"Цар тахлаас хойш Монголын төр асуудлыг хэлэлцэхээс зугтдаг болсон"

"Цар тахлаас хойш Монголын төр асуудлыг хэлэлцэхээс зугтдаг болсон"

"Цар тахлаас хойш Монголын төр асуудлыг хэлэлцэхээс зугтдаг болсон"

Ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа. 


-УИХ-ын гишүүн бөгөөд гишүүнээр давхар ажиллаж байгаа гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд ямар зарчимтай оролцох талаар журам баталлаа гэж ойлголоо. Тэгэхээр Засгийн газрын гишүүн танхимын зарчмаа хадгалаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газраас өөрөөр байр сууриа илэрхийлж болохгүй гэсэн үг үү?

-Анхнаасаа бид эрх мэдэл хуваарилах онолыг зөрчсөний гай болж байгаа. Засгийн газрын 20 сайд нь 20-уулаа УИХ-ын гишүүн байхаар л гажиг үүсч байгаа. Нэг талдаа Засгийн газрын гишүүн. Нөгөө талдаа УИХ-ын гишүүн. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн гэдэг ард түмний элч. Нийт ард түмний эрх ашгийг хамгаална гэж зааж, тангараг өргөдөг. Засгийн газрын 20 гишүүн бүгд УИХ-ын төлөөлөл. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр тэдний үг хэлэх, зарчмын санал гаргах эрхийг байнгын хорооны тогтоолоор хаагаад хаячхаж байгаа юм. Үндсэн хуулийн 25.4-т УИХ-ын үйл ажиллагаа зохион байгуулалтын журмыг хуулиар тогтооно гэдгийг тогтоолоор сая болиулсан. Би үүнийг аль болох битгий хийгээч гэж байнгын хорооны гишүүдээсээ гуйж байгаа. Хоёр сарын өмнө ажлын хэсэг байгуулагдсан. Явцын хугацаанд зарим гишүүд саналаа өгч, ажил хэрэгч ажилласан байна. Миний хувьд анхнаасаа энэ журмаар Үндсэн хуулиар олгогдсон төлөөллөөрөө дамжуулж төрийн эрх барьж байгаа олон нийтийн эрхийг зөрчих эрх байхгүй гэдэгт саналтай байсан.

Үүнийг яагаад ингэж яаран оруулж ирж байна гэхээр улс төрийн нөхцөл байдал хүнд байна. Тэгэхээр Засгийн газрын гишүүн танхимынхаа эсрэг юм ярихыг болиулахгүй бол хэцүү байна гэж үзээд байх шиг байна.

Хэзээ ч улс төр амар байгаагүй. Мөнхөд л ийм байсан. Би сая байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн. Цар тахлаас хойш Монголын төр асуудлыг ер нь хэлэлцэхээс зугтдаг болсон. Тэр үед хаалттай байхад бүх зүйл хурдтай явж, амар болж дассан гэсэн үг. Одоо мөн л Ерөнхий сайд нь шийдвэр гаргаад Засгийн газар нь шийддэггүй.  Тэр шийдвэрээр л явах юм байна гээд. Парламент нь Засгийн газрын оруулж ирсэн зүйл кноп болоод л явчихдаг. Асуудлыг яаран оруулж ирдэг. Баяр дөхөхөд, харанхуй шөнөөр яаран оруулж ирж хурдан шийдвэрлээд дасчихсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 122.201.31.226

Тийм ээ, үнэн.

Avatar

Нэргүй 2025-01-08 202.9.40.157

Монголын далбааг урж тасдан хаядаг хүнийг УИХд сонгодог монголчууд байна. хэрвээ монголын далбааг шатаавал бүрч хурдан УИХ-ын гишүүн цаашлаад Ерөнхийлөгч болгох магадлалтай юм байна гэж ойлгогдож байна. Улс төрчдийн гар хөл болсон алиа салбадай Лодойсамбуу мэтийн боловсролтой хүмүүс ямар чанартай хуулийг санаачилж чадах билээ.Улаанбал барьж АН-ын лидэр гэх хүмүүстэй улс төржсөн нь албан тушаалд очих гол шалтгаан болсон. Гоё ярьж яс хаяахаас цаашгүй хүн.

Avatar

Зочин 2025-01-08 202.131.227.179

УИХ нь ЗГ-аас салах нь туйлын зөв.Эх орны ирээдүйн төлөө дуугарсан хүн бүрт ард түмэн дуртай байх цаг удахгүй, Халамжаа багасгах хэрэгтэй, ажил хийх хүн олдохоо болилоо. Ард түмэнд хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-01-08 124.158.106.121

Баабар энэ залууг тоодог юм билээ, тэгэхээр Лодойсамбуу сайн хууль тогтоогч.

Avatar

зочин 2025-01-08 66.181.186.81

Төрийн бодлогыг хэн их эсэргүүцэж, ажилд нь саад болж,бусдыг гүтгэж доромжилж нэр төрийг нь харлуулж, бохирлож,эх оронч дүр эсгэн жүжиглэж чадсан хүн тэр л баатар болно, Эх оронч болно, Харин улс орон ,ард иргэдийн төлөө зүтгэж юм хийх бүтээх гэж хичээж байгаа хүмүүс гүтгэгдэнэ, Адлагдана,Авилга хээл хахуулч хулгайч луйварчнаар дуудуулна,Зах зээлийн нийгэм бол ийм л нийгэм, Шудрага ёс зүйтэй хүмүүс гарах боломжгүй нийгэм, Хүмүүсийг мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болгодог аймшигт нийгэм

Avatar

Нэргүй 2025-01-08 202.21.110.35

үнэн шүү ЗГ нь УИХ-аасаа салмаар байгаа юм хууль тогтоох хэрэгжүүлэх 2 нь нэг дор байх угаас л утгагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж