С.Ганбаатар: Бүтээн байгуулагчдыг зовоож байгаа асуудал хэрээс хэтэрлээ

С.Ганбаатар: Бүтээн байгуулагчдыг зовоож байгаа асуудал хэрээс хэтэрлээ

С.Ганбаатар: Бүтээн байгуулагчдыг зовоож байгаа асуудал хэрээс хэтэрлээ

УИХ-ын гишүүн, УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар өнөөдөр/2025.01.08/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Аж үйлдвэрлэгчид болон иргэн, компаниудаас хууль хяналтын байгууллага улстөрчдөөс хараат байж, иргэд, аж үйлдвэрлэгч нар, бүтээн байгуулагчдыг зовоож байгаа асуудал хэрээс хэтэрлээ гэж маш их гомдол ирүүлж байна. Иймээс энэ асуудалтай холбогдуулж холбогдох газруудад хандахад ахиц гарсангүй.  Иймээс энэ асуудлыг олон нийтийн анхааралд оруулж, хууль хяналтын байгууллага улстөрчдөөс хараат бус байдлаар ард иргэдийн төлөө ажиллаж байгаа гэдгийг баталгаажуулж мэдээлэл өгөх зорилгоор сонсгол хийнэ.

УИХ -ын гишүүд бид шүүгчдийг, прокурорыг, хууль хяналтын байгууллагын тэргүүн нарыг томилдог. бүх хууль тогтоомжуудыг баталдаг. Тэгээд байхад биднийг сонгосон иргэн, аж ахуй нэгж үйлдвэрлэгчдийг хууль бусаар зовоож, зүдрээж байгаа гомдол тасрахгүй байгаа нь байж боломгүй үйлдэл. Үүнийг УИХ хяналтандаа авч сонсгол хийнэ.

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд энэ талаарх мэдээлэл гомдлыг баталгаажуулж, албан бичгээр өгнө үү гэж хандаж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.88.161

Хаха.Юу ч ярьж мэдэх галзуу.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.182.224

Шантаажчин гар

Avatar

Нэргүй 2025-01-08 103.57.92.59

Дамчид юундаа зовох юм бээ. Тэд нараас илүү жаргаж бгаа хүн бгаа гэжүү.

Avatar

Зочин 2025-01-08 103.212.117.239

2027 оны Ерөнхийлөгчийн сонгууьд тод манлай Баттулгын сойж байгаа морь гээд л Ганбаатарыг хүмүүс ярьцгаах юм.Босоо Ганбаа "Босоо хээр" хэмээх алдартай болно гээд л хүмүүс инээлдэх юм.Тод манлай Баттулгын уясан морьд Элбэгээгийн "Элбэг хээр"-үүдээс өнгөтэй ч, одтой ч байгаа гэлцэнэ.Нийслэлийн АН-ыг, саяхан залуучуудын байгууллагыг гартаа оруулсан тод манлай цаашлаад Ерөнхийлөгчийн цомыг хүртэх санаатай байж мэдэхээр байна.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.177.17

Тод манлай Баттулгын өнгөрсөн зун уясан нэг гүү нь айргийн тавд орсон байна лээ шүү?!

Avatar

Нэргүй 2025-01-08 202.9.41.127

үхсн ацаар бүтээн бг2лалт элдэв худлаа шааж хулгай шааж гажг шаарууд шоронд л***р бно.

Avatar

Нэргүй 2025-01-08 202.70.43.34

ИЙЙЙ ЭНЭ ХҮН ГЭНЭТ ЮУ БОЛОВ………….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж