Шилдэг цомгийн жагсаалт гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Шилдэг цомгийн жагсаалт гарлаа

Чадварлаг дуучин Katy Perry-гийн “Teenage Dream” цомог нь Их Британийн шилдэг цомгийн жагсаалтын нэгдүгээр байрт шалгарчээ. Ингэснээр тэрбээр хэдэн долоо хоногийн турш өөрийн хаанчлалаа тогтоогоод байсан Eminem-ийн Recovery цомгийн дээр гарлаа. Хөгжим сонирхогчид болон мэргэжилтнүүд репийн хаан эргэн ирлээ хэмээн
тунхаглаж байсан энэхүү цомог нь Eminem-ийн долоо дахь цомог нь бөгөөд
өнгөрсөн зургадугаар сарын 18-наас худалдаанд гарч эхэлсэн юм.
Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 741 мянган хувь борлогдон, АНУ-гийн Billboard-ын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн билээ.

1. Katy Perry: "Teenage Dream"
2. Eminem: "Recovery"
3. Biffy Clyro: "Only Revolutions"
4. Mumford & Sons: "Sigh No More"
5. Arcade Fire: "The Suburbs"
6. The Pretty Reckless: "Light Me Up"
7. Disturbed: "Asylum"
8. Lady GaGa: "The Fame Monster"
9. Eliza Doolittle: "Eliza Doolittle"
10. Plan B: "The Defamation Of Strickland Banks"

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж