Итали улсад болсон "Grand Prix Di Natale 2024" олон улсын уралдаанд бүжигчин Д.Долгормаа түрүүлжээ. Тэрбээр, 10 орны 120 гаруй бүжигчинтэй өрсөлдөн Ө.Ариунбаатарын хөгжим, А.Санчирдоржийн дэглэлт "Зүүдний ганга" бүтээлээр үндэсний уламжлалт бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.
Бүжигчин Д.Долгормаа өмнө нь ЮНЕСКО-гоос зохион байгуулдаг "Танзолимп-2024" олон улсын уралдааны дэд байрт шалгарч, энэ жил Герман улсын Берлин хотноо болох Дэлхийн бүжгийн олимпийн финалын шатанд оролцох эрхээ аваад байгаа юм. Түүний хувьд Монгол Улсын Консерваторийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгсөж, зургаа дахь жилдээ Дорнод аймагт бүжигчнээр ажиллаж байна.
Берлинд жил бүр зохиогддог бүжгийн наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс залуу бүжигчдийг цуглуулж, тэмцээн, семинар зэргийг зохион байгуулдаг онцлогтой. Тус наадам"Бүжиг дэлхийн хэл" гэх уриатай билээ.
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.186.168
О.Долгормаа