avatar

хулхи халтарууд ш дээ 5 цагийн өмнө 122.201.27.246

хохь нь, энэтхэгүүд хамгийн хогийн нарийн хүмүүс гэдгийг мэддэггүй ээ. Өөрсдөө зээл өгөөд бүх гүйцэтгэгч компаниуд нь энэтхэгийнх байна гэж оруулаад хоорондоо хуйвалдаад Монголыг хулхидна ш дээ. Энэ бол мега төсөл биш, бусад гадны орнууд хийдэг дундаж төсөл. Мега төслийн зардал 10% хэтрэхгүй дуусдаг байхад энэ төсөл хэдэн % зардал нь өссөн гэнээ? Бурхан минь

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.131.225.242

Наад төсөлийг чинь анх ярьж эхэлж хүүк тууз хаачилж байхад хүүк ч зохион байгуулалттай алчдаггүй юм бол монголоо хөгжүүлээд өгнө гээд зоригтоо байж би ч "МУ минь нефтийн үйлдвэртэй болчих байх" гээд горьдлоготой байж. гэтэл одоо яаж байна хүүк еөк болж утаа манан болж нефтийн үйлдвэр улиг болж.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.131.225.242

үүнийг бол хүүк тэр авгай хоёр хуссан байх шүү. наад алтанцэцэг гэгч авгайгаа зайлуулаа олон жил нефтийн үйлдвэр барьж байна гэж тоглоллоо. тэр авгай наад төслийг чинь хэрэгжүүлээд байгаа юм уу өндөг шиг дороо хийгээд дараад байгаа юм уу, сүүлийн үед дуулдах нь ажил нь бүтэж байгаа нь үгүй хэрнээ өр зээл нь өсөөд байгаагаас харвал наар хар авгай чинь наад төслийг чинь өөртөө өндөглүүлэх гээд дараад байдаг юм уу. наад авгайгаа зайлуулж салхи савир оруулсан нь дээргүй юу.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 107.189.30.69

Оросуудын МАН Монголчуудыг хэзээ ч хөгжүүлэхгүй.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.112.84

Аль 10-н хэдэн жилийн өмнө Япончууд Дарханд 650 сая $-аар нефть нэрэх үйлдвэр барихаар газраа сонгон шав тавин нээлт хийж байсныг Оросын 5-р цувааныхан үймүүлсээр байгаад бүрмөсөн зогсоосон..

Avatar

зочин 10 цагийн өмнө 66.181.186.81

Нефтний үйлдвэрт санхүүжилт дутагдлаа гээд л бараг энэ хэмжээний зээл саяхан гадаадаас авсан, Мөнгө газраас ургадаггүй, Том төслүүд хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц мөнгө монголд байгаа юм уу, Зээл авч л эдгээр төслийг хэрэгжүүлэх биз, Гадаад зээл улам л өснө, Буурахгүй,

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 174.94.61.123

aa la la

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 174.94.61.123

За одоо бүр замарлаа, маx комбинат, чиxэр б**в гээд л сайxан сайxан улсын үйлдвэрүүд байсан одоо буцааж аваx болжээ бүгдийг нь тэр газар шороо бол бүр ойлгомжтой.

Avatar

Монголд явагдаж байгаа ганц өнгөтэй өөдтэй бүтээн байгуулалт 11 цагийн өмнө 64.119.29.63

Өр тавиад юу ч хийхгүй идэж ууж байсанаас
Өр тавиад газрын тос боловсруулах үйлдвэр барьсан нь дээр
Бүх л бүтээн байгуулалтыг өр тавьж бүтээдэг
Монголд явагдаж байгаа ганц өнгөтэй бүтээн байгуулалтаа
битгий энд тэндээс нь захиалгаар шүүмжил, битгий мэр

Мэрэх юм олдохгүй бол идэж уусан новшийн улс төрчидөө шүүмжил
Монгол хөгжих хэрэгтэй,
Хөгжихөд хөрөнгө оруулалт, зээл хэрэгтэй байдаг юм,
мэдэхгүй бол мэдэж ав, эдийн засаг судал, сэтгүүлч болгон юм мэддэг юм биш шүү
хүүхээн

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 122.201.23.83

Тэнэг Иван еврей дээр очоод 1 зоос зээлээч гэхэд барьцаанд юу байгаан, Иван сайхан сүх байна гэж, еврей 1 зоос зээлвэл хүүнд 1 зоос авна гэжээ.Иван зөвшөөрч. Еврей Иванд 1 зоос өгч, сүхийг нь аваад хэлж гэнэ. Иван чи дараа 2 зоос өгөх гэж байснаас одоо хүүг нь өгөөд дараа 1 зоосоо өгвөл чамд амар бишүү гэхэд Иван бодож нээрэн тийм байна, зээлсэн 1 зоосоо өгөөд гарчээ. Тэгээд Иван гараад бодож, би 1 зоос зээлэх гээд 1 зоос өгөхөөр болчихлоо, сүхээ барьцаанд тавьсан за за бүх юм ёсоороо

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 122.201.23.83

Үхэр Монгол RT-р очиод надад ОТ байна хамт ухаад баян болий 34% минийх
RT- ухах мөнгөний 34% чи гаргах хэрэгтэй байхгүй бол надаас хүүтэй зээл
Монгол -тэгье. 2039 онд OТ ухаад дуусч , зээлсэн өр тэрбум $ болов
Монгол бодов ОТ баялаг байхгүй байгалаа сүйтгэсэн 1 тэрбум $ яаж төлнөө

