Алдартнуудын улаан хивсний ёслол дээр өмссөн хувцас тоо томшгүй олон гэрэл зургийн хальснаа буудаг. Мөн эдгээр гоёлын хувцас нь өмссөн эзнийхээ алдар нэрийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна. Гэхдээ нэг удаагийн улаан хивсний ёслолд өмсөгдөх уг хувцаснууд дараа нь яадаг вэ? Энэ талаар "FASHION" буландаа онцолж байна.
Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадамд Зендаяа "Louis Vuitton"-ийн даашинзаар гангарч, Анжелина Жоли "Alexandr McQueen"-ийн даашинзтай, Тильда Суинтон "Chanel"-ийн хүрэм өмссөн байлаа. Эдгээр хувцаснууд нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр өмссөн эзнээ чимж, нэр алдрыг нь өсгөх ч бусад үед хаана үлддэгийг тэр бүрчлэн яригддаггүй.
Энэ талаар Нью-Йорк хотын дуудлага худалдааны хамгийн том "Sotheby’s"-ийн Люси Бишоп тайлбарлахдаа, улаан хивсний ёслолын дараа олон хувцас хадгалагдаж, үзэсгэлэнд тавигдаж, дуудлага худалдаагаар зарагддаг эсвэл өмссөн алдартан нь худалдан авдаг аж.
Тэрбээр мөн "Өмнө нь эдгээр гоё сайхан урлагийн бүтээл мэт урлагдсан хувцас тоосонд дарагдаж, хэн нэгэн олох хүртэл ямар ч нөлөөлгүй хог болоод үлддэг байсан" гэж онцолсон юм. Тэгвэл сүүлийн 20 жилийн хугацаанд улаан хивсний ёслолд зориулагдан өмсөгдсөн хувцаснуудад анхаарал хандуулах болжээ. Загварын брэндүүд ихэвчлэн аль нэг алдартантай хамтран ажиллаж, тодорхой дүр төрхийг бий болгодог юм.
Тодруулбал, загварын мэргэжилтэн Люси Бишопын хэлснээр, 1997 оны Оскарын шагнал гардуулах ёслолд Николь Кидман "Dior"-ийн даашинз өмссөний дараахан улаан хивсний ёслолд зориулж загварын магнатууд алдартнуудтай хамтрах эхлэлийг тавьсан юм.
Өмнө нь улаан хивсний ёслолын дараа яах нь тодорхойгүй байсан хувцаснуудыг өнөөдөр хэрхэх нь тодорхой төлөвлөгөөний дагуу байдаг болжээ. Загварын магнатууд нэр хүнд, чанар чанасаагаа бататгахын тулд бүтээсэн загварууддаа анхаарч, алдартнууд ч дутахааргүй хариуцлага хүлээдэг аж. Жишээлбэл, Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзнаас бусад "Met Gala"-ийн бүх хувцсаа шүүгээндээ хадгалдаг.
Үүний нэгэн адил Зендаяа өнгөрсөн жилийн "Met Gala" дээр өмссөн "Givenchy"-ийн даашинзаа худалдаж авсан байна.
ГОЁЛЫН ХУВЦСЫГ ХАДГАЛАХ НЬ
Улаан хивсний ёслол, арга хэмжээнүүдийн дараа тухайн гоёлын хувцсыг хамгийн эхэнд маш болгоомжтойгоор цэвэрлэдэг байна. Кливлендийн урлагийн музейн консерватор Сара Скатурро биеийн тос, үнэртэй ус, нүүр будалт нь цаг хугацааны явцад даавууны өнгө, бүтцийг өөрчилж болзошгүй толбо үлдээдэг гэж тайлбарлав.
Ихэвчлэн хувцсыг хуурай цэвэрлэгээнд өгдөг ч заримдаа чийгтэй цэвэрлэгээ, тоос сорогч, шаардлагатай бол сойзоор цэвэрлэдэг.
Хувцсыг цэвэрлэсний дараа загварын ордны архив эсвэл Жули Анн Клаусын эзэмшдэг Хувцасны шүүгээ зэрэг хувийн студи гэх мэт тусгай байгууламжид хадгалдаг. Эдгээр газруудын хадгалах орчин нь хувцасны чанарт нөлөөлөхгүй орчныг бүрдүүлж өгсөн. Жишээ нь бүдэг гэрэл, тодорхой температур, чийгшил зэрэг нарийн хяналттай орчинд хадгалдаг ажээ.
Мөн өнгөрсөн үеийн түүхийг өгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж тооцогддог зарим загварын хувцсыг үзэсгэлэнд гаргадаг. Эсвэл дахин өмсөж болно.
Хувцас, чимэглэл зэрэг төрөл бүрийн гоёлын эд зүйлсийг хэрэгцээнээс нь хамаарч маш болгоомжтой хадгалдаг байна. Заримыг нь өлгөж, нь хайрцагладаг бол тусгай хэлбэрт оруулах тохиолдол ч бий. Билли Эйлишийн 2021 оны "Met Gala" дээр өмссөн даашинз эсвэл Бейонсегийн 2017 оны Грэммийн үеэр өмссөн даашинз зэрэг алдартай бүтээлүүд үзэсгэлэнд тавигдаж, урлагийн бүтээл шиг бишрэгддэг билээ. Үзэсгэлэнд зориулагдах эдгээр хувцаснуудыг зөөвөрлөх нь хэцүү байдаг аж.
Хүнд бөмбөлгүүдийг эсвэл болор шигтгээтэй хувцас нь олон улсын тээврийн үеэр шинж чанараа алдаж болзошгүй тул зориулалтын бэхэлгээ, тусгай хайрцаг шаарддаг байна.
Эдгээр хайрцгууд нь асар том хэмжээтэй, заримдаа нэг даашинзыг долоон фут хүртэл өндөр хайрцагт хийх ч тохиолдол бий.
ГЭНЭТИЙН НЭЭЛТ
1990-ээд онд улаан хивсний ёслолын үеэр өмсөгдсөн загварууд хямд үнээр худалдаалагдах эсвэл бусдад бэлэглэх нь элбэг байжээ. Үүний нэг жишээ нь, Элизабет Тейлор Оскарын шагнал авахдаа өмссөн "Dior"-ийн даашинзаа бусдад өгсөн явдал юм. Тэрээр уг даашинзаа найз Анн Санздаа өгсөн ч тэдний хэн ч хожим дуудлага худалдаагаар 200 мянган ам.доллар хүрэх зүйлийг тоохгүй орхисноо гадарлаагүй.
Өнөө цагт зарим гоёлын хувцаснууд анхаарал халамж авч чадахгүй байсаар үнэ цэнээ алдаж байна.
2019 оны "Алтан бөмбөрцөг" наадмын дараа Леди Гага "Valentino" брэндийн цэцгэн даашинзаа зочид буудлынхаа өрөөнд үлдээсэн байдаг. Дараа нь буудлын үйлчлэгч тус даашинзыг хэдэн сарын дараа олсон бөгөөд хамтран ажиллагсад нь хаанаас авсныг асуухад Леди Гага бэлэглэсэн гэж хэлж байжээ. Тухайн үйлчлэгч хожим дуудлага худалдаагаар зарах гэж оролдсон ч чанараа алдсан байсан тул ямар ч үнэ цэнгүй болоод дууссан.
Зарим гоёлын хувцас нэг ч шөнийг тэсэхээргүй хийгдсэн байдаг.
Жишээ нь 2024 оны "Met Gala"-д дуучин Тайла элс, болор шигтгээтэй "Balmain"-ийн захиалгат даашинз өмссөн юм. Үүнийг өмсөхөд маш хэцүү байсан тул арга хэмжээний дараа дизайнер Оливье Рустин урт банзлыг нь хайчилснаар Тайла алхаж чадахаар болжээ. Хувцасных нь бэлэг тэмдэг болсон элс шиг уг даашинз хэдхэн цагийн дотор ямар ч үнэ цэнгүй болсон үлдсэн. Энэ мэтчилэн орчин цагт урлагийн бүтээл мэт хадгалагдах хувцас байхад хэний ч сонирхлыг татахааргүй болж хоцорсон хэдэн сая ам.долларын бүтээл бий. Гэхдээ тухайн улаан хивсний ёслолд бүтээгдсэн хувцасны эцсийн цэг нь тодорхой байх болжээ.
-bolson; 2025-01-08 50.147.160.114
msn
- Ubdultuurblr doxi; 2025-01-08 50.147.160.114
Харуулах боломжгүй.
Нэргүй 2025-01-08 202.179.26.115
холливудын галзуурал
1 ; 2025-01-08 50.147.160.114
&
TOMh+keni 2025-01-08 50.147.160.114
Hulu merges with fierce competitor in massive streaming shake-up
Нэргүй 2025-01-08 103.57.93.74
+ke🤧