Ерөнхий сайдын Шуурхай штаб "Covid-19"-ийн үе шиг ажиллана

Ерөнхий сайдын Шуурхай штаб "Covid-19"-ийн үе шиг ажиллана

Ерөнхий сайдын Шуурхай штаб "Covid-19"-ийн үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб байгуулж утаа, түгжрэл, халдварт томуу зэрэг нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудал бүрд шийдэл гаргахаар ажиллаж байна.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шуурхай штабын гишүүд өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.

Нийслэл Улаанбаатар хотоос түлшний чанарыг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээ, түлшний шилжилтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хагас коксон шахмал түлшний туршилт, судалгааны талаар ЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Насантогтох нар танилцууллаа.

Сайжруулсан шахмал түлшний технологийг шинэчлэх хүрээнд одоо ашиглаж байгаа мидлингийг ирэх гуравдугаар сарын 01-нээс хэрэглэхээ больж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжмалын үйлдвэрийн “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн сайжруулсан түлшинд шилжүүлэхээр төлөвлөж байна.

Одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33,7 хувь, хүхрийн давхар исэл 63,7 хувиар багасаж,  нүүрстөрөгчийн дутуу исэл 39 хувиар тус тус ихэссэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний барьцалдуулагчийг шинэчилж, шигшиж ангилсан түлшинд “грийн көүл” бүтээгдэхүүнийг нэмэлтээр хийж, түлшний чанарыг сайжруулна. Шахмал түлшний болон барьцалдуулагчийн стандартуудыг шинэчлэхээр ажиллаж буйгаа хотын дарга тайлбарлав.

Үүнээс гадна Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд ойрын үед Засгийн газар, УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эрх зүйн орчинтой болсноор гэр хорооллын 198 мянган яндан, 500 гаруй мянган автомашин, 2200 гаруй нам даралтын зуух, 174 уурын зуух, ДЦС зэрэг утаа үүсгэгч бүхэн рүү уг хуулийн зохицуулалт чиглэнэ.

Хуулийг хэрэгжүүлснээр утаа гаргаж байгаа эх үүсвэр бүрийн 30 хувийг жил бүр хийн түлшинд шилжүүлэх, одоо үйлчилгээнд явж байгаа 1300 автобусыг хийн түлшинд шилжүүлэхээс гадна Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүсийг нийслэлд  тогтоох боломж бүрдэх аж.

Тусгай дэглэм бүхий бүсийг ногоон болон шар бүс гэж ангилж байгаа бөгөөд ногоон бүсэд стандартад нийцсэн шингэрүүлсэн хийн түлшинд /LNG, LPG/ айл өрхүүдийг шилжүүлнэ. Урьдчилсан зураглалаар энэ бүсэд 48,118 нэгж талбарын 50,189 өрхийн 202 мянга орчим иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Ногоон буюу яндангүй бүсийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр шинэчлэн нэмэгдүүлнэ. Тус бүсэд стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид Евро 5-аас доош стандартын автобензин, дизель түлшийг худалдан борлуулахгүй байх зэрэг агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрүүдийн зохицуулалтуудыг бас тусгажээ.

Шар бүсэд 147 мянга гаруй өрхийг хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах бөгөөд эхний ээлжийн 32 мянган зуухны тендерийг энэ сард зарлана. Цаашид нийт 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах аж.
Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан, Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн “Нүүрс, химийн цогцолбор”-ийн Нүүрс-пиролизийн үйлдвэрийн “Хөх нүүрс” төслийн талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа. Нийт 190 сая ам.долларын санхүүжилтээр байгуулах тус үйлдвэрийн эхний хэсгийг энэ оны арванхоёрдугаар сард,  эцсийн байдлаар 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Уг төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн утааг 60-80 хувиар бууруулах төдийгүй 100 Мвт-ын эрчим хүч үйлдвэрлэх тооцооллыг судлаачид хийсэн байна.

Жилд 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг томоохон уурын болон нам даралтын зуух, ДЦС-уудыг үе шаттайгаар хийн түлшинд шилжүүлэх ажлын явцын талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа танилцуулсан.

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн түлш үйлдвэрлэж байна. Шахмал түлшний стандарт хангалтгүй байгаа учраас эхний ээлжинд стандартыг шинэчилж батлуулах шаардлагатай.

Өнгөрсөн хугацаанд шахмал түлшний барьцалдуулагчийг импортоор болон дотоодоос нийлүүлдэг байсан.

Гэвч дотоодынх нь чанар муу талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр тайлбарлав.
Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарласан. Тэгэхээр Засгийн газар нийслэлд онцгой анхаарна.

Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. "Covid-19"-ийн үе шиг бэлэн байдалд энэ штаб ажиллана. Бямба гариг бүр хуралдана.

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудал бүрийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын ахалсан Шуурхай штаб ажиллана. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч үүнд оролцох ёстой. Утааг бууруулах тухайд сайжруулсан шахмал түлш, “0” давхаргын баяжмал, хагас коксон түлшний дараагийн буюу эцсийн шийдэл, хамгийн том шилжилт бол шингэрүүлсэн хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, Улаанбаатарыг утаагүй болгох явдал гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцлов.


 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 178.174.229.45

DANH TOLGOIT MEDLEG BOLOVSROL MUU HUN BOLJ TULUVSHUUGYI ZUGEER L HUDUUNII MANGAR HAR HARIN AIHAVTAR HUDALCH OLON TUMNII TOLGOIG IH ERGUULJ CHADDAG IH ALSIIN MUU SANAATAI MUUHAI HUN YUM

Avatar

Уншигч 2025-01-08 202.21.99.52

Ковидын үе шиг ажиллана гэдэг чинь ковидын үе шиг онцгой байдал нэрийн дор хууль, хүний эрх зөрчиж, дураараа загнан төсвийн мөнгийг хууль бусаар урсгаж, хэн ч хариуцлага хүлээхгүй, эзэнгүй болно гэж ойлгож байна даа

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.55.188.91

kowidin tusuw il bolcon uu?tervvgeerch aimaar hulgai hiisen b,ga daa

Avatar

зочин 2025-01-08 192.82.64.167

Шахмал түлшинд нягтруулах ажил их чухал, муу шахалттай түлш угаа их уугиулдаг учир нүх гаргадаг, эсвэл жижиг хорголжин байдаг юм байна.

Avatar

Нэргүй 2025-01-08 202.70.43.34

ЗҮГЭЭР ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧ ХАЙРЛААА ДЭЭДЭС МИНЬ …

Avatar

з 2025-01-08 202.126.89.254

тоосонцор 33,7 хувь, хүхрийн давхар исэл 63,7 хувиар багасаж, нүүрстөрөгчийн дутуу исэл 39 хувиар тус тус ихэссэн үзүүлэлттэй байна. энэ тэгээд юу гэж ойлгох вэ сайжраад байгаа юм уу муудаад байгаа юм уу нүүрстөрөгчийн дутуу исэл 39 хувиар тус тус ихсэх дээр нөгөө угаартах нь ихсэнэ биз дээ

Avatar

Нэргүй 2025-01-08 103.57.93.84

залуу сайд ч нэг ажил бариад авбал хийдэг л хүн дээ энэ хүний