Жолоочийн хариуцлагын даатгал 40 хувиар нэмэгджээ

Жолоочийн хариуцлагын даатгал 40 хувиар нэмэгджээ

Жолоочийн хариуцлагын даатгал 40 хувиар нэмэгджээ

Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 40 хувиар нэмэгдэх шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлжээ. Тодруулбал, жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлж, зам тээврийн осол гаргасан, замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчин осол гаргасан, замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан бол өндөр хэмжээний даатгалын хураамж төлөхийг албаныхан мэдээллээ.

Энэ талаар Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргалаас тодруулахад, жолооч бүрийн хариуцлагын даатгал харилцан адилгүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчин осол аваар хийсэн, торгуулиа төлдөггүй жолооч нарын хариуцлага нэмэгдэж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг баталдаг.

Энэ журамд өөрчлөлт орж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд дүрэм зөрчиж, осол гаргасан дөрвөн тохиолдолд даатгалын хураамж 0.4 пунктээр буюу 40 хувиар нэмэгдэнэ.

Зарим итгэлцүүр нь замын хөдөлгөөнд их оролцдог, зорчдог тээврийн хэрэгслийн километрийн заалтаас хамаарч, өндөр хураамж төлнө. Жишээлбэл, өмнө нь хуульд суурь хураамж В ангилал 33 мянга, D ангилал 53 мянган төгрөг гэх мэт байсан. Үүнийг итгэлцүүрээр нэмэгдүүлэн болон хорогдуулан тооцдог" гэв.

Мөн шинэчлэгдсэн журмаар авто замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцож дүрмээ баримталдаг жолооч нарын төлөх даатгалын хураамжийн хэмжээг бууруулах, харин эсрэгээрээ дүрэм зөрчдөг , торгуулиа төлдөггүй жолооч нарын даатгалын хураамжийг өсгөх зохицуулалтыг оруулж өгсөн. Түүнчлэн ногоон хөгжлийн бодлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор байгаль орчинд ээлтэй цахилгаан болон бусад тусгайлсан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн хэмжээг бууруулах зохицуулалтыг тусгаж оруулжээ.

Даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын суурь хураамж өмнө нь Жолоочийн даатгалын тухай хуульд ингэж тусгасан байсан юм. 

Тээврийн хэрэгслийн ангилалДаатгалын үнэлэгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээДаатгалийн суурь хураамж
1“A” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая хүртэл12500
2“B” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая хүртэл33000
3“C” ангиллын тээврийн хэрэгсэл10 сая хүртэл42500
4“D” ангиллын тээврийн хэрэгсэл10 сая хүртэл53000
5“Mеханизм” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая хүртэл12500

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
БурууБуруу
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-09 122.201.31.105

нүүрсний 44 их наяд биш биздээ, нэг том өршөөл үзүүлэх хэрэгтэй, дараа нь тэр хууль үйлчилдэг шийдэл гаргаач! МАНГРУУД минь

Avatar

Иргэн 2025-01-09 202.126.90.62

Энэ итгэлцүүр гээчийг яг ямар ац нь зохиочив оо.
Мөнгө идэх арга л байна.

Avatar

Зочи 2025-01-09 202.9.40.53

Даатгал ямар ч хэрэггүй. Дээдчүүлийн завших арга. Бүгд даатгалын компанитай

Avatar

Нэргүй 2025-01-09 66.181.176.140

зөрчил ихтэй бол даатгал өснө гэнэ үү. маниусийн
зөрчлийг даатгал төлж байх юм уу.

Avatar

Ммм 2025-01-09 66.181.161.103

даатгал бус албан ёсны дээрэм байна бидний халаасанд юм үлдэх юм уу…. луйварчдаас салахгүй бол оройтлоо шүү

Avatar

Зочин 2025-01-09 66.181.186.29

албан журмын даатгал биш албан журмын дээрэм байна. за боль даатгалыг бол хуучнаар нь орхи.

Avatar

Зочин 2025-01-09 103.57.93.165

энэ бүх төрлийн даатгалыг сайн дурынх болгохгүй болхоор ингээл дуртай үедээ нэмээл албан журмын татвар болж хувирлаа

Avatar

Нэргүй 2025-01-09 66.181.190.50

Монголд эзэн байна уу дураараа дургигчид албан тушаалд очоод галзуурч байна шүү

Avatar

Нэргүй 2025-01-09 202.9.40.118

пяз юмаа энэ сэтгэгдэл бичсэн нөхдүүд, 0.4 пункт гэж шалихгүй юм нэмэх юм өөр заалтууд оруулаачээ гарцандээр хүн мөргөж шүргээд байгааг нь яахын эгнээ байрын дүрэм зөрчөөд байгааг нь яах юмб нэмбэл олигтой нэмээд цэгцэнд нь оруулалдаа гурилдаад байхын

