Польш улсад суух Элчин сайдад Н.Оюундарийг дэмжив

Польш улсад суух Элчин сайдад Н.Оюундарийг дэмжив

Польш улсад суух Элчин сайдад Н.Оюундарийг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Элчин сайд нарыг томилох саналыг зөвшилцөх тухай хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Польш улсад суух Элчин сайдад УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг нэр дэвшүүлжээ.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь саналыг дэмжсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ. Элчин сайдад нэр дэвшигч Н.Оюундарийг танилцуулъя.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ: 

1995 онд Сэрүүлэг дээд сургууль, бизнесийн удирдлага, бакалавр

1998 онд Ниделандын Вант Улсын Маастрихтын их сургууль, бизнесийн удирдлага, эдийн засагч магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1995-1996 онд Монголын Үндэсний бүтээмжийн төвд зөвлөх
  • 1996-1997 онд Монголын бизнесийн хөгжлийн агентлаг Европын холбооны ТАСИС хөтөлбөр зөвлөх
  • 1997-1998 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөлд зөвлөх
  • 1999-2000 онд Дэлхийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөх
  • 2000-2004 онд Байгаль орчны яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга
  • 2004-2006 онд Байгаль орчинны яамны Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга
  • 2006-2007 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Дундад Азийг хариусан зөвлөх
  • 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
  • 2008-2010 ондБНХАУ-ын Бээжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч
  • 2010-2014 онд “Бльюмон” групп ХХК зөвлөх
  • 2014-2015 онд Гадаад хэргийн яамны дэд сайд
  • 2015-2016 онд “Бльюмон” групп ХХК зөвлөх
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

Санал хураахын өмнө УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Манай эдийн засаг том зах зээл рүү зорих ёстой. Польш улстай Монгол Улсын хувьд эдийн засгийн харилцаан дээр хамтран ажиллахад ямар боломжууд байна вэ. Польш улс нь Европтоо аж үйлдвэрлэлээр томид ордог тул ажиллах хүчин сургах, ноу хау шилжүүлэх талд Монгол Улсын хувьд том боломжууд байна гэж харж байгаа. Энэ асуудал дээр нэр дэвшигчээс санал сонсоё.

Улс төрийн албан тушаалтан ч юм уу, улс төрийн чиг үүрэгтэй хүмүүс Элчин сайдаар томилогддог. Энэ харьцаан дээр Гадаад харилцааны яам ямар бодлого барьж ажиллаж байна вэ.

Элчин сайдад нэр дэвшигч Н.Оюундарь:

-Монгол, Польшийн эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж байгаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд эдийн засгийн эргэлт хоёр дахин нэмэгдсэн. Худалдааны эргэлт 100 -гаад сая ам.долларт хүрсэн. Цаашдаа ч өсөх магадлал байгаа. Импортолж байгаа бараа бүтээгдэхүүн маш их байдаг. Хүнсний бүтээгдэхүүн, барлигын материал, химийн бүтээгдэхүүнийг Монгол Улс Польшоос импортолдог. Европын холбоо дотроо Польш улс нь эдийн засгаараа Герман, Швейцарь улсын дараа гуравт ордог.

Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад айлчлах үеэр  Монгол, Польшийн бизнес форум зохион байгуулсан. Бизнес форумд хоёр талаас 200 орчим төлөөлөгч оролцож, харилцан хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээнүүдийг хийсэн. Боломж маш их байгаа. Польш улсад 100 гаад Монгол иргэн ажиллаж амьдардаг. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилладаг. Монголоос уламжлалт анагаахын чиглэлийн эмийн бүтээгдэхүүн, ноос ноолуур, малын гаралтай бүтээгдэхүүн экспортолдог. Хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагаа хийх боломж бололцоо байдаг. Монгол Улс нь 30 гаруй оронтой Засгийн газрын хэлэлцээр байгуулсан. Барилга, хөдөө аж ахуй, эм эмийн салбарт эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломж байгаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Томилогдсон Дипломат төлөөлөгчийн газар 50 хүрсэн. 34 нь Элчин сайдын яам. Байнгын төлөөлөгчийн газар, Худалдааны төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, консулын газар байгаа. Сүүлийн дөрвөн жилд хийсэн Элчин сайдын томилгоон мэргэжлийн болсон. 22 хувь нь буюу мэргэжлийн бус улс төр болон бусад салбараас улс төрийн шийдвэр гаргаад Элчин сайд томилсон.  Өөр байгууллагаас Элчин сайдаар томилогдсон хүмүүсийн хувьд төрийн албаны дадлага туршлагатай, удирдах ажилтны дадлага туршлагатай, улс төрийн туршлагатай хүмүүсээс бүрдэж байгаа. Мөн Элчин сайд нараас гадна дотор нь ажиллаж байгаа ажилтнуудын хувьд ихэвчлэн Гадаад харилцааны яамнаас томилдог. Гэхдээ бас бусад мэргэжлийн байгууллагаас томилгоо хийдэг. Энэ нь 30 орчим хувь байгаа, цаашдаа энэ томилгоог илүү мэргэжлийн болгох шаардлагатай.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 88.183.144.162

Oyundari sain udam sudriig ni bodson ch zuv songolt gj bodoj bn , Duu bol estoi sain diplomat , chadaltai huuhnuud ,

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 172.56.169.214

MАН-ЫН б****л БАНЗОЛ ХОГШИН АВГАЙ НАР МЭРГЭЖЛИЙН ЗАЛУУЧУУЛЫН ХООЛ БУЛААЖ ИДЭХЭЭ БОЛИО

Avatar

зочин 8 цагийн өмнө 66.181.187.51

Нүдний булай,боловсролгүй сураггүй сургууль төгссөн,цүнх баригч авгай арай дэнднээ.
Арай ч дээ

Avatar

Зочин 9 цагийн өмнө 66.181.161.65

Нүдний булайнууд

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.181.47

Дампуурсан сэрүүлэг сургуульд сурсан болоод дан зөвлөх хийгээд явж энүүгээр зөвлүүлээд явна гэхээр айдас хүйдэс

Avatar

Бат 10 цагийн өмнө 103.57.95.14

Ждүчин,хорчин

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.179.26.115

ээ Сэрүүлэг гэдэг д.с чинь одоо байхгүй дампуурцан ш тэ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.116.50

Сөрөг хүчингйү МАНАН болохоор ийм л заваан. АНын Гантөмөр гутамшиг.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.116.50

цүнх барьсан ёс зүйгүй намчин авгайг болио. мэргэжлийн хүнээ явуул. гадаад харилцаа дампуурлаа.

Avatar

Зочин 12 цагийн өмнө 139.5.216.39

Арай хэтэрхий юмаа. Дампууруулаад байх юм. Ядаж энэ сайд нэрээ бодохгүй мөнгө л бодоод байх юмдаа.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.177.17

Польш бол ЕХ-д нөлөө бүхий улс! Энэ авгай жулдана даа?! Ер нь хүлээн авч байгаа улс нь элчингээр томилон явуулж буй хүнийг сайтар шинжин судлаад Монгол Улс өөрт нь ямар хандаж байгааг дүгнэдэг!!! АНУ-д манайх ямар хүн томиллоо??? Сүүлд Оюун-Эрдэнийг АНУ-д айллчлахад Дэд Ерөнхийлөгч К.Харрис илтэд дооглонгуй хандаж байгаа нь харагдаж байсан!!!

Avatar

зочин 12 цагийн өмнө 103.126.107.50

Ямар ч олон ажил солио вэ?

Avatar

Нэргүй 2025-01-08 103.10.23.120

За Польш улсын ЖДҮС тонох гэж байгаа юмуу

Avatar

зочин 2025-01-08 103.168.34.3

Польш улс эдийн засгийн хувьд Европдоо тийм дээгүүр Германы болон Швецарийн дараа эрэмбэлгддэг нь юу л бол доо.
Дорнот Евроын посткоммунист, хөгжих хандлагтай л улс шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-01-08 59.153.115.191

Энэ төрийн толгойд байгаа суудал болгоныг ээлжилж сандайлсан хэсэг бүлэг хүмүүс байхийм. 21р зуунд Монгол улсыг ингэж удирдаад ийм болгочихоод сэтгэл нь даанч өвдөхгүй юм даа.

Avatar

зочин 2025-01-08 103.71.100.211

муис-д тэнцээгүй хоосон толгойнууд сэрүүлэгт сурч дипломтой болдог байлаа, польш улс эдийн засгийн хөгжлөөрөө иолгой цохиж байгаа европийн холбоондоо нөлөөтэй улс даа, амралтанд очсон юм шиг байвал хоёр орны харилцаа хөгжихгүй шүү

Avatar

Зочин 2025-01-08 103.212.119.105

Энэ балай авгайг болиочээ. Дипломат алба бүрэн дампуурчээ

Avatar

зочин 2025-01-08 66.181.187.165

сэрүүлэг дээд сургууль одоо байдаг билүү дампуурчихсан шиг санагдаад байх юм.

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.191.64

Дампуурсан сургууль төгссөн, аа мөн лут авгай юмаа ! Толгой муутай ч б**с сайтай юм бгаа биз дээ, хоносон буузны гурил шиг нүүртэй гээд нэг нөхөр их оноод хэл чихсэн юм биш үү !

Avatar

Нэргүй 2025-01-08 202.70.43.34

Хаана ч ер нь Нам , Бүлэглэл их Хүчтэй байх юмаа. Багаараа яваад л Багаараа Баяжаад тэр цаашлаад Тойрон хүрээлэгчид, Хамаатнууд Ойр дотны Хүмүүст л ашигтай. Гадна төсөл хөтөлбөрүүд ч бас бүлэглүүдийн гараар орж дуусна.

Avatar

Zochin 2025-01-08 139.5.219.140

хэдэн бие үнэлэгч нар гадаадад Монголыг төлөөлөх үү? дандаа бие үнэлсэн хөгшин авгай нарыг томилох юм.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 174.90.223.67

хэн хичээнгүй сурлага хүмүүжилд сайтай хүүхдүүд шигшигдэн шалгарч их сургуульд сурч тэр шалгуур нь цаашдаа өсөж дэвших замнал болдог блаа.Одоо бол хэн их мөнгөтэй нь төрийн алвыг хашдаг ямар эх оронч биш хүмүүс гардаг болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж