Үндэсний үйлдвэрлэгч нар 2019 оноос сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүсэх хүхэрлэг хийг бууруулах “доломитийн барьцалдуулагч” эдийг “Таван Толгой Түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологид бүрэн нийцэх стандартын шаардлага хангасан, чанарын доголдолгүй бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн гэрээт хугацаандаа амжилттай нийлүүлэн ажилласан билээ. Бидний үйлдвэрлэж буй “доломитийн барьцалдуулагч” нь түлшний үйлдвэрлэлд 3.5-4%-иар орж байгаа ба түлшний хаталтын температур болон хугацаа импортын барьцалдуулагчаас 2дахин бага байгаа нь түлш үйлдвэрлэлийн зардлыг буруулах маш том давуу тал үүсгэж буй нь бүх шатанд нотлогдсон, Монгол эрдэмтэд, инженерүүдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн, оюуны өмчийн патенттай шилдэг бүтээгдэхүүн болсон билээ. Мөн бид бүтээгдэхүүний үнийг 2019 оноос хойш тогтмол барьж ирсэн бөгөөд импортын бүтээгдэхүүнээс даруй 20-30% хямд үнээр нийлүүлж байна.
Гэтэл сүүлийн үед агаарын бохирдол нэмэгдэх хэрээр түлшний гол түүхий эдийн нэг болох барьцалдуулагчийн асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаатай холбоотой манай болон бусад Монгол компаниудын эх орондоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр хүндэд эрээ цээргүй халдах явдал гарч байна. 2025 оны 01-р сарын 07-ны өдөр танай үйлдвэр дээр Монгол Улсын Ерөнхий Сайд очиж ажиллах үеэр “Таван Толгой Түлш” ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат танилцуулга хийхдээ үндэсний үйлдвэрүүдийн нийлүүлж буй барьцалдуулагч нь утаа ихээр ялгаруулж байгаа мэтээр илтэд гүтгэсэн, ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, баримт нотолгоогүй мэдээллийг Монгол Улсын Засгийн Газрын Тэргүүнд болон бусад шийдвэр гаргах түвшний хүмүүст, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгсөн байна.
Одоогоор монголын нэг ч компани барьцалдуулагч нийлүүлээгүй байгаа. Мөн Монгол Барьцалдуулагч нь шахмал түлшний ердөө 5% д ордог тул утаа ялгаруулах ямар ч боломжгүй болно. Харин чанаргүй Хятад барьцалдуулагч хэрэглэж, хог үйрмэг ихтэй нойтон түлшийг ард иргэдэд нийлүүлж байгаагаас үүдэн утаа ихээр ялгарч байгаа болно. Иймд Үндэсний үйлдвэрлэгч нарыг илтэд гүтгэж байгаагийн цаана өндөр үнэтэй, чанар муутай хятад барьцалдуулагч олон мянган тонныг оруулж ирж нийлүүлдэг бүлэг этгээдүүд, тэднийг хамгаалагч хань хамсаатан, ашиг сонирхол нэгтэй хүмүүс “Таван Толгой Түлш” ХХК-д байна гэж бид шууд үзэж байна. Тэдгээр хүмүүс удирдах албан тушаалтнуудад удаа дараа худал мэдээ мэдээлэл өгч байгаа тухай мэдээлэл бидэнд ирсээр байна.
Бидэнд хятад барьцалдуулагчтай холбоотой нотлох баримт болон Монгол барьцалдуулагч нь хүхрийн хэмжээ бууруулж, хаталтын хугацаа богиносгож байгааг нотлох баримт материал хангалттай бий. Иймд эдгээр худал мэдээлэл тарааж байгаа хүмүүст хариуцлага тооцож залруулга мэдээлэл явуулахыг шаардаж байна. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол бид дараагийн шатанд нэр бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад өгч хуулийн дагуу шалгуулах болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Мөн шийдвэр гаргах түвшний хүмүүсийг үндэсний үйлдвэрлэгч нарыг хүлээн авч уулзан бодитой үнэн зөв мэдээлэл авч асуудалд олон талаас харж, хандахыг хүсэж байна.
“ ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ” ХХК-Д САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ДОЛОМИТЫН БАРЬЦАЛДУУЛАГЧ ЭД ҮЙЛДВЭРЛЭН, ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТҮНШЛЭЛИЙН КОНСОРЦИУМ
Нэргүй 2025-01-08 122.201.31.156
нүүрсний хогго хачгдхл овоолгодоо хачж байх хэрэгтэы шдээ тэр хогоо бас нэг хороорх холиод ѳснѳѳн иргэдийн аминд хүрсэн одоо ѳолих хэрэгтэы нүүрснийы хогоор түлш хийлгэсэн хийсэн бүх хүнийг хүн амины хнрэгээр яллах хэрэгтэй одоо цаашид шууд мѳргѳцѳг дээрээсээ ачилт хиййж кокс уэвэр нүүрсээр түлш хийх хнрэгтэй
Зочин 2025-01-08 66.181.187.186
зүгээр хордуулж алахаа боль Ашиг хасан дуракууд худал мэдэгдэл гаргах хэрэггүй
Нэргүй 2025-01-08 202.126.90.21
түүхий нүүрсэнд угаартаж үхлээ гэж дуулддаггүй байсан муужруулсан түлшэнд чинь олон хүн угаартаж үхсэн байх даа
Нэргүй 2025-01-08 202.126.90.21
худлаа анхнаасаа муухай үнэртэй тортогтой утаатай байсан түүхий нүүрснээсээ долоон дор муужруулсан нүүрс байсан даг
Нэргүй 2025-01-08 59.153.113.192
бузар хүмүүсийг зүгээр яриад шуугиад өнгөрөөдөг
Нэргүй 2025-01-08 59.153.113.192
хэрвээ үнэн бол тэр эдгээдүүд бол эх орныхоо эсрэг ард түмнийхээ эсрэг х***а нарт худалдагдсан нь илт .одоо ийм бузар хүмүүсиийг хатуу ял шийтгэл оноох нь зөв .улс үндэстнээ хорлоно гэдэг юу гэсэн үг вэ.гитлер л гэсэн үгшдээ.одоо яриад маргаад өнгөрөөж байдгаа болих хэрэгтэй.нам нам дугардаг дарга нар аа
Нэргүй 2025-01-08 66.181.161.245
Tegeed ertnii medegdelee hiij baihgvi yasiin. Olon urh ger bvliin tsus nulimsaar arga hemjeend oroh bolhoor l genet uhaan orwuu DVlZENGVVD. Mungii ni huwaaj tsusalj bsihdaa bodohgvi yasiin.
Naidan. Ts. Erdenet 2025-01-08 66.181.179.123
Bi Naidan gedeg metallyriin injener ubgun bna. Margaad baigaa asyydliig mergejliin xynii xybd shiidej chadna
Нэргүй 2025-01-08 103.212.116.50
Тэр балиар нөхдөд хариуцлага тооц оо.
Нэргүй 2025-01-08 103.212.162.187
Хэн нь, аль нь зөв яриад байнаа? Мэдэхээ, ойлгохоо байлаа
Нэргүй 2025-01-08 202.126.92.106
Зүгээр л хувийн хэвшлүүдэд өгөөд хийлгээчээ. Төр хэзээ нь олигтой юм хийж байсан түүх байхгүй.
Нэргүй 2025-01-08 202.55.188.117
Нэгнийхээ бөгсийг ухаад бөөндөө шорондоо суухдаа бузар новшнуудаа
И 2025-01-08 103.168.34.173
Хүүкийн 'утаа 50 % буурлаа" гэж байх үед үнэхээр буурсан байсан. Дараа жилүүдээс нь муудсан, энэ жил бүр будаа !!!
Бид сохор биш, бас үхчихээгүй амьсаглаж л байгаа юмсан. Юу гэж гүжирдэад байна аа.
Нэргүй 2025-01-08 139.5.218.89
ЭНЭ БАЛАЙ АЛДАГДАЛТАЙ ХОРТОЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААЖ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ
Нэргүй 2025-01-08 202.126.90.160
Мөнгө л олж байвал хотоор нь хордуулж хүүхэд, хөгшидгүй хомроглон устгах бол та нарт хамаагүй л дээ
зочин 2025-01-08 66.181.160.79
Заа яг шудрагаар хэлье !!!… Би шахмал түлш хэрэглээд яг 3 жил болж байна ..Манайх "Теплодар" гэдэг Орос зуух хэргэлдэг.. Хийц чанар сайтай , Яндан бүдүүн , таталт сайтай учраас маш цэвэр шаталтай , сайжруулсан шахмал түлш хэргэлхэд ямарч утаа гардаггүй шд !!!…
Миний бодлоор манайхан таталт муутай маш муу зуух хэрэглээд түлш нь шатахгүй уугиад л байдаг юм шиг байна лээ шдээ ..
Бас мод ахиухан хийгээд галаа сайн өрдөөд өгөхгүй жоохооон мод хийгээд л уугиулаад л байдаг юм шиг байна лээ
зочин 2025-01-08 66.181.160.79
Яг шахмал түлшинд ямарч асуудал байхгүйэээ .Хэн нэгнийг өмөөрөх гэсэнгүй .Үнэнийг л хэлхийг хүслээ . ..
Нэргүй 2025-01-08 103.212.162.187
Хуцаа орос зуухаа аваад тонил
Нэргүй 2025-01-08 202.21.107.17
Сайн зуухаа Орост хийсэн болохоор л тэрүү? ккк улайрсан орофоби гэгч нь чи юм биз дээ кккп
Нэргүй 2025-01-08 103.212.117.78
ami nas eruul mendeer hohirson humuus nehemjlehberhtei
зочин 2025-01-08 103.71.100.211
та нарт ашиг өгөх гэж ард түмэн нийтээрээ эрүүл мэндээрээ хохирох ёсгүй юмсан, ийм эргүүнүүдийг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй
Нэргүй 2025-01-08 139.5.219.199
За больцгоож үз. Өмнөх шахмал түлштэй харьцуулахад одоогийн та нарын үйлдвэрлэсэн гээд байгаа барьцалдуулагчаар барьцалдуулсан шахмал түлш чинь өмхий үнэртэй болчихсон байгаа биз дээ??? "Шахмал түлшний 5 хувийг эзэлдэг болохоор утаа гаргах ямар ч боломжгүй" гэнэ үү??? "Монгол улсын зөвлөх инженер" нэртэй хүний амнаас яаж ийм үг гарч чаддаг байнаа??? Ичээч та нар