Сүүлийн хэдэн долоо Хятад улсад маск зүүсэн хүмүүс эмнэлгээр дүүрчээ. Улмаар дахин Covid-19 тахал гарах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байна. Бээжингийн эх баригчдыг мэдэрснээр, томуу төст хүний метапневмовирус (HMPV), ялангуяа хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэх болжээ. Үүнийг эрүүл мэндийг салбарынхан улирлын чанартай гэж тайлбарласан байна. Гэхдээ HMPV нь Covid-19 шиг биш гэдгийг онцолж, уг вирус олон арван жилийн турш байсаар ирсэн гэв. Мөн бараг бүх хүүхэд таван нас хүрэхээсээ өмнө халдварладаг болохыг анхааруулсан юм.
Гэсэн хэдий ч зарим маш бага насны хүүхэд, дархлаа султай хүмүүст энэ нь илүү ноцтой хүндрэлийг үүсгэдэг тул тоохгүй өнгөрч болохгүй. Эрүүл мэндийн байгууллагад хүндрэхээс нь өмнө хандах хэрэгтэй.
HMPV нь томуунаас бараг ялгагдахгүй, амьсгалын дээд замын халдварт өвчнийг үүсгэгч вирус юм. Анх 2001 онд Нидерландад илэрсэн уг вирус нь хүмүүсийн хооронд шууд харьцах эсвэл үүгээр бохирдсон гадаргууд хэн нэгэн хүрэх үед халдварладаг. Ихэнх хүмүүст ханиалгах, халуурах, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Хоёр хүртэлх насны хүүхдүүд болон дархлаа сул, өндөр настай, хорт хавдартай зэрэг эрүүл мэндийг эмзэг бүлгийн хүмүүс уг вирусэд өртөмтгий байдаг гэж Сингапурын халдварт өвчний эмч Ху Ли Ян хэлэв. Хэрэв халдвар авсан бол уушгинд бага боловч мэдэгдэхүйц нөлөөлж, амьсгал давчдах, бөөлжих шинж тэмдэг илэрдэг аж.
Доктор Ху хэлэхдээ, "Олон хүн эмнэлгийн тусламж авах шаардлагатай бөгөөд нас барах магадлал бага гэдэг нь сайн хэрэг" гэжээ.
Амьсгалын замын олон халдварын нэгэн адил HMPV нь өвлийн сүүл, хаврын улиралд хамгийн идэвхтэй байдаг. Зарим шинжээчдийн үзэж буйгаар уг вирус нь хүйтэнд илүү тэсвэртэй бөгөөд хүмүүс гэртээ байсан ч нэгэндээ маш амархан халдвар өгдөг байна. Хятадын хойд хэсэгт HMPV-ийн халдвар огцом өсөж, гуравдугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Үнэн хэрэгтээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын олон оронд, тэр дундаа Хятадаар хязгаарлагдахгүй HMPV-ийн тархалт нэмэгдэж байна гэж Австралийн Флиндерсийн их сургуулийн тархвар судлаач Жаклин Стефенс онцолжээ.
Тэрбээр хэлэхдээ, "Энэ вирус олон улсын анхаарлыг татаж байгаагаас гадна тархалт нэмэгдэж байгаа. Мөн өвлийн улиралд хамгийн их зонхилдог өвчнүүдийн нэг болж байна" гэсэн юм.
АНУ, Их Британийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээс харахад өнгөрсөн оны аравдугаар сараас хойш HMPV-ийн тохиолдол нэмэгдэж байгааг харуулж буй. Улмаар уг вирус нь Covid-19 халдварын шинэчлэгдсэн хувилбар уу гэх санаа зовнилыг төрүүлсэн бололтой. Мэргэжилтнүүд хэлэхдээ, Covid-19 хэлбэрийн тахал одоог хүртэл айдас дагуулж байгаа. Гэхдээ өнөө цагт илрээд буй HMPV нь Covid-19 биш гэдгийг баталж, энэ нь шинэ эмгэг төрүүлэгчдээс үүсдэг гэж онцлон тэмдэглэсэн юм.
HMPV нь дэлхий даяар тархсан бөгөөд олон арван жилийн турш байсаар ирсэн.
Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт байх хүмүүс тусах боломжтой бөгөөд урьд өмнө нь халдвар авсан бол тодорхой хэмжээний дархлааг бий болгодог гэж доктор Хуу тайлбарлаж байна. Зүүн Английн их сургуулийн анагаахын профессор Пол Хантер хэлэхдээ, "Бараг бүх хүүхэд тав дахь төрсөн өдрөөсөө өмнө дор хаяж нэг удаа HMPV-ийн халдвар авдаг. Нуулгүй хэлэхэд бид насан туршдаа дахин дахин халдвар авсаар байх болно" гэжээ. Түүнчлэн "Ерөнхийдөө дэлхий дахинд илүү ноцтой асуудлын шинж тэмдэг одоогоор байхгүй гэж би бодож байна" гэж хэлснээр олон нийтийг дархлаагаа сайн дэмжиж, айх хэрэггүй гэж уриалсан байна.
Гэсэн хэдий ч хөл хөдөлгөөн ихтэй газар амны хаалт зүүхгүй байснаар амьсгалын замын вирусийн халдвараас илүү хүнд өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байна. Улмаар олон хүнтэй газраас зайлсхийх, гарын ариун цэврийг сайтар сахих, томуугийн эсрэг вакцин хийлгэх зэрэг стандарт ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн салбарынхан уриалж байна.
Холбоотой мэдээ