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.184.61

ЗЭЭЛ АВААД БУТЭЭН БАЙГУУЛАЛТАНД ЗАРЦУУЛЖ БАЙНА ГЭДЭГ МАШ ТОМ АЖИЛ ЗЭЭЛ АВАХ НЬ ИХ ЧУХАЛ ДАРАА НЬ ЗЭЭЛИЙГ ХУЧИНГУЙ Ч БОЛГОЖ БОЛДОГ ГОЛ НЬ ЗЭЭЛ АВАХДАА БАЙДАГ ЦААШИД Ч УНИЙН ОСОЛТИЙГ ДАГААД ЗЭЭЛ АВАХ АСУУДАЛ ГАРЧ Л ТААРАА ТУУНЭЭС АЙГААД БАЙХ ШААРДЛАГАГУЙ ЗЭЭЛ АВЧ БАЙЖ Л УЙЛДВЭР БАРЬЖ БАЙГУУЛНА ЗЭЭЛГУЙГЭЭР ЮУ Ч БУТЭЭЖ ЧАДАХГУЙ ЗЭЭЛ АВАХ Л ХАМГИЙН ГОЛ АСУУДАЛ

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.21.107.12

хугацаа хоцроосон гүйцэтгэгч тал нь алдагдлыг хариуцдаг юм биш үү

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 122.201.31.158

Хэрэв төсөвт даруйхан тодотгол хийхгүй бол улсын өр 2025 онд 2-3 тэрбум доллароор нэмэгдэнэ.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.126.91.73

энэтхэгийн хэзээ ч дуусдаггүй саалийн үнээ.

Avatar

Нэргүй 2025-01-09 103.168.34.120

Одоо үндсэн үйлдвэрлэлийн ажил нь дунджаар 10 ч хүрэхгүй хувьтай явж байгаа юм чинь юун 27 онд ашиглалтад оруулах. Бас дээр нь дахин зээл авна гэж хугацаа их зарна. Амархан шахааны эмнэлэг офис мэт нь харин эрчимтэй яваа юм бна. Алтанцэцэг авгай том юм хийж чадахгүй нь нотлогдсон учраас даруй халж дайчин идэж уух сонирхолгүй ажлын төлөө хүнийг тавих хэрэгтэй. Даанч олдохгүй л дээ

Avatar

Нэргүй 2025-01-09 103.57.93.141

Сэгсэлзүүр Хүрэлсүхийн энэ улсад учруулсан хохирлыг тооцон гаргавал их төлбөрт унана. ГТБҮ-ийн өр төлбөр гэж монголчууд хэдэн үеэрээ төлөөд барахгүй өр төлбөрт орлоо. Бизнесийн ямарч зөв гарц гаргалгаа алга. Төв цэвэрлэх байгууламж гэж бас л санхүүжилт нь нэмэгдсэн , ашиглалтанд ордоггүй төсөл болж хувирлаа. Муужруулдаг түлшний үйлдвэр ч гэж мөнгө угаасан иргэдийг аймаглан устгасан хөдөө орон нутгийн зам эвдсэн мөнгө үрээд таран хийсэн жогорхой. Ер нь бол ард түмэн хариуцлага нэхэх болсон

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 122.201.31.158

Сүгсэлзүүр гэдийн. Сэгсэлзүүр өөр утгатай. Сүгсэлзүүр-дотроо ямар ч мэдлэг чадваргүй, буурь суурьгүй, тэгсэн мөртөө дуулиан дэгдээж хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж, түүгээр зогсохгүй хонжоо хийж явдаг хүнийг хэлнэ.

Avatar

Нэргүй 2025-01-09 202.55.191.130

мега төслийн зардал угаасаа л хэтэрдэг, өсдөг. хүлээн авах хугацаа хойшилдог. ОТн зардал нэмэгдсэн гээд л сүржигнээд байдаг. энэ төслийнхөө байгаа байдлыг хар ццц

Avatar

зочин 2025-01-09 192.82.64.167

Өрийн ангилал гэж юм бий яг хэнд ямар өтэй р байхаас л асуудал шалтгаална. Одоо үед хэнээс ямар мөнгө зээлэх нь маш чухал цаг үе

Avatar

Бат инженер 2025-01-09 202.9.40.42

Хүрэлсүхийн санаалчилсан гэх тмоохон бүтээн байгуулалтаас бүтсэн юм байна уу ЕР нь

Avatar

Нэргүй 2025-01-09 66.181.191.64

Байхгүй шүү ! Өөрөө залхуураад, тавчиктай хүүхнээр дали мдуулаад Данхад хамаг ажилаа ацагалчихаад, өөрөө өндөөөөр сандал дээр пээдийж бна доо ! Шал нойль амьтан !!

Avatar

Нэргүй 2025-01-09 124.158.106.36

Сагсуу хөөрүү Хүрэлсүх М.Энхсайхан биш шүүдээ. Хүүк мэт нь ийм мега төсөл ярих чадваргүй шдээ. Бөөн алдагдал, тэрийг нь ард олон төлнө дөө. Отгочулуу нар энэ их эргэлзээтэй төсөл, үүний оронд метро барьчих хэрэгтэй гээд сануулаад байсан. Нэг сайд энэтхэгчүүд их зальтай шүү гэж анхааруулж байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж