Автомашин онхолдож, 1 иргэн нас баржээ

Автомашин онхолдож, 1 иргэн нас баржээ

Автомашин онхолдож, 1 иргэн нас баржээ

Өмнөговь аймгийн Ханхонгор суманд зам тээврийн ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ. Тодруулбал, өчигдөр /2025.01.07/ 21:50 цагийн орчимд суудлын автомашин онхолдолж нэг хүн дарагдаж нас барсан тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "Премио" загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож жолооч 41 настай эрэгтэй автомашиндаа даруулан нас барсан байжээ. Улмаар цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Осол болсон газар аймгийн төвөөс зүүн зүгт 55 км, сумын төвөөс урд зүгт 30 км зайтай аж.

Өнгөрсөн оны байдлаар 21485 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигч холбогдсон 1525 осол бүртгэгджээ. Улмаар 83 хүний амь хохирч, 1445 хүн гэмтсэн байна. Түүнчлэн сүүлийн таван жилийн судалгаанаас үзвэл, жилд дунджаар 20.000 орчим хүн зам тээврийн осолд өртсөний улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, 500 гаруй хүн амь насаа алдсан үзүүлэлттэй байна.

Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, жолооч бүр хариуцлагатай байж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ё 2025-01-08 59.153.113.165

зарим нэг бөгсний хорхой арилаагүй юмнууд хаана зогсохоо мэдэхгүй хурдтай яваад бусдад маш их гай болж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж