"Бүсгүй" дууны жинхэнэ эзэн

Хуучирсан мэдээ: 2025.01.08-нд нийтлэгдсэн

"Бүсгүй" дууны жинхэнэ эзэн

"Бүсгүй" дууны жинхэнэ эзэн

Энэ дуу бүтсэн түүхийн талаар "Хурд" хамтлагийн ахлагч, гитарчин Д.Отгонбаяр ярихдаа "Энэ дуу "Хурд" хамтлагийн бүх цаг үеийг эзэлсэн олон сайхан хит уран бүтээлийн нэг. Шүлгийн санааг нь эгэл жирийн сайхан залуу гаргасан гэдэг. Тэрбээр бизнес эрхэлдэг байсан бөгөөд ажлаар онгоцонд явж байгаад үйлчлэгч бүсгүйд анхны харцаар дурласан. Тухайн дууны шүлгийн эзэн П.Сэргэлэн гэж залуу байсан. Тэр залуу анх шүлгийн санаагаа Төрийн соёрхолт, яруу найрагч Х.Чилаажавт харуулж, шүлгээ бичүүлсэн гэдэг. Тэрийг нь манай С.Ишхүү "Хурд" хамтлагийнханд танилцуулахад, "Ай даа миний энхрий…" гээд аялгуу нь надад маш гоё буусан.

Дууны шүлгийн эзэн энэ дууны эзэн үзэсгэлэнт бүсгүйтэйгээ дахин учирч, одоо болтол гэр бүл хэвээрээ байгаа.

С.Ишхүү агсан аялгууг нь хийсэн. Дууны оргилдог хэсэг буюу "Амсаад ханаагүй жаргалаа… Аялгуут дуугаараа нөхөж явах нь дээ" гэдгийг би өөрөө зохиосон. "Бүсгүй" дуу клипгүй мөртлөө он цагийг өөрөө туулж, ард түмний аманд аялагдаж ирсэн түүхтэй уран бүтээл.

Сүүлд залуу дуучин Дашням "Хурд" хамтлагийн Д.Төмөрцогтой "Voice" шоунд оролцохдоо дуулж, өөр найруулгатай гаргаж ирсэн. Энэ дууны клипний хувьд АНУ-д байгаа жүжигчин Б.Хулан маань тоглосон. Тэрбээр ойрд дэлгэцийн бүтээлд тоглоогүй байсан үедээ эргэн ирэлт хийж, клипэнд тоглох миний саналыг хүлээн авсан. Тэгээд "Монгал" продакшны найруулагч нарыг дуудаж, олон зохиол ярилцсан. Би "Намайг залуу байхад 1980-иад онд нэг охин төмөр зам дээр ирдэг байсан" тухай ярьсан чинь тэр охины түүхээр хийе гээд манай студийн байранд ярилцсан. Жүжигчин Б.Хулан тэр зохиолоо баяжуулж тоглосноор өнөөдөр 18 сая хүний хандалт аваад байна. Үүнээс улбаалан уран сайхны кино болгоё гэдэг саналыг "Монгал" продакшны найруулагч Л.Базарсад, жүжигчин Б.Хулан гаргаж, клипнийхээ төгсгөлд бүсгүй учир битүүлэг явснаар дуусгасан. Одоо энэ дуу бүрэн хэмжээний уран сайхны кино болж байгаа нь сайхан байна. Жүжигчдийн сонголт дээр маш сайн анхаарч, багаараа ярилцсаны эцэст шинэ мэдрэмж өгөхөөр кино бүтээлээ. Энэ дуу дахин шинэ түүхийг бүтээж байна.

"Бүсгүй" дуу манай хамтлагийн амин сүнс. Ээж, бүсгүй амьтай хамтлаг. Энэ киног бүтээх шалтгаан нь бидний ээж. Ээж минь багаасаа "Бөмбөгөр" ногоон театрын дуучин болох мөрөөдөлтэй байсан.

Тэр бүсгүйгээс "Хурд" хамтлагийнхан төрж, өссөн. Энэ кино дуунаас эхтэй мөртлөө "Хурд" хамтлагийн түүх болж үлдэж байгаагаараа онцлог. Манай хамтлагийн ихэнх дуу бүсгүйчүүдэд зориулагдсан байдаг. Хайр, энэрэл, гэр бүл, аз жаргал, цэрэг, эх орон, найз нөхөд, монгол ахуй амьдралын түүхээс бүрдсэн уран бүтээлүүдийг монгол туургатнаараа сонсдог гэдгийг мэдэрлээ. "Хурд" хамтлаг 30 жилийн ойгоороо дэлхийг тойрон аялан тоглолт хийхдээ мэдэрсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
85
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж