Нүүрсний хэргээр улс төрд нөлөө бүхий 13 хүнийг шалгажээ

Нүүрсний хэргээр улс төрд нөлөө бүхий 13 хүнийг шалгажээ

Нүүрсний хэргээр улс төрд нөлөө бүхий 13 хүнийг шалгажээ

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хүрээнд нийт 120 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улс төрд нөлөө бүхий 13, нийтийн албан тушаалтан 90, иргэн 53, нийт 156 хүн, гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ. Дээрх хэргүүдээс 108 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 33 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 26 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 278 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1672 удаа явуулж, гэрчээр 11101 хүнийг асууж, эдийн засгийн болон бусад төрлийн 41 шинжээчийн дүгнэлтийг гаргуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 194.384 ам.доллар, 23.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 353 сая төгрөгийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө болон 14.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-01-08 202.55.188.35

44 их наядын хулгайлсан. Тэр их мөнгийг эргүүлж авах юм бгаа биз дээ. Энэ чинь МУ н өрийг дарчихаар/энд хувь комп.н өр орохгүй бх/ тоо шиг сонсогдоод бх юм. Өр ширээ дараад зогсохгүй улсын хэмжээний 14 МЕГА төсөл, УБ хотын 25 МЕГА төслийг хэрэгжүүлээд, дээр нь баялагийн сангаа арвижуулчих мөнгө юм биш үү. Тэгж чадвал МУ н иргэн болгонд хэдэн сая төгр.н өр биш харин 5000-10000 доллар ноогдох болно. Хууль хяналтын бгууд, АТГ шудрагаар ажиллаад улс орон, ард иргэдээ ядуурлаас гаргаад өгөөсэй.

Avatar

Нэргүй 2025-01-08 103.212.162.187

Амарбаясгаланг зад шалгаарай

Avatar

Нэргүй 2025-01-08 103.212.162.187

Нөлөө бүхий 13 хүнийхээ нэрийг ил тод бичээч. Энэ чинь хардлага төрүүлж байна

Avatar

Нэргүй 2025-01-08 139.5.216.248

Энэ мөнгө, эд зүйл чинь зөвхөн Ганхуяг, Аюурсайханаас хураасан нь ш дээ. бусад хүмүүс нь яасын???

Avatar

Нэргүй 2025-01-08 103.212.117.140

мөрдөгчид хэрэг хийсэн хийгээгүй хамаагүй олон хүнийг, олон хүнийг шүү дуулиантуулж холбогдуулах гэж оролдох нь цол нэмэх, албан тушаал ахих, шагнал авах үндсэн болзол, харин шүүгчид зөвхөн баримтаар шийдвэр гаргана, таамгаар, хардалтаар шийдэхгүй.

Avatar

Нэргүй 2025-01-08 76.220.74.140

Ингэж өөрсдийгөө ард түмнээ хуурах ч гэж дээ. Хэрэг хийсэн нь ч мэдэгдэхгүй хийгээгүй нь ч мэдэгдэхгүй дампуу ажиллах юмаа. Хууль шүүх шударга байх ёстой

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.176.13

Дээд түвшний авилагчдыг хамгаалах байгууллага АТГ

Avatar

Нэргүй 2025-01-08 203.98.76.176

Батцэцэг сайдыгаа шалгаарай Батхаан Транс гэж байгаа БАЯНХОНГОРЫН АВИЛГАЧИН АВГАЙ

Avatar

Нэргүй 2025-01-08 103.212.162.187

Нэр цэвэр, шударга, ажлаа чимээгүйхэн амжуулдаг, бизнес ил тод шилэн хүний юуг шалгах юм бэ?

Avatar

зочин 2025-01-08 66.181.185.107

нөгөө 44 их наядаас олдсон нь энэ гэх нь л дээ

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.177.53

Шүүхийг аргалчихаа байлгүй дээ

Avatar

зочин 2025-01-08 66.181.177.218

ҮР ДҮН Л ЯРИХ ЁСТОЙ. ТЭРНЭЭС БИШ ТЭГЭЖ ШАЛГААД, ТИЙМ СОНСГОЛ ХИЙГЭЭД ГЭХ НЬ БҮР ЭЛ ДОЛ БОЛСОН БАЙНА ШДЭЭ

Avatar

Нэргүй 2025-01-08 203.23.49.153

😂

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.191.64

Таван толгой трансын хэргийг олон түмэн мартаагүй хүлээгээд л байгаа шүү !!!

Avatar

Нэргүй 2025-01-08 103.168.34.63

AMARBAYSLGAN GEED GOLON2 GESEN PZ DA MULTRCHAAGUI BIZDEE CHULUUNZAGD GEED HULGAICH BAIGAA HAMAG HULGAI NI GER BULEE TEJEEDEG EEDEE BAS L NAIGUI HULGAICH NARDAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж