Унгарын өндөр албан тушаалтан, ерөнхий сайд Виктор Орбаны ойрын холбоотон Антал Роганыг авлигын хэрэгт буруутган АНУ хориг арга хэмжээ авчээ. АНУ-ын Сангийн яамны мэдэгдсэнээр, Роган албан тушаалаа ашиглан өөртөө болон улс төрийн холбоотнууддаа санхүүгийн ашиг олох, ялангуяа Унгарын эдийн засгийн гол салбарт хяналтаа тогтоосон гэжээ.
Роганыг АНУ-д нэвтрэхээс сэргийлж, хөрөнгийг нь царцааж, тус улсын бизнес эрхлэгчидтэй харилцахыг нь хориглосон уг эдгээр хориг арга хэмжээг Дэлхийн Магнитскийн хуулийн дагуу тавьсан байна.
Унгарын "суртал ухуулгын сайд" гэгддэг Роган нь Орбаны улс төрийн кампанит ажил, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянахад чухал үүрэг гүйцэтгэдэг байсан. Мөн Унгарын тагнуулын албыг удирддаг. Роган улс төрийн намынхаа гишүүдэд авлигын аргаар мөнгө цуглуулахад нь тусалж, улсынхаа эдийн засгийг сүйтгэж, сайн засаглалыг алдагдуулж байна гэж АНУ үзэж буй. Орбан тэргүүтэй Унгарын засгийн газар авлигын талаарх шүүмжлэлд өртөх нь олширч, 2023 онд ЕХ-ны хамгийн авлигад идэгдсэн орноор шалгарчээ.
Саяхан тус улс авлига, ил тод бус байдлын улмаас ЕХ-ны нэг тэрбум еврогийн тусламжийг алдсан юм.
Хориг арга хэмжээг олон жилийн турш бэлтгэж, баримт нотолгоо цуглуулсны үндсэн дээр тавьсан учир Роганы асуудалд хөнгөн хандаагүйг илтгэж байна. Гэсэн хэдий ч Унгарын гадаад хэргийн сайд Петер Сиярто үүнийг буруутгаж, АНУ-ын элчин сайд Дэвид Прессманы хувийн халдлага гэж тодорхойлжээ Мөн Дональд Трамп албан тушаалдаа эргэн ирсний дараа уг шийдвэрийг эсэргүүцнэ гэдгээ амласан байна. Унгар улс Трамптай ойр дотно харилцаатай байсан ч Роганыг АНУ-ын ашиг сонирхлыг алдагдуулж буй гол хүн гэж албаныхан үзсэн. Улмаар АНУ-ын хувьд хориг арга хэмжээг цуцлах нь нэн тэргүүний асуудал биш гэж шинжээчид үзэж байна.
Орбан бол Трампын Европ дахь хамгийн үнэнч дэмжигчдийн нэг бөгөөд хоёр удирдагч хувийн харилцаатай байдаг.
Зочин 2025-01-08 103.212.117.239
Заавал АНУ-г дагах ёстой. Үгүй бол хоригт орно.Хоригт орохгүйн тулд АНУ-ийн үгээр явна ЗӨВ ШҮҮ.