"Бүсгүй" дууны жинхэнэ эзэн

"Бүсгүй" дууны жинхэнэ эзэн

"Бүсгүй" дууны жинхэнэ эзэн

Энэ дуу бүтсэн түүхийн талаар "Хурд" хамтлагийн ахлагч, гитарчин Д.Отгонбаяр ярихдаа "Энэ дуу "Хурд" хамтлагийн бүх цаг үеийг эзэлсэн олон сайхан хит уран бүтээлийн нэг. Шүлгийн санааг нь эгэл жирийн сайхан залуу гаргасан гэдэг. Тэрбээр бизнес эрхэлдэг байсан бөгөөд ажлаар онгоцонд явж байгаад үйлчлэгч бүсгүйд анхны харцаар дурласан. Тухайн дууны шүлгийн эзэн П.Сэргэлэн гэж залуу байсан. Тэр залуу анх шүлгийн санаагаа Төрийн соёрхолт, яруу найрагч Х.Чилаажавт харуулж, шүлгээ бичүүлсэн гэдэг. Тэрийг нь манай С.Ишхүү "Хурд" хамтлагийнханд танилцуулахад, "Ай даа миний энхрий…" гээд аялгуу нь надад маш гоё буусан.

Дууны шүлгийн эзэн энэ дууны эзэн үзэсгэлэнт бүсгүйтэйгээ дахин учирч, одоо болтол гэр бүл хэвээрээ байгаа.

С.Ишхүү агсан аялгууг нь хийсэн. Дууны оргилдог хэсэг буюу "Амсаад ханаагүй жаргалаа… Аялгуут дуугаараа нөхөж явах нь дээ" гэдгийг би өөрөө зохиосон. "Бүсгүй" дуу клипгүй мөртлөө он цагийг өөрөө туулж, ард түмний аманд аялагдаж ирсэн түүхтэй уран бүтээл.

Сүүлд залуу дуучин Дашням "Хурд" хамтлагийн Д.Төмөрцогтой "Voice" шоунд оролцохдоо дуулж, өөр найруулгатай гаргаж ирсэн. Энэ дууны клипний хувьд АНУ-д байгаа жүжигчин Б.Хулан маань тоглосон. Тэрбээр ойрд дэлгэцийн бүтээлд тоглоогүй байсан үедээ эргэн ирэлт хийж, клипэнд тоглох миний саналыг хүлээн авсан. Тэгээд "Монгал" продакшны найруулагч нарыг дуудаж, олон зохиол ярилцсан. Би "Намайг залуу байхад 1980-иад онд нэг охин төмөр зам дээр ирдэг байсан" тухай ярьсан чинь тэр охины түүхээр хийе гээд манай студийн байранд ярилцсан. Жүжигчин Б.Хулан тэр зохиолоо баяжуулж тоглосноор өнөөдөр 18 сая хүний хандалт аваад байна. Үүнээс улбаалан уран сайхны кино болгоё гэдэг саналыг "Монгал" продакшны найруулагч Л.Базарсад, жүжигчин Б.Хулан гаргаж, клипнийхээ төгсгөлд бүсгүй учир битүүлэг явснаар дуусгасан. Одоо энэ дуу бүрэн хэмжээний уран сайхны кино болж байгаа нь сайхан байна. Жүжигчдийн сонголт дээр маш сайн анхаарч, багаараа ярилцсаны эцэст шинэ мэдрэмж өгөхөөр кино бүтээлээ. Энэ дуу дахин шинэ түүхийг бүтээж байна.

"Бүсгүй" дуу манай хамтлагийн амин сүнс. Ээж, бүсгүй амьтай хамтлаг. Энэ киног бүтээх шалтгаан нь бидний ээж. Ээж минь багаасаа "Бөмбөгөр" ногоон театрын дуучин болох мөрөөдөлтэй байсан.

Тэр бүсгүйгээс "Хурд" хамтлагийнхан төрж, өссөн. Энэ кино дуунаас эхтэй мөртлөө "Хурд" хамтлагийн түүх болж үлдэж байгаагаараа онцлог. Манай хамтлагийн ихэнх дуу бүсгүйчүүдэд зориулагдсан байдаг. Хайр, энэрэл, гэр бүл, аз жаргал, цэрэг, эх орон, найз нөхөд, монгол ахуй амьдралын түүхээс бүрдсэн уран бүтээлүүдийг монгол туургатнаараа сонсдог гэдгийг мэдэрлээ. "Хурд" хамтлаг 30 жилийн ойгоороо дэлхийг тойрон аялан тоглолт хийхдээ мэдэрсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
84
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2025-01-08 103.212.118.80

Гоё дуу дуулдаг эмээ нарын хамтлаг

Avatar

Зочин 2025-01-08 202.21.117.30

хурд гайхалтай хамтлаг ТЗ-н хүүхдүүд сайн сайхан явж байгаад талархаж байна.
амжилт хүсэе.

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.191.143

Энд хурд хамтлагийн тухай гараагүй байноо. Дууных нь шүлгийн санааг 1 гар гаргаад хүнд хэлж шүлэг болгуулсан чинь тэр нь дуу болсон тухай гарч байна

Avatar

Нэргүй 2025-01-08 2.217.73.55

чмар муухай атаархуу хүн бэ ТЭД ДУУЛСАН ЮМ

Avatar

Зочин 2025-01-08 202.21.117.30

зөв л байл даа

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.177.152

Хурд хамтлагийг РОК хамтлаг гэж тооцохоо болиод олон жил болж байна штэ.Аав,ээж энэ тэр гэсэн дуунууд бүгд зохиолын дуунууд.Хамтлаг өөрөө ч гэсэн тэр хайрцгандаа ороод ур чадварын хөгжихөө больсон.Ер тэгээд хөдөө бол хөдөө шүү дээ.

Avatar

Зочин 2025-01-08 202.21.117.30

х** гэвэл яах уу малаа
Хурд олны хүний сэтгэл татсан хайртай хамтлаг шүз

Avatar

Зочин 2025-01-08 202.21.117.30

мал вэ? монголчуудын энэ зан араншин монголын эв нэглэл, хөгжилд ямар муугаар нөлөөлж ирэв. монголчууд өодох болсон шүү өнөөдөр олгож байгаа боловсрол гь хүртэл хүн болох талаас нь хүмүүжил олгох зшйл байхгүй болсон нь харамсалай

Avatar

Нэргүй 2025-01-08 122.201.31.7

хүн чанартай хүн бсан бол яахав гэхсэн…

Avatar

Бид бүсгүйг гоёор төсөөлж явдаг шүү 2025-01-08 66.181.164.211

No no no, ийм бүсгүй биш шүүү, царай арай бишээ

Avatar

Нэргүй 2025-01-08 202.9.41.14

Нам дагасан өлөн Хулгаач авилгачидл монголыг өрөнд оруулж тонож шимигчилээрл

Avatar

Зочин 2025-01-08 202.126.89.110

Энэ дууг Сэргэлэн зохиосон гэнгүүт ямарч сонсох сонирхолгүй болчлоо.Сэргэлэн нь хорчин,долоогч зальтай ер нь л бүтэхгүй нөхөр дөө

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.164.211

No no no, ийм бүсгүй биш шүүү, царай арай бишээ

Avatar

showman 2025-01-08 76.220.53.62

хүүхэн яахав байдаг л нэг дорвойсон хүүхэн, ухаан алдаж унаж тусаад бхаар үзэсгэлэн гоо нтр бол биш

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.176.13

18 сая хандалт болохоос 18 сая хүн биш л дээ, шүлгийн санаагаа хүнд харуулаад шүлгээ бичүүлсэн гэхээр сүүлд мөнгөөр хамтарсан бүтээл болгосон гэж харагдаад бна бишүү

Avatar

Нэргүй 2025-01-08 202.55.188.101

Дашням нь бүр хөдөө стайлтай болгосон сонсохоор чих хорсмоор…Төмөрцог л дуулсан нь дээр дээ.

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.191.143

муусайн авилгачид дууг хүртэл шаачих юмаа

Avatar

Зочин 2025-01-08 77.239.211.127

ёстой гоё дуу.жинхэнэ эморч сонсдог доо эмэгтэй хүн мөртлөө.хэн нэгэн хүн надад зориулсан мэт

Avatar

Зочин 2025-01-08 49.0.139.224

эргэн ирэлт хийж….яаж ингэж бичиж чаддаг байнаа. Хэзээ монгол хэлээр ингэж ярьж байлаа. Мохоо модон хэлтэй юм байж яасан их юм бичдэгийн?

Avatar

Нэргүй 2025-01-08 122.201.31.226

Хурдын чинь Ээжийн чанасан цай илүү чанга дуу биш үү.

Avatar

Нэргүй 2025-01-08 202.126.88.219

мартагдаад удсаныг нь дашням л войсод дуулж эргэж амь оруулсан. дууг хүнд хүргэдэг дуучин гэж тусдаа байдаг юм байна. одоо харин жүжиг, контент, теле зохиомж, рийл, шторк за өөр юу ч билээ бүхий аргаар алдаршуулах хэрэгтэй. эзэндээ ашиг өгч л байвал

Avatar

сүхбат 2025-01-08 59.153.87.2

хог дээрээс олсон гээд байдаг биздээ

Avatar

Medku 2025-01-08 139.5.219.253

нулимсаа тэвчье гэдэг дуугаа хогон дээрээс олсон шүү.

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.168.82

Заза энэ дуу ингээд утгаа алдлаа.

Avatar

ИРГЭН 2025-01-08 66.181.184.179

Мие Энхболдын мафийн бүлгийн цүнх баригч байлаа!!! Миеээ элчин сайдаар шагнаж явуулсан юм даа!!! Миеээ нэг хэсэг морины дарга болгож байлаа!!!ккк Иймэрхүү түүхтэй хүн дээ!

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.191.64

Тавилан заяагаа дагаад, хэн хэн нь сайхан л амьдарч яваа бол одоо болоо шүү дээ !

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.191.64

Хэн хэнд нь, үр хүүхдүүдэд нь аз жаргал хүсэн ерөөе !

Avatar

Нэргүй 2025-01-08 202.126.89.212

Сайхан эхнэр, 2 охиноо хаяад энэ хүүхэнд дурлаад ийм дуу хүртэл зохиосон юм байна даа.Жинхэнэ хайр нь байж дээ. Гэхдээ анхны эхнэр Сараа нь ч сайхан л амьдарч яваа шүү…

Avatar

Нэргүй 2025-01-08 139.5.216.90

Wow. Iim hun gej bodsngui

Avatar

Зочин 2025-01-08 192.82.65.181

Хоёр нялх үрээ хаян байж суусан Сэргэлэнг татах ар талтай хүүхэн дээ.

Avatar

Нэргүй 2025-01-08 202.126.88.223

Ямар солиотой хог вэ элчингийн асуудал гарах үер төлбөртэй юм бичүүлж өөрийгөө магтуулж гэнэ

Avatar

Нэргүй 2025-01-08 202.70.43.34

Эмо дууу….

Avatar

Зочин 2025-01-08 66.181.185.226

Онцгүй дуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж