Ахмад настны асуудлаар 5 чиглэлд онцгой анхаарах шаардлагатай гэв

Ахмад настны асуудлаар 5 чиглэлд онцгой анхаарах шаардлагатай гэв

Ахмад настны асуудлаар 5 чиглэлд онцгой анхаарах шаардлагатай гэв

Манай улс ахмад настны хөгжлийг дэмжих, цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх шинэ зохицуулалт бүхий Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, улмаар энэ оны эхний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Ахмадын үндэсний чуулганыг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор өнөөдөр /2025.01.08/ Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулж байна.

УИХ-ын дарга үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ, аливаа улс орны хөгжлийн түүх үе үеийн ахмадуудтай салшгүй холбоотой, нийгмийн үүрэг, оролцоо нь нэн чухал гэдгийг онцлоод, ахмад настны нийгмийн асуудлыг эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, хөгжил, идэвхтэй амьдрал, оролцоог дэмжих гэсэн таван үндсэн чиглэлд нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатай хэмээн онцоллоо. Тэрбээр, 2025 онд Монголын парламент эрх зүйн төгөлдөршил, эрүүл монгол хүн, мега төслийн бүтээн байгуулалт, алдагдалгүй төсөв зэрэг алсдаа үр өгөөжөө өгөх амбицтай том зорилтыг дэвшүүлсэн. Үүнд ахмадуудын оролцоо, дуу хоолой, санал санаачилга, бүтээлч хөдөлмөр урьдын адил чухал хэвээр байна. Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлогын хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэж, Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн. Одоо хуулиа хэрэгжүүлэхэд бүх талууд хүчин чармайлт гаргах ёстой. Төр, хувийн хэвшлийн бүх байгууллага хуулиар хүлээсэн үүрэгтэй гэдгийг ч сануулъя. Ахмад настны эрхийг зөрчих явдал сэтгэл түгшээсэн асуудлын нэг тул холбогдох байгууллагууд анхааралдаа авч, УИХ-д танилцуулах, УИХ бүрэн эрхийнхээ дагуу ахмад настны тухай хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж, хангаж ажиллахыг Засгийн газраас шаардах төдийгүй, хууль бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах үүргээ хэрэгжүүлж ажиллахыг ямагт хичээнэ гэсэн юм.

Түүнчлэн Ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг өөрт нь зориулахгүй байх, тэдний эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, улмаар эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд нь гэм хор учруулах, учруулахаар заналхийлсэн үйлдлүүд нь хүний эрхийн ноцтой зөрчлүүд болохыг сануулж, Ахмадын холбоод хууль, журмын хэрэгжилт практикт хэрхэн бууж байгаа талаар тухай бүр мэдээ, мэдээллээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг хангаж, байнгын хяналт тавьж ажиллахыг уриаллаа. Ахмадын үндэсний чуулган үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэт энхтуяа 2025-01-08 202.126.88.191

хууль нь тодорхой сайн журам.шаардлага тавихгүй бол.орон байрний асуудал их бүрхэг байна шүү

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.160.88

энэ дарга нар өөрсдөө тэтгдэрт дөхөөд ахмад гэж саймшраад бн эд тэтгврт гарахдаа өөрсөддөө хууль гаргаад гайгүй түрийвч далимд нь зузаархуу

Avatar

Нэргүй 2025-01-08 103.212.162.187

Хоосон лоозогнохоо больж ахмадуудаа хүн шиг амьдруулмаар байна. Саяын нэмсэн 6 хувийн нэмэгдэл ичмээр юм даа… Тэтгэвэрийн мөнгө байр, гэрэл, хоол унд, мэнд хаанаа ч хүрэлцэхгүй байгааг чи мэдэх үү

Avatar

Зочин 2025-01-08 66.181.182.213

аймагт бдаг нам дэмждэг гурил будааны хөгшчүүл очсон бхдаа

Avatar

Ахмад 2025-01-08 103.212.119.74

хань ижлээ алдсан бол үлдсэнд нь 20% Өгөх хууль гарсан оноосоо хэрэгжихгүй хэдэн жил болж бна аа.

Avatar

Анхаар 2025-01-08 103.145.234.111

Одоо тэтгэвэрт гарч байгаа нь хождог, өмнө нь тэтгэвэрт гарсан ахмад нь хохирдог хууль, шийдвэр баймааргүй байна шүү.

Avatar

Бо,,Даваа 2025-01-08 45.117.35.27

урьд нь хань ижилдээ алдсан нь хохирдог,одоогийн хоёюул тэтгэвэртэй амьдарч байгаа нь азтай юм,,Жилд дунджаар 1,5саяаас 3-н. сая хүртэл тэтгэвэр өвлөн 10-н жил амьдарна гэвээс15-30-н сая тэтгэвэр авна биз,,Энэ л хүнийг ялгаварлаж байгаа юм бишүү,,

Avatar

Соёлоо . 2025-01-08 202.55.188.104

Худлаа бүү хутц

Avatar

Зочин 2025-01-08 103.212.117.29

ахмадуудаа хүдлэлгүй яах вэ. хүүхдүүд утаанд эрүүл мэнд нь сүйдэж байна аа.

Avatar

Нэргүй 2025-01-08 59.153.113.54

их хурлын даргаар алд
хогийн нүүрсний хулгайч…..

Avatar

Нэргүй 2025-01-08 202.9.40.157

Тэтгэвэрийг нэмлээ гээд залуучууд зарим улс төрийн намынхан шүүмжлээд байхад 6 хувь нэмсэн нь их юм. Одооны залуучууд хөгшчүүлээ ад үздэг болсон. Монгол хүний хүн чанар муудаж байгаагийн шинж. Орон гэр хамаатан садан байхгүй өндөр настангуудад зориулж үхэх хүртлээ амьдардаг сувилалын газрыг багуулах нь чухал байна.

Avatar

Зочин 2025-01-08 103.212.118.21

тэтгэвэр бага хүрэхгүй бгаа талаар юуч ярьсангүй МАНын төлөө ахмадууд сонгууль өгдөгшд

Avatar

Нэргүй 2025-01-08 59.153.115.191

Хүн амын 15 хувь нь ахмадууд. Тэгээд залуучууд та нар сонгуулиа зөв өгөхгүй яав. Дандаа бурууг бусдаас хайдаг шалчиганасан новшнууд их болжээ.

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.181.105

зочин гэлцэх юм тэгье дээ,
Улсад олон жил ажилласан хэр нь өөрийн мэдлийн орон байргүй, түрээсийн байр дамжин амьдарч байгаа ахмадыг онцгой анхаарч орон байрсууутай болгож өгөх талаар анхаарч үзээсэй гэж хүсэх байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж