Сурвалжлага: Иргэдийн худалдан авах чадвар буурч, захууд эзгүйрчээ

Сурвалжлага: Иргэдийн худалдан авах чадвар буурч, захууд эзгүйрчээ

Сурвалжлага: Иргэдийн худалдан авах чадвар буурч, захууд эзгүйрчээ

Шинэ оны дараа иргэдийн худалдан авах чадвар буурч, зах худалдааны төвүүд эзгүйрчээ. Энэ жил сар шинийн баяр хойшилсон учраас өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад иргэдийн хөл хөдөлгөөн 50-60 хувиар буурсан гэдгийг "Нарантуул" захын худалдаа эрхлэгчид хэлж байлаа.

ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР МУУ БАЙНА

Хуучин "Нарантуул" зах байхаас эхлээд өнөөдрийг хүртэл тасралтгүй худалдааны бизнес эрхэлсэн Ц.Болдхүү ярихдаа "Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байна. Сар шинийн баяр дөхсөн өдрүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн их байдаг ч энэ жил үнэхээр муу байна. Худалдаа эрхлэгчдийн хувьд өдрийн орлого, зарлагаа давж чадахааргүй болсон. "Нарантуул" захаар тойроод үзвэл үйлчлүүлэгч гэхээс илүү наймаачид л их байна. Сүүлийн жилүүдэд бүх юмны үнэ нэмэгдсэн. Миний хувьд үндэсний үйлдвэрлэгч учраас цаанаа олон төрлийн зарлага гаргадаг. Гэсэн ч энэ жил бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 4000-5000 мянган төгрөгөөр л нэмсэн. Баяр дөхөөд ирэхээр худалдан авалт сайжрах байх" гэлээ.

Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд 12-15 хэмийн хүйтэн байна. Харин олон улсын худалдааны төв гэж нэрлэгддэг "Нарантуул" зах дотор үүнээс хоёр дахин хүйтэн байна уу гэлтэй хөл хайрч, хацар жиндэнэ. Энд худалдаа эрхэлдэг хүмүүс ихэвчлэн үстэй дээл, давхар куртик, эсгий гутал өмсчээ. Тэдний хувьд олон жилийн турш энэ газартаа ажилласан учраас хүйтэнд дасчихсан хэмээн хэлж байв. Сар шинийн баяртай холбоотойгоор иргэд ихэвчлэн гутал, малгай, дээл зардаг хэсгүүдээр явах аж. Тэр бүрт худалдаа эрхлэгчид юу сонирхсныг нь асуун, бараагаа танилцуулж байлаа.

"Нарантуул" захад хором гутал 150-180 мянган төгрөг, булган малгай 250-450 мянган төгрөг, хос дээл 700-1.2 сая төгрөг, дан дээл хийц, торго зэргээсээ шалтгаалан 250 мянгаас дээш төгрөгийн үнэтэй байна.

"Гурван жилийн өмнө өдөрт таван ширхэг малгай зараад орлого муу байна гэж ярьдаг байлаа. Харин одоо өдөрт нэг ширхэгийг зарахад их санагддаг болсон. Энд худалдаа эрхэлж байгаа хүмүүс янз бүр л байдаг. Гэхдээ бүгд л гэр бүлээ тэжээх гэж яваа хүмүүс. Орлого муу байгаа учраас олсон хэдэн төгрөг нь өдрийн хэрэглээндээ л явж байна. Олон жил наймаа хийсэн хүний хувьд хэлэхэд иргэдийн худалдан авах чадвар үнэхээр муудсан. Тог цахилгаан татвар гээд бүх юмны үнэ нэмэгдсэн. Гэтэл авч байгаа цалин нь хэвээрээ л байна шүү дээ. Сүүлдээ ажил хийх хүн ч олдохоо байсан юм биш үү. Нийгэм даяараа ядуурахад ойрхон байна" хэмээн худалдаа эрхлэгч Х.Чулуунцэцэг ярилаа.

Үйлчлүүлэгч багатай учраас худалдаа эрхлэгчид хоорондоо хөзөр тоглох, нэгнийхээ лангуугаар зочлох зэргээр өдрийг барж байна.

НАРАНТУУЛ ЗАХЫГ НҮҮЛГЭХИЙГ ДЭМЖИХГҮЙ

Худалдаа эрхлэгч Д.Алтанцэцэг "Өмнөх жилийн нэгдүгээр сартай харьцуулахад иргэдийн хөл хөдөлгөөн 50-60 хувь буурсан гэж хэлж болно. Нэгдүгээр сар шинийн баяр хойшилсон. Хоёрдугаарт иргэдийн санхүүгийн байдал муу байна уу даа гэж харж байна. Нэг нь зарж, нөгөө нь авч байгаа болохоос адилхан л амьдрах гэж яваа хүмүүс шүү дээ. Миний хувьд иргэдийн худалдан авах чадвар муу байгааг төр засагтай л холбож бодож байна. Иргэдээ бодсон бодлого, шийдвэр гэж алга байна шүү дээ. Цалин, тэтгэвэр нэмлээ араас нь татвар нэмэгддэг. Иргэд өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Гэтэл дээдсүүд нь амьдралаас тасарсан шийдвэр гаргаад л сууж байдаг.  "Нарантуул" захыг нүүлгэнэ гэж ярьж байна лээ. Энэ шийдвэрийг дэмжихгүй. Энд чинь өчнөөн олон хүний ар амьдрал бий" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.163.240

odoo er ni narantuul yabj yum abdag hun baidgimuu? hamaagui hyamd yum abch bolood baihad.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.180.70

бүгд taobao-с бараа захиалаад сурцаан, одоо зах болон дэлгүүрийн лангуунаас хэн ч юм авахгүй, та бүхний нугалж зардаг үнэтэй юмыг авдаг үе өнгөрсөөн, одоо эртхэн ажил төрөл олж хийж амьдралаа бодоцгоо

Avatar

дорж 4 цагийн өмнө 202.131.251.130

Иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан гэдэг нь яг үнэн.Авилга, хулгайн асуудлаа шийдэж чадахгүй шал худлаа сүржин юм ярьсаар 8 жилийн нүүр үзлээ.Ийм засаг, төртэй улсын иргэд яаж сайхан амьдрах вэ? Цахилгааны үнэ, хотын түгжрэл, утааны хордлогоос болж иргэдийн амьдрал сүйрч гүйцлээ.Ядахад 1072 хувьцаагаа эдийн засгийн эргэлтэнд оруулаач. Оюунэрдэнэ, Учрал хоёр шал худлаа юм яриад ард түмний толгойг угааж бна.Элбэгдорж, Цагаан хоёрын бөгсийг ухахаас өөр ажил энэ төр засагт байдаггүй юм байхда

Avatar

Лхагва 6 цагийн өмнө 66.181.179.16

Хэдэн жилийн өмнө зах др явж байгаад Гэрийн биржэнт үнэ асуусан чинь авку байж асуулаа гээд уурлаж билээ. Тийм ааштай бхаар хэн юм авахын. Одоо бол Өөрсдөө бараагаа захиад л авчихдаг болсон.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 59.153.112.11

Маш олон хүн бөөргүй болоод гарсан. Энэ Ссамбуу энийгээ битүүлчихэж болдоггүй юм бол хотоос хөөж гарга.

Avatar

MGL 7 цагийн өмнө 103.229.177.34

Юм хөгжөөд задгай зах хэсдэг нь багасч байгаа байлгүй дээ

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.57.93.84

шал заваан газар хулгайч ихтэй хотоос гаргавал таарна

Avatar

Зочин 7 цагийн өмнө 103.212.118.21

орчиндоо сайжруулах хэрэгтэй тэгвэл очих хүн ихсэнэ

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.111.68.3

Өдрийн хоолоо залгуулж чадвал их юм болоод байна шүү ард түмэн!!!

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.183.47

Татвар төлөхгүй Паразитууд. Тэгээд ч захуудыг хотоос гаргавал таарна

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.183.47

Захынхан чинь 200-300 унасан л наймаачид байдаг биз дээ. Тэгснээс зүгээр дэлгүүрээс авсан нь дээр юм билээ.

Avatar

Сайшаалт Ерөөлт 7 цагийн өмнө 202.126.88.64

…ХУДЛАА ШААГААД Л МУУСАЙН НАЙМААЧИД ХҮН ЧАНАРГҮЙ ХӨГИЙН ХУЛГАЙЧУУД…ХОМХОЙ ШИМЭГЧИД ..БАРААГАА ХЭТ ДАХИН НЭМЖ ЗАРДАГ..ХӨСӨРИЙ ШУЛААЧИНГУУД..ХАР ХҮЙТЭНД ОСГОЖ БӨӨН ӨВЧНИЙ ҮҮР БОЛООД ҮХЭЖ БАЙХДАА ТААРСАН ШУЛААЧИД..

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.183.47

Захаас авснаас дэлгүүрээс авсан нь дээр юм билээ

Avatar

#### 8 цагийн өмнө 50.147.160.114

alban ;

Avatar

Сайшаалт Ерөөлт 9 цагийн өмнө 202.126.91.131

…Манай Монголын НАЙМААЧИД их МУУХАЙ .ХЭТЭРХИЙ ӨНДӨР ҮНЭТЭЙ…НААНА ЦААНА ЯРЬЖ БУУЛГАХ ТИЙМ СЭТГЭЛГЭЭ БАЙХГҮЙ…МОНГОЛЧУУД НАЙМАА ХИЙЖ СУРААГҮЙ..

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.212.162.120

жуулчдын зорьж очдог монголын нүүр царай болсон газардаа. Улаанбаатарт нарантуулаас өөр үзэх газар байдаггүй гэсэн

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 124.158.106.209

баяр дуусаад угаасаа юм авахгүйүшд тарвагадоржийн сайтаа

Avatar

з 9 цагийн өмнө 202.126.89.254

татвар төлөхгүй баяжигчид

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 43.242.242.59

Монголд юмны үнэ буурна гэж байхгүй. Тогтмол дээшээ нэмэгддэг. 1 кг ааруул 45 мянга гэж байна. Солиорчихсон юмаа. Манай зарим иргэл гэр орноо амьдралаа сайжруулах талд дээр анхаардаггүй. Харин архидаж дампуурах явдал их байхаар амьдрала нь яаж сайжрах билээ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.183.172

Захын унэ нь гадаадын брэнд дэлгуурийн унэтэй адилхан болсон тул хун очихгуй бг юм тэр унэ хадсан дээл малгайг нь евермонголууд л авдаг бх

Avatar

Үнэн үг 10 цагийн өмнө 103.212.119.75

Монголчууд хар захаар амьдардагаа л болимоор байгаа юм. Гэр бүлээ өөр аргаар, бүтээгч хөдөлмөрөөр тэжээмээр байгаа юм. Хятадын ашиг шингэсэн бараа авч ирж, нэгнийхээ кармааг хоослон амьдрах бол өөрсдийгөө сүйтгэж байгаа хэрэг. Наймаачидыг бол үнэндээ хятадын ажилчин гэж үзэж болно. Энэ үгэнд эгдүүцэх шаардлаггүй. Мөн чанараараа наймаачид бол чанартай, чанаргүй есөн зүйлийн бараа, бүтээгдэхүүнийг нь Монголд далдруулж өгч Хятадын ашиг тусын төлөө үйлчилж байгаа хүмүүс гэж үзэж болно..

Avatar

Зочин 10 цагийн өмнө 202.9.46.101

Үнэ хэт их нэмдэг наймаачид дампуурна даа. дампуурна

Avatar

Иргэн 10 цагийн өмнө 66.181.181.23

Зогсоол олдохгүй, тав тух байхгүй , НӨАТ- баримт өгөхгүй бүх юм нь стандарт бус!!! Ийм хоцрогдсон бохир захыг хотоос гаргах нэг бол стандарт байр саванд орлуулах!!! Ойрын үед шийдэх!!! Энд аймгуудруу ачаа ачих, хүн тээвэрийн вокзал хоёр л болсон бн билээ!!!

Avatar

зочин 10 цагийн өмнө 66.181.186.200

буураагүй. дан худлаа ярьдаг И баримтаа ч өгөхгүй, татвараас бултсан нөхөд. нүүх хэрэгтэй. халдвартн эмнэлгн хажууд зах бх гэж бдаггүй

Avatar

Зочин 10 цагийн өмнө 66.181.189.164

худалдан авах чадвар буураагүй. зах дээр очоод юмаа хулгайд алдахыг хүсэхгүй, илүү тухтай газраас юмаа авах болсон. захын юм хямд биш болсон дэлгүүртэй ижил үнэтэй бдаг. тэгээд ч онлайнаар гадаад, дотоодоосоо захиалаад гэртээ авчихдаг. зах гарч зүдрэх шаардлага багассан. очих гэж бас
түгжрэл рүү ороод хэдэн цаг явах цаг алга

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.161.65

Ард түмний амьдрал улам доройтож байна. Юмны үнэ өссөөр. Дарга нар сансарын хөлөг хийнэ гэж ярьсаар

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.126.91.73

одоохондоо хэрэггүй л байхдаа. Иргэд байнга үйлчлүүлдэг ганц том зах шүү дээ…

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.170.66.5

odoo bvx ym xvrgelt bolson shv de

Avatar

И 11 цагийн өмнө 66.181.161.247

Бээжинд барааны байтугай ганц ч хүнсний зах хотдоо байхгүй, бүгд хотын захаар,

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 124.158.120.146

Тийм болхоор нүүогэвэл таарна

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.187.32

Хэрэглэгчдээ татахад, 1.Наймаачид үйлчилгээ үзүүлэхдээ зөв соёлтой хувцлалт, эелдэг байдал болон үр дүнтэй харилцааны талаар сургах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг ихээр нэмэгдүүлэх боломжтой.
2.Тав тухтай орчин бүрдүүлж,
Ойлгоход хялбар, тав тухтай суудал, дэлгүүр эсвэл зах дээр цэвэр, эмх цэгцтэй орчин, мөн таатай хөгжим болон гэрэлтүүлэг нь үйлчлүүлэгчдийн байх орчныг илүү тав тухтай болгодог.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 203.91.118.150

ер нь зах явж наймаа хийх шаардлагагүй болж байнаа,Бүгд онлайнаар захиалга өгч авч байгаа шүү .

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.131.245.34

хором гутал

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.87.54

данхандаа баярлалаа

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 124.158.120.146

Buh orkuudad berllaa kk

Avatar

зочин 12 цагийн өмнө 192.82.64.167

Манайх барааны илүүдэлд орсон, онлайн худалдаа өргөжсөн, иргэд хэрэгцээгээ тооцдог болсон г м жам ёсны л юм байгаа байх

Avatar

зочин 12 цагийн өмнө 103.168.34.3

Хүмүүс юм явах мөнгө байхгүй болсон гэнэ. Бензины үнийг нэмээсэй . Тэгвэл түгжрэл багасна даа

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.189.164

ээ чааваас

Avatar

Нэргүй 2025-01-09 202.21.109.39

хэрэгүй худалдан авалтаа багасгаж, бүсээ чангалах хэрэгтэй

Avatar

1 2025-01-09 202.21.115.165

Odoo yahav, songuuliar MAN-daa 100k-r sanalaa hudaldaadl bai buur iluu jargana.kkkk

Avatar

Нэргүй 2025-01-09 103.212.117.150

Одоо ч нарантуул явж наймаа хийх хүн ховордсон бхаа. Үнэ нь адил хүргэлтийн үйлчилгээ нэмэгдсэн гэх мэт.

Avatar

Нэргүй 2025-01-09 202.55.191.194

ОДОО ОНЛАЙН ХУДАЛДАА ГЭЖ САЙХАН ЗҮЙЛТЭЙ БОЛСОН. ХАР ХҮЙТЭНД ТҮГЖРЭН БАРИН ЦАГ АЛДАЖ ЯВАХААР ЦАХИМ ХУДАЛДАА ХИЙХ НЬ ХАМААГҮЙ АМАР БОЛСОН. ТА НАР Ч ГЭСЭН АРГА БАРИЛАА ӨӨРЧИЛ. НАРАНТУУЛАА НҮҮЛГЭ.

Avatar

Нэргүй 2025-01-09 202.9.46.10

Одоо ийм ганзагын наймаа явахаа больсон. Эртхэн нутгаа бараадаж газар олж аваад ногоо жимс тарих, эсвэл цагаан идээ үйлдвэрлэвэл дээр шүү. Нарантуул дээр суудаг хүмүүст хандаж хэлэхэд: захаа хаалгахгүй гээд яахын та нар? Тэртэй тэргүй хүмүүс захаас юм авахаа больж байна. Шууд үйлдвэрлэгчээс захиалаад хүргүүлээд авах нь дээр. Супермаркетууд, албан ёсны борлуулагч хувцасны дэлгүүрүүд захаас хямд болсон байхад хэн наад заваан газар руу чинь явах вэ?

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.131.245.34

зуны улиралд жуулчид л очиж үзэх юм билээ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.180.70

тэгвэл музей болгох хэрэгтэй, хөгжил нь зогссон эзгүй худалдааны талбар гээд

Avatar

Зочин 2025-01-09 66.181.183.234

Миний хувьд үндэсний үйлдвэрлэгч учраас цаанаа олон төрлийн зарлага гаргадаг. Гэсэн ч энэ жил бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 4000-5000 мянган төгрөгөөр л нэмсэн. 🙁

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 124.158.120.146

Хаха

Avatar

Хайран долар 2025-01-09 66.181.191.177

бүгд халуун орны руу тэгээд явсан

Avatar

Нэргүй 2025-01-09 103.111.68.3

Цахилгаан бол айхтар нэмэгдсэн байнлээ Юун цагаан сар вэ л бна даа

Avatar

Нэргүй 2025-01-09 43.228.129.91

Заавал нарантуул орж худалдан авалт хийх шаардлагаггүй болсон байвал яах уу

Avatar

Зочин 10 цагийн өмнө 43.242.243.118

тийм шүү.хэн даарч баримт өгдөггүй газрууд явах вэдэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж