Хятад улс литийн хайгуулын ажилд ихээхэн ахиц дэвшил гаргаж, нөөцөөрөө дэлхийд хоёрт орох болжээ. Тус улсын Байгалийн нөөцийн яамны харьяа Геологийн судалгааны төвөөс Лхагва гаригт мэдээлснээр, тус улсын литийн нөөц дэлхийн нийт нөөцийн 6 хувиас 16.5 хувь болж нэмэгдэж, чансаагаараа зургаадугаар байраас хоёрдугаар байрт дэвшсэн байна. Учир нь Хятадын баруун бүс нутаг дэлхийн хэмжээний сподумен төрлийн литийн бүсийг илрүүлсэн байна. Чинхай-Сизан өндөрлөгийн давстай нууруудаас олдсон литийн нөөц ч мөн мэдэгдэхүйц нэмэгдэж, тус улс дэлхийн гурав дахь том давст нуурын литийн нөөцийн бааз болж байна.
Түүгээр ч зогсохгүй Хятадын судлаачид литийн өндөр агууламжтай, боловсруулахад хэцүү, өртөг өндөртэй эрдэс болох лепидолитээс литийг гаргаж авах техникийн томоохон сорилтуудыг даван туулж чадсан. Литий нь цахилгаан тээврийн хэрэгсэл, эрчим хүч хадгалах систем, хөдөлгөөнт холбоо, эмнэлгийн эмчилгээ, цөмийн реакторын түлш зэрэг шинээр гарч ирж буй олон салбарын чухал элемент юм.
Хятад улс дотооддоо литийн хайгуул хийж байгаа нь гадаад нийлүүлэлтээс хамааралтай байдлаа бууруулж, дэлхийн литийн зах зээлийг тэнцвэртэй байлгахад хувь нэмэр оруулна гэж шинжээчид үзэж байна.
3,548.92















































