Монголчуудын уламжлалт баяр цагаан сарын бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн байна. Энэ жилийн цагаан сар ирэх гуравдугаар сард болох ч баярын үзэсгэлэн худалдаа, өргөтгөсөн өдөрлөгийн талбай түрээсийн үйлчилгээнүүд захиалгаа аваад эхэлжээ.
Томоохон үйлчилгээний талбайтай төвүүдийн түрээс харилцан адилгүй бөгөөд зарах бүтээгдэхүүн, хугацаа зэргээс хамаарч байгаа аж.
ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРГҮЙ, ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС ХЭРЭГЛЭГЧИД ҮЗЭСГЭЛЭН ЭНЭ ЖИЛ ДАХИН БОЛНО
Өнгөрсөн жилийн цагаан сараар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байсан. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ жил тус үзэсгэлэн худалдаа дахин болох эсэх талаар тодруулахад, зохион байгуулалтын талаар ярилцаж байгаа. Одоогоор эцэслэж батлаагүй. Гэхдээ энэ жил дахин зохион байгуулах төлөвлөгөөтэй дүүргүүдтэй ярилцаж байна гэсэн юм.
Түрээсийн төлбөргүй үзэсгэлэн худалдааны тов эцэслэж гарсан даруйд худалдаа эрхлэх сонирхолтой үйлдвэрлэгчид харьяа дүүрэгтээ хандах боломжтой аж.
Дүүргүүдийн тухайд заасан байршилд худалдаа эрхлэгчид үзэсгэлэнд оролцох боломжтой. Харин талбай түрээслэх хүмүүс сонирхож байгаа байршил, худалдааны төвтэйгөө холбогдож түрээсийн гэрээгээ багадаа сарын өмнө хийх бөгөөд төлбөр нь зарж борлуулах бүтээгдэхүүнээс хамаарч харилцан ялгаатай байгаа юм.
Өнөөдрийн байдлаар сонсголон, дүнжингарав, мишээл зэрэгт байршилтай томоохон худалдааны төвүүдийн талбай түрээсийн зар гарсан байна.
зочин 2025-01-08 66.181.180.109
Түрээс төлбөргүй мөртлөө баян чинээлэг орнуудаас ч илүү хаданд гарсан үнээр юмаа зардаг луйварчид , өлөн өссөн юмнууд
Нэргүй 2025-01-08 202.9.41.127
адгиын хувхай өлөн хулгайч х***а манж хог шааруудыг чанга шоронд чих хая. Гичинүүд зугтаж эхлцн.
Нэргүй 2025-01-08 192.42.116.211
Том компаниуд гурилаа зуурч байгаа дээр боовоо хийгээд зарчихдаг цаг үе байна.
Нэргүй 2025-01-08 192.42.116.214
Ул б**в зарж байгаа газар байна уу