Үерийн хамгаалалтын сувгийн хашлагыг мөргөж суваг руу машинтайгаа унаж, осолджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн автомашины жолоочийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд тус байршилд явган зорчигч далан руу унаж гэмтэхээс сэргийлэн хамгаалалтын хайс хашлагыг засварласан байна.
Тээврийн цагдаагийн албанаас тодруулснаар дээрх осол 2024 оны арванхоёрдугаар сард бүртгэгдсэн бөгөөд, иргэд цахим орчинд зургийг байршуулсан гэлээ.
Халиа тошин үүссэн байршлуудад Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас үзлэг шалгалт хийж байгаа бөгөөд иргэдийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
Холбоотой мэдээ