2025 оны Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын шилдэг хувцаслалтууд

2025 оны Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын шилдэг хувцаслалтууд

2025 оны Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын шилдэг хувцаслалтууд

АНУ-ын Лос Анжелес хотноо 82 дахь удаагийн Алтан бөмбөрцөг наадам Ням гаригт амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн улаан хивсний ёслолд тайз дэлгэцийн бүхий л алдартнууд оролцож, тансаг чамин хувцсаараа олны нүдийг хужирласан юм. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс нэг зүйлийг уриалсан нь өмсөж буй хувцсандаа алтан өнгийг оруулах байжээ.  Өгсөн үүрэг даалгаврыг тэд ёсчлон биелүүлж, алтан шаргал өнгөтэй, гялалзсан нарийн ширийн зүйлс бүхий олон төрлийн дур булаам хэв маягийг үзүүлэв. Майки Мэдисон гялалзсан амьтны хайрс мэт "Bottega Veneta" даашинз өмссөн бол Ариана Гранде 1960-аад оны "Givenchy"-ийн нарийн хийцтэй хувцсыг өмсчээ. Деми Мур уран баримал мэт "Armani Privé" -г сонгосон бол Минди Калинг "Ashi Studio"-гийн урласан гоёмсог даашинз өмссөн байна. Кэйт Бланшетт "Louis Vuitton"-ын захиалгаар гаргасан алтлаг сувдтай даашинз өмссөн нь нүдээ олсон.

Анжелина Жолигийн "Alexander McQueen"-ийн мөнгөлөг сувдтай даашинз, Кара Делевинний цахилдаг цэнхэр даашинз зэрэг нь бусад металлик дүр төрхийг гайхалтайгаар гаргаж өглөө. Олон оролцогчид сонгодог хэв маягийг илүүд үзсэн боловч тод өнгө, ялангуяа улаан өнгө хамгийн өвөрмөц сонголтоор тодорсон байна. Дакота Фаннинг "Dolce & Gabbana" даашинзаар, Али Вонг, Шерил Ли Ральф, Эмма Стоун зэрэг бусад одууд бадмааргаас улаан хүрэн өнгөөр биеэ чимжээ. Уг арга хэмжээнд оролцсон эрчүүд уламжлалт, хар зангиа зангидсан жишгээс салж, загварт илүү бүтээлч хандсан байна. Эндрю Скотт гайхалтай хөх өнгийн "Vivienne Westwood" костюм өмссөн бөгөөд Тимоти Чаламет Том Форд зангиагаа ороолт шиг загварчилжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-08 103.212.119.148

Баяр болохоор хүүхнүүд эмэгтэй хүн гэдгээ гэнэт ойлгодог юм шиг байгаа. Эрчүүд нь насанд хүрсэн гэдгээ мэдэрдэг. 1930-аад оны гудамжинд өмсдөг л хувцаснуудаа бага зэрэг өөрчилсөн. Эмэгтэйчүүд даашинз, эрчүүд хослол. Харин өнөөдрийн гудамж цирк.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж