"NEWS" агентлаг өнөөдрийн /2025.01.08/ цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Улаанбаатар хот орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -24…-26 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
Багануур орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -35…-40 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -26…-31 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -22…-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр -20…-25 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар -6…-11 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