Avatar

Нэргүй 2025-01-09 103.212.119.41

Даатгал, шийтгэл гэдэг хоёр үг чинь тэс өөр утага санаатай үг биз дээ

Avatar

Нэргүй 2025-01-09 202.126.89.178

даатгал бас дагаж галзуурах уу тэ. нэмэх үндэслэл юу вээ. н**ш юма

Avatar

Иргэн 2025-01-09 59.153.112.37

Даатгал чинь сайн дурынх байдаг биз дээ.Луйварчдын мөнгө идэх арга.Гишүүдийн ихэнх нь даатгалын компанитай байдаг шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-01-09 202.9.41.14

Өөрсдөө сонгочоод бүүү гоншгоно гэж

Avatar

Нэргүй 2025-01-09 183.177.99.22

даатгал гэртэй энэ луйвараа болио

Avatar

Нэргүй 2025-01-09 107.189.30.69

За данхын засгийн газрыг огцруулахгүй бол Монголчуудыг элгээр нь мөлхүүлэх нь дээ. Хятадуудад эд баялгаа өгөөд байдаг ард түмэн нь ядуураад байдаг.

Avatar

Нэргүй 2025-01-09 202.126.94.205

Даатгалын нэртэй зүгээр сууж байгаад мөнгө хурааж байдаг компани эзэд Харын э****з Доржханд л***р тэргүүтэй хулгайч нарын лоббигоор захиалгаар хийж байгаа дээрмийн хууль байнадаа…
Бүх нийтээрээ татвар,даатгал аль алинийг нь төлөхгүй байх хөдөлгөөн өрнүүлцгээе……п***а

Avatar

Зөв 2025-01-09 66.181.184.234

Дүрэм журмаа баримтлан зөрчил гаргаагүй хүнийх буурч байна

Avatar

РАВДАН 2025-01-09 192.82.65.175

энэ одоо ямар луйвар вэ, төр даатгалын компаниудтай нийлээд ядарсан иргэдээ шулахаар шийджээ. Ийм даварсан шулаач новшнуудыг давраахаа болъё. Босцгооё хүмүүсээ

Avatar

Нэргүй 2025-01-09 122.201.23.83

Манай дарга нар жолоочын албан журмын даатгалын холбооноос 10 тэрбумыг авсан.

Avatar

Зочин 2025-01-09 202.126.90.111

ядаж байхад яр бна да муу луйварчид төр засаг нь ч тэр даатгалын компани ч тэр новшийн луйварчид МАН зайллсан нь дээр хэлсэн амандаа хүрдэггүй адгийн луйварчид

Avatar

Мөөгий 2025-01-09 66.181.182.36

Жолооч өөрсдөө хүслээрээ даатгуулах ёстой

Avatar

зочин 2025-01-09 202.126.88.160

даатгалын компанууд чинь хулгайч нарын эзэмшилд байдаг осл аваар зөрчил гаогаад арга хэмжээ авахуулана дараа нь даатгал дээр бас арга хэмжээ авахуулах юм бишүү арайл юмаа

Avatar

Нэргүй 2025-01-09 73.132.11.36

tsalin, tetgevriig 6% ara nemne gej chaadiin, tegsnee zuvhun gantshan hariutslagiin daatgaliig 40%aar nemeheer yah ve? busad buh tatvar huraamj nemegdej bgaa, niileed heden huviin nemelt boloh ve? ene baidal arai dendej bnaa

Avatar

ХОТЫН ИРГЭН 2025-01-09 203.169.48.150

Албан журмаар авч байгаа тул ДААТГАЛ биш татвар, хураамж

Avatar

хүннү 2025-01-09 202.9.46.153

Дүрэм зөрчсөн, осол аваарын түүхтэй жолоочийн даатгал өндөр байх ёстой. 0,4 бага байна. 0,8 болго.

Avatar

Нэргүй 2025-01-09 66.181.160.79

0.7 bolno sht

Avatar

Нэргүй 2025-01-09 103.57.93.166

саяхан даа жолооч 10 оноотой тэр нь дуусахаар давтан сургалтад суудаг байсан
жолооч зөрчил гаргалаа торгууллаа дахиад оноо хасаж нэг зөрчилд 2 шийтгэл онгдуулаж байна гээд больсон юм
тэрэн шиг даатгал ийм болжээ

Avatar

Нэргүй 2025-01-09 103.57.93.166

нэг осол гаргасан дохиолдолд нэг л шийтгэл байх ёстой хурд хэтрүүлсэн гэж торгуулиад дараа нь албан журмын даатгал хийлгэхдээ чи хурд хэтрүүлсэн байна гээд торгуулиад байж болохгүй ээ

Avatar

Нэргүй 2025-01-09 202.131.238.26

энэ луйварын юм аа больвол таарна. Тэр Хаан даатгал гэж газар байна, 3-4 утастай, тэр нь нэг нь ч холбогдохгүй, зүгээр залилин луйвар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж