Хэн Монголын иргэн болж, сагсан бөмбөгийн шигшээд тоглох вэ?

Хэн Монголын иргэн болж, сагсан бөмбөгийн шигшээд тоглох вэ?

Хэн Монголын иргэн болж, сагсан бөмбөгийн шигшээд тоглох вэ?

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн хамгийн сул, дутагдалтай байгаа байрлалуудын нэг бол төв билээ. Монгол ч гэлтгүй Зүүн Өмнөд Азийн орнууд төвийн байрлал дээр үеийн үед дутуу тоглож, сайн тоглогчийн эрэлд гардаг байв. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэхүү дутуугаа легионер тамирчнаар нөхдөг болсон. Хятадыг эс тооцвол бүгд л АНУ, Европын өндөр тамирчдад иргэншил олгож, будагтай талбайгаа "мануулдаг" болжээ.

Монголын эсрэг тоглосон Японы шигшээд л гэхэд 2.08 метр өндөртэй, америк залуу Жош Хавкинсон болон 2.11 метр өндөр Алекс Көрк нар бий.

Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг дутуу, хүч сул байрлал дээрээ легионер тамирчин авахаар хэдийнэ судлаад эхэлжээ. Өчигдөр/2024.01.07/ гавьяат дасгалжуулагч, дээд лигийн "ИНҮГ YES TLG" багийн дасгалжуулагч С.Тулгын мэдэгдсэнээр түүний багийн Кенни Вутен Жуниор Монгол Улсын иргэншил хүсчээ. Өдгөө 26 настай тэрбээр 2.03 метр өндөр бөгөөд 2019 оны NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй аж. Улмаар Нью-Йорк Никсийн Хөгжлийн лигийн Уэстчестер Никс багт тоглож, нэг хэсэг багуудаар дамжиж, өнгөрсөн жил Унгарын лигийг зорьсон түүхтэй.

Энэ улирал "ИНҮГ YES TLG" багт ч сайн тоглосон. Түүний тэсрэлт, хаалт хийх чадвар тун сайн. Тоглолт бүрт л дор хаяж гурван хаалт хийж байгаа үзүүлэлттэй. Самбараас бөмбөг авалт дээр ч асуудалгүй. Гагцхүү Монголын иргэн болвол Василис Фрагкиас дасгалжуулагчийн системд уусан тоглож чадах уу гэдэг асуулт л байна.

Монголын иргэн болох хүсэлтээ гаргасан Кенни Вутен Жуниор өчигдөр Ливаны Хоменетмен Бейрут багтай гэрээ байгуулжээ. Магадгүй тэрбээр улирлаа дуусгахгүй Ливаны зорьж болзошгүй.

Америк нисдэг залуугаас гадна хэд хэдэн нэрс яригдсан. Тухайлбал, Бишрэлт Металл багийн 2.06 метр өндөртэй Девон Скотт, Хасын Хүлэгүүд багийн 2 метр өндөртэй Жордан Толберт, Завхан Бродерс багийн Даймонд Стөүн нар яригдаж байна.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багт легионер тамирчин тоглоно гэх яриа үе, үе гардаг ч ажил хэрэг болсон тохиолдол үгүй. Харин энэ удаад үнэхээр ажил хэрэгч хандаж байгаа сурагтай. FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоо ч иргэншлийн асуудал дээр уян хатан ханддаг болсон. Сагсан бөмбөгийн өрсөлдөөнийг жигд болгож, улс орон бүрт боломж олгох зорилгоор шалгуураа багасгасан.

Яагаад легионер тамирчин, дасгалжуулагчид Монголын спортод хэрэгтэй талаар энд дарж уншина уу

Гэхдээ легионер тамирчны төсөл урт хугацааных биш. Удахгүй монгол хүүхэд, залуус залгамжлаад гараад ирнэ. Америкт 2.13 метр өндөртэй С.Ган-Эрдэнэ хүү ахлах сургуульдаа бэлтгэгдэж байна. Цаг нь ирэхээр Монголын шигшээ багийн самбар, будагтай талбайг хамгаална. Тэр болтол дутуугаа легионеруудаар нөхөх хэрэгцээ гарлаа.

Монголын шигшээ багийг энэ онд Гуамын эсрэг хийх чухал тоглолт хүлээж байна. Тэднийг аль болох олон оноогоор хожиж байж л монголчууд Азийн аваргад оролцох мөрөөдлөө хадгалж үлдэнэ. Тиймээс үүнээс өмнө төвийн байрлал дээрээ легионер хайж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 203.91.115.52

ГАНЦ ТӨВ Ч БУС ХОЛБОГЧИЙН БАЙРЛАЛ Ч БАС АСУУДАЛТАЙ ШҮҮДЭЭ.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.111

GADNAAAS HUN AVBAL ONDOR HOGJILTEI IQ ONDORTEI ULSAAS L AVAH HERGTEI TIIM CH SUDALGAANUUD ODOO IH YVJ BNA .

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 139.5.217.86

end tendhiin haltar haruudiig tejeh herge baihgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж