Бөхчүүд оноо цуглуулж, чансаагаа тогтоодог боллоо

Хуучирсан мэдээ: 2025.01.08-нд нийтлэгдсэн

Бөхчүүд оноо цуглуулж, чансаагаа тогтоодог боллоо

Бөхчүүд оноо цуглуулж, чансаагаа тогтоодог боллоо
Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, бөхийн холбооноос баталсан цаглаварын дагуу өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргах юм. Гэхдээ энэхүү чансаа нь Үндэсний их баяр наадмын тухай хууль, үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан улсын цол, чимэгт нөлөөлөхгүй болно. Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулна. Үүнд:
  • Улирлын нээлтийн барилдаан
  • Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Сар шинийн баярт зориулсан барилдаан
  • Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан
  • Улс тунхагласны баярт зориулсан барилдаан
  • Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан
  • Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан
  • Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
  • Богдхан хайрханы хишиг барилдаан
  • Сонгинохайрханы хишиг барилдаан
  • Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
  • Баянзүрх хайрханы хишиг барилдаан
Чансаа тооцох журам:
  • 8 даваа 1500
  • 7 даваа 1000
  • 6 даваа 600
  • 5 даваа 400
  • 4 даваа 300
  • 3 давааа 200
  • 2 даваа 100
  • 1 даваа 50
  • Оролцоо 10
Жич: Зөвхөн Сар шинийн баярт зориулсан барилдаанд 256, бусад барилдаанд 128 бөх барилдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж