Нийслэлийнхний шүдний өвчин болсон утааг бууруулах олон арга хэмжээ авдаг ч төдийлөн үр дүнгээ өгсөн нь үгүй. Эсрэгээрээ утаа улам нэмэгдсээр байна. Утааг бууруулах төсөл хөтөлбөр, ажлуудад хэдэн их наядаар тоологдох мөнгө зарцуулсан. Тэгвэл сүүлийн хэдэн саруудад утааг бууруулахын тулд жолооч нарт нэлээд халгаатай шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээр болсон.
Учир нь улаанбаатарын тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь утааг нэмэгдүүлж агаарын бохирдолд нөлөөлж байна гэж үзэж буй. "Агаарын бохирдол үүсгэж буй хэд хэдэн зүйл бий.
Нийт агаарын бохирдлын 56 орчим хувийг гэр хорооллын айлуудын яндангаас гарч буй утаа, 29 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн утаа, 16 хувийг уурын зуухууд болон цахилгаан станцуудын агаарт ялгаруулж байгаа химийн хортой бодисууд бүрдүүлж байна гэдгийг Жайка-гийн тайланд дүгнэсэн" гэж хотын дарга мэдээлсэн. Тийм ч учраас дээр хэлсэнчлэн эхний ээлжид тээврийн хэрэгслийн татварыг нэмж, торгуулиа төлөөгүй жолоочийг шийтгэх зэрэг журмуудыг хэрэгжүүлж байгаа билээ.
ОРОН НУТГИЙН ДУГААРТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ХОНОГ ТУТАМД 5000 ТӨГРӨГ НЭХЭМЖИЛНЭ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор улаанбаатар хотод нэвтрэн орж ирж буй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн төлбөрийн хувь хэмжээг тогтоож өгсөн. Уг тогтоол өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, улаанбаатар хотод нэвтэрсэн орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлд 5000 төгрөгийн нэхэмжлэл үүсч эхэлсэн. Тодруулбал, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч нийслэл 48 цаг байхад 1000 төгрөг, 48 цагаас дээш хоног тутамд 5000 төгрөгийн нэхэмжлэл үүсч байгаа.
ИМПОРТООР ОРЖ БУЙ МАШИН 5 ШАЛГУУРЫГ ДАВНА
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн импортоор оруулж ирж буй машинд улаанбаатарын дугаар олгохгүй байх журам хэрэгжиж эхэлсэн. Ингэхдээ дараах таван шалгуурыг давж байж улаанбаатарын дугаар авна.
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх
- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх
- Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР 5 ДАХИН, ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР 3 ДАХИН НЭМЭГДЭВ
НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг баталсан. Ингэхдээ тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд энэ тогтоол нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэв. Жолооч нар тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас хамаарч харилцан адилгүй татвар төлдөг. Тэгвэл 1500 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл жилд тээврийн хэрэгслийн албан татварт 36000 төгрөг төлдөг байсан бол шинэ хуулиар 3 дахин нэмэгдүүлж буюу 108 мянган төгрөг төлөхөөр байна. Тэгвэл дээрх тээврийн хэрэгсэл автозам ашигласны төлбөрт 20 мянган төгрөг төлдөг байсан бол мөн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр 100 мянган төлөх юм.
Харин 3500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 114,048төгрөг төлдөг басан бол 3 дахин нэмэгдсэнээр 342,144 төгрөг тээврийн хэрэгслийн албан татварт төлөхөөр болж байна. Мөн автозам ашигласны төлбөрт жилд 40 мянган төгрөг төлдөг байсан тэгвэл одоо 200 мянган төгрөг төлөх юм.
Энэ мэт тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас хамаарч албан татварт 3 дахин нэмэгдүүлж, автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлж төлөх хуулийн заалт хэрэгжиж эхэллээ.
НҮҮРСЭН ЯНДАНГҮЙ АВТОМАШИНЫГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ, ЖУРАМЛАНА
Хотын дарга нэг удаа мэдээлэл хийх үеэрээ, агаарын бохирдолд нүүрсэн яндангүй автомашинуудын нөлөө их байгааг хэлж байв. Өөрөөр хэлбэл сүүлийн үед автомашинууд, тэр дундаа приус загварын машинуудын нэлээд хувь нь зориулалтын нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцож байгаа аж. Энэ нь агаарт хамгийн их хортой бодис ялгаруулдаг юм байна. Тийм учраас нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины жолоочид эхний удаад сануулаад, дараагийн удаад машиныг нь журамлах тогтоол хэрэгжиж эхэлсэн.
Цаашлаад шатахуун өгөхгүй байх хүртэлх арга хэмжээг авахаар болж байгаа ажээ.
Тодруулбал, шатахуун авахаар ирсэн хайбрид хөдөлгүүртэй машины яндангаас гарч буй утааг нэг удаагийн түргэвчилсэн тестээр шалгаж зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн агаарын бохирдол ялгаруулж байгаа тохиолдолд шатахуун өгөхгүй зохицуулалтыг хэрэгжүүлнэ гэж хотын дарга мэдэгдэв.
Улаанбаатар хотод 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа аж. Эдгээр тээврийн хэрэгслээс өдөрт дунджаар 350,000-400,000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байна.
иргэн 6 цагийн өмнө 59.153.84.210
эдийн засгийн аргаар утаатай тэмцэх нь бас зөв шүү
И 7 цагийн өмнө 66.181.161.247
Машины зардлыг даах чадалтай байж машин уна. Машин унахдаа гадаадад төмрийн хогонд очих машин бүү уна. Өөрт чинь ч орчинд ч хортой, аюултай !
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.178.96
Мөнгөтэй нь амьдар мөнгөгүй нь үх гэж байгаатай адил…
Нэргүй 9 цагийн өмнө 160.22.210.2
маш зөв шийдвэр. дэмжиж байгаа.
Нэргүй 9 цагийн өмнө 107.189.30.69
За данхыг огцруулахгүй бол Монголчуудыг элгээр нь мөлхүүлэх юм байна даа. Хятадуудад хамаг эд баялгаа өгөөд л байдаг ард түмэн улам ядуураад л.
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.180.70
түгжрэлийг чинь бууруулах гээд л янз бүрийн юм хийж хэрэгжүүлээд байгаан бишүү, юу ч хийхгүй байхлээр түгжирлээ үхлээ барилаа гэж орилцгооно, 1 сарын дотор арилчихдаг түгжрэл ч гэж юу байхав, аясаар нь багасгах л арга хэмжээнүүд юм даа
одоо хотын төвийн замаа төлбөртэй болгочих, тэгвэл яг болох гээд байна
Zochin 10 цагийн өмнө 51.162.126.205
Zuv zuv. ingej baij l bohirdol, tugjerel buurna
Нэргүй 10 цагийн өмнө 103.212.162.120
Монголын айл өрх бүр жолооч. өндөр татвар, төлбөрийг төлөөд байх боломжтой нь 10-20% л байгаа. Бусад нь амжиргаагаа залгуулах гэж ядаж байгаа борчууд. энэ татвар, төлбөрүүд тэдний нуруунд дээр хүнд дарамт болох нь ойлгомжтой. Эхлээд нэмэлт замууд, нийтийн тээвэр, сэтгэл тэнэгэр явган явах гудамж, замууд, сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдчихээд дараа нь машины тоог бууруулах арга хэмжээг шат дараалалтайгаар авах хэрэгтэй
Нэргүй 10 цагийн өмнө 178.174.229.45
ZUV TATVARIIG N 300 DAHIN NEMEED NUURSEN YANDANGUI BOL MASHINIIG N SHATAAGAAD EZNIIG N BUUDAN ***h HTEI
Нэргүй 10 цагийн өмнө 202.179.27.129
zuvuu zuv. goyoo goy
Нэргүй 10 цагийн өмнө 202.131.238.26
элбэгдоржийн сайт нөгөө эбэгийн өөрийнх нь хэлдэгээр хүмүүсийг хошгируулж байгаад жагсаал гаргачих гээд л үзээд байна уу
Нэргүй 11 цагийн өмнө 43.242.242.59
Зөвөө зөв. Стандартын шаардлага хангахгүй машиныг Улаанбатар хотод явуулж болохгүй. Цаашдаа 10 жилээс илүү насжилттай машиныг явуулж болохгүй. Улаанбаатар хотын машиныг цөөлөх хэрэгтэй
шаабар 11 цагийн өмнө 66.181.184.221
Татвар нэмэх нь буруу биш л дээ. Зах зээлийн нийгэмд татвараар л зохицуулдаг нь дэлхий нийтийн жишиг. Гагцхүү төр нь өөрөө хуулиа чанд сахидаг, хууль зөрчигдсөн тохиолдол бүрт хатуу хариуцлага хүлээлгэдэг бол иргэд бүгдийг зөвшөөрөн дагаж биелүүлнэ. Манайд бол сайд дарга, гишүүд давуу эрхтэй. Ямар ч хэрэг хийсэн хариуцлага хүлээдэггүй болохоор иргэдэд гаргаж буй шударга биш дарамтыг эсэргүүцэх нь аргагүй шүү дээ. Цалин тэтгэвэрээ сайн нэмчихээд татвар ноогдуулсан бол хэн ч эсэргүүцэхгүй.
Нэргүй 12 цагийн өмнө 122.201.23.83
Манай дарга нар жолоочын албан журмын даатгалын холбооноос 10 тэрбумыг авсан.
Нэргүй 12 цагийн өмнө 59.153.115.240
Зөв л шийдвэрүүд шүү дээ. Юун хал бал вэ??? Олонхийн эрх ашгийн төлөө цөөнхийн эрх ашгийг боогдуулах асуудал чинь өөрөө ардчилалын суурь зарчим юм
Нэргүй 12 цагийн өмнө 202.9.40.11
чи г**и х***а манж шаар. х***а олула гэж шаадг тэ. чам шиг х***а манж шаарууд амжихгүй шүү
Нэргүй 11 цагийн өмнө 202.9.40.11
чи муу адгийн х***а манж шаар удахгүй адгийн үмхий х***а манж амьдрлру чин далд ор2лнаа.
иргэн 12 цагийн өмнө 66.181.178.96
Зөв шийдвэр юм биш үү
Нэргүй 12 цагийн өмнө 203.91.112.242
ogtsruulya
Иргэн 2025-01-09 122.201.19.99
Оргон зайлуулсан Элбэгдорж, Сайханбилэг, Сахал Эрдэнэбилэг нараа ирүүлж чадахгүй байж ард иргэдийн татварыг нэмдэг нь буруу
Нэргүй 12 цагийн өмнө 59.153.115.240
Чи очоод хөтлөөд ирээч дээ чаддагараа
Нэргүй 12 цагийн өмнө 122.201.23.83
Одоо Топор Данх мөнгө барьж байгаа биздээ
Нэргүй 2025-01-09 103.168.34.120
Ганц жолооч нар биш бүх л гэр бүлийн амьдралд халтай шийдвэрүүд шүү
Нэргүй 2025-01-09 202.55.191.194
Улс орон хөгжихийн хэрээр татвар хураамжаа багасгадаг, манай улс төрчид хөгжиж байгаа юм ярих юм, татварыг нь харахаар эсрэгээрээ уруудаад байх шиг.
Нэргүй 12 цагийн өмнө 59.153.115.240
Япон татвар хураамжаа нэмж байгаа л сонсогдсон. Япон манайх шиг бас уруудаад байгаа юм байх даа ккк
Нэргүй 10 цагийн өмнө 202.131.238.26
Англи, Америк бол аймар өндөр татвартай
иргэн 2025-01-09 165.225.229.98
Цаг нь болсон, зөв шийдвэр, дэлхий ертөнц удс орнуудын хөгжил дээшлээд байхад манайх уруудаад байна. хэдий хүртэл ийм дураараа байх юм. дорвитой олигтой шийдвэр гаргаар хөгжиж Урагшламаар байна. Улсынхаа хөгжил_ ирээдүй хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө бүгд өөрчилцгөөе!!!
Нэргүй 2025-01-09 103.168.34.120
Харин тиймээ. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулна гэж сүүлийн 20 жилд өчнөөн их наядаар нь үрэн таран хийж зөв бодлого шийдвэр гаргаж гэр хорооллыг дэд бүтэцжүүлж чадаагүй байж иргэдээ гэсгээх төр засагтаа гомдмоор
zochin 2025-01-09 76.130.42.82
Duremgui buduuleg ni dendsen joloochuud zugeer l durmee bieluulj yavj sur.Torguulahgui.Olon yum b** gonshigno.
Нэргүй 2025-01-09 66.181.188.37
бүгдээрээ машинтайгаа талбай хотын захиргааны гадаа оч
хотын иргэн 2025-01-09 203.98.76.186
25 onoos Pvvjgeenvvd vil tamaa tsaih ni ee. hudluud l shalguulaad torguuliad horiulaad . UBd yavah honogiin too bagaschee.
Нэргүй 2025-01-09 202.72.245.121
энэ мэдээлэл оруулсан хүн хувь, дахин гэдэг үгний учир, тооны талаар мэдлэггүй нөхөр бололтой
Нэргүй 2025-01-09 202.21.109.39
зөв
Авилгагүй ард 2025-01-09 203.169.48.150
Аль нь зөв гэж, татвар алба гувчуурын доор дарлуулах нь зөв гэж үү
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.180.70
төлж чадахгүй дарлагдаад байвал автобусандаа суугаад явчихөө
Нэргүй 2025-01-09 202.9.40.10
өлөн хувхай золбин хулгайч х***а манж хог шаарууд нам төрд шургалж үүрлэж эзлж ард түмнд тэрслж