Засгийн газрынхаа эсрэг дуугарсан сайдад хариуцлага тооцно

Засгийн газрынхаа эсрэг дуугарсан сайдад хариуцлага тооцно

Засгийн газрынхаа эсрэг дуугарсан сайдад хариуцлага тооцно

УИХ-ын Ёс зүйн дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.08/ хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Журамд Засгийн газрынхаа эсрэг удаа дараа байр суурь илэрхийлсэн сайдад хариуцлага тооцох саналыг Ерөнхий сайдад хүргүүлнэ. Засгийн газрын гишүүн нь өвчтэй, чөлөөтэй, томилолттойгоос бусад тохиолдолд Байнгын хороо болон дэд хорооны хуралд оролцоно. Хэрэв дээрх хороодын хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдаан даргалагчид өмнөх өдөр нь мэдэгдэж чөлөө авна.

Засгийн газраас санаачлан боловсруулсан хууль, тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд асуулт асууж, санал илэрхийлэхгүй. Хэрвээ Засгийн газрын өргөн барьсан төслүүдтэй холбоотойгоор санал гаргах бол тухайн асуудлыг эрхэлсэн сайд гаргана гэх зохицуулалт тусгажээ.

Дээрх журмыг УИХ-ын Ёс зүйн дэгийн байнгын хорооны гишүүн А.Ариунзаяа тэргүүтэй гишүүд боловсруулсан байна.

Журмыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд “Засгийн газрын гишүүн нь асуулт асууж, санал хэлэх эрхгүй байхаар журамлах нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй юу гэдэг асуудлыг хөндлөө.

Мөн Засгийн газрын гишүүн нь хэдэн удаа танхимынхаа эсрэг байр суурь илэрхийлбэл хариуцлага тооцох талаар ч тодруулсан юм.

Журмыг боловсруулсан УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн тайлбараар бол хуулиас давсан журам боловсруулаагүй. Засгийн газар нь УИХ-д хуулийн төслийг өргөн барихаасаа өмнө танхимаараа хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрдэг. Гэтэл танхимаасаа өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд УИХ-д орж ирэхээр Засгийн газрын сайд нь УИХ-ын гишүүнийхээ хувиар гэж яриад асуулт асуугаад, санал хэлээд байж таарахгүй. Засгийн газрынхаа эсрэг байр суурь удаа дараа илэрхийлж байгаа сайдыг Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороогоор хэлэлцэж, шийдвэр гаргана. Гаргасан шийдвэрээ Ерөнхий сайдад хүргүүлснээр тухайн сайдад хариуцлага тооцуулах асуудал хэрэгжих ажээ.

Байнгын хорооны гишүүд тус журмыг батлахыг дэмжсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 49 минутын өмнө 202.55.191.130

парламентаасаа ЗГ гишүүдээ бүрдүүлдэг байх нь өөрөө шал утгагүй шүү дээ.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.21.100.210

Асуух юм аа асууц хэлэх юмаа хэлж болдоггүй юм бол ЗГ-ын хуралдаан гэж юу байдгын Инээдтэй юм

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 192.82.65.120

хэ2. ийм юм байх гэж. Гүйцэтгэх засаглал хууль тогтоох засаглал холилдохоор тйи бантан болж байгаа юм. УИХ гишүүн сайд болохгүй бол ийм юм гарагхгүй шүү дээ

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.115.51

Зөв2. Мөн цагтаа УИХ болон ЗГ хуралдаа суудаггүй гишүүдийг огцруулж хариуцлага тооцох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.115.51

мөн сайд нарыг

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 212.247.9.244

ARDIIN NAM SHUU DEE UZEL BODOL YG HELEH ERH CHULUUG ENE NAM YZEN YADAJ BGAA

Avatar

Иргэн 10 цагийн өмнө 59.153.115.72

Төр засгийн маш том хямрал явагдаж байнө. Эцсийн дүндээ иргэд, үр хүүхдүүд маант хохирч байна.

Avatar

Иргэн 10 цагийн өмнө 59.153.115.72

Хулгай хийж байгаагаа ард иргэдээсээ нуух л аргалдаа. Улс төрчдийн бүх хулгай улсын нууц болсон бололтой. Ногоон автобусны тендер, нүүрсний 40 их наяд, ЖДҮ зээл, ТССургалтын зээл, төсөв, гадаад зээл тусламж, татвар, нийгмийн даатгалын орлого, зарлага, Төрийн өмчит бүх аж ахуйн нэгжүүдийн ашигт бус байдал, Хятад улстай өрнөж буй харилцаа, шийдвэрүүд

Avatar

Нэргүй 2025-01-08 139.5.217.38

Данх нээрээ нялх хүүхэд шиг л Монголоор наадаж бна даа

Avatar

Ха ха ха 2025-01-08 103.212.118.79

Ийм л улс төрчид шүү дээ. Засгийн газар бол бурхан, түүний эсрэг нэг ч үг дуугарч болохгүй. Ха ха ха

Avatar

зочин 2025-01-08 202.9.40.103

Их хурлын гишүүд нь Засгийн газарт орохоо больчих. Асуудал ингээд л шийдэгдэнэ.

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.186.124

jasraigiin balair huuhen

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2025-01-08 103.212.117.239

ЗГ-ын гишүүн ЗГ-ын оруулсан асуудлаар дэмжиж үг хэлэх эрхийг хязгаарлах нь оновчтой биш. Өөр саналтай ЗГ-ын гишүүн өглөө ирцэд орчихоод чөлөө аваад явчих боломжтой дэг үйлчилж байгаа нь ер нь бусад асуудал хэлэлцэхэд ч буруу процедур даа.1990-1995 оны үед ажилласан УБХ, УИХ-ын Дэгд ийм зохицуулат байгаагүй, хэзээ орчихсон юм болоо??

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 1 2025-01-08 103.212.117.239

БХ-ны хуралдаанаар ЗГ-ын гишүүний асуудлыг хэлэлцээд шийдвэр гаргах г.м. нь нэг л биш байна. БХ-ны журмаар биш, Дэгийн хуульдаа нэмэлт оруулвал эрх зүйн чадамж талаасаа илүү зохистой мэт. Дэгийн хуулиараа чуулганы хуралдаан даргалагч ЗГ-ын оруулсан асуудлаар ЗГ-ын гишүүнд асуулт асуух эрх өгөхгүй байх ч гэдэг юм уу арай хялбар хэлбэрийг бодмоор.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: САНАЛ 2025-01-08 103.212.117.239

ЗГ хамтын удирдлагын байгууллага тул ЗГ дээрээ тал талаас нь сайн ярьж олонхийн саналаар шийдсэн асуудлаа УИХ дээр эсрэг санал гаргах нь утгагүй.Бусад орнуудын жишгээр, сайд өөрөө, эсвэл ЕС нь түүнийг огцруулж байна. Сая санал нийлээгүй шалтгаанаар Германы Канцлер Шольц Сангийн сайдаа огцрууллаа. . Том агуулгаар нь авч үзвэл энэ асуудал, УИХ гэхээсээ ЕС-ийн санаа зовох асуудал байгаа биз. Хэрэв тийм гэвэл, УИХ-ын оролцоог аль болох багасгах нь зөв болно.

Avatar

Нэргүй 2025-01-08 202.9.40.157

Зөвөө зарим нь телевизийн өмнө худлаа попорч эсрэг санал гаргах явдал их гардаг. Хүмүүсийн сэтгэлд зүйд нийцүүлж ярьдаг гишүүд олширсон. УИХ гишүүн нь эхний ээлжинд эх орны эрх ашгийн үүднээс ярьдаг байх учиртай юм. Гэтэл нам болон хувь хүний эрх ашгийн төлөө ярьдаг нь бүр жирийн үзэгдэл болсон.

Avatar

Зочин 2025-01-08 66.181.161.65

Үг хэлэх эрхгүй гэсэн үг үү

Avatar

Иргэн 2025-01-08 59.153.115.72

Төрөөр тоглож дуусахгүй хүүхдүүд олшроод л , яанаа….

Avatar

зочин 2025-01-08 203.23.199.2

Энэ зөвөө. Өөрсдийнхөө оруулсан асуудлыг эргүүлж асуугаад тэнэгтээд байдаг юмаа

Avatar

Нэргүй 2025-01-08 139.5.219.199

Тэнэгтээд байгаарай Хорол гуай. Засгийн газар чинь кабинетийн зарчмаар ажилладаг юм мал минь. Дуугарах юм байвал засгийн газрын хурал дээрээ л ярьж хэлж, засаж залруулах хэрэгтэй. Тэрнээс биш засгийнгазрын шийдвэр гарсан цагт их хурал дээр худлаа попроод байх шаардлага байхгүй. Өмнөх засгийн газарт Болорчулуун, Даваасүрэн мэтийн тэнэгүүд камер харангуутаа л засгийн газрынхаа шийдвэрийг буруутгаад л тэнэгтэж өгдөг байсан

Avatar

Иргэн 2025-01-08 103.71.100.239

журмаар хариуцлага тооцож болохгүй их хурлын тэнэг гишүүдээ!! хуулиас давсан журам байж болохгүй. үндсэн хуулийг үндсээр нь зөрчиж баына наад журам чинь. тиймээс хуулиар хариуцлага тооцдог бол. тэгж байж жинхэнэ эрх зүйт төрийн шинж бүрдэнээ.

Avatar

Нэргүй 2025-01-08 103.168.34.163

зөвшүү дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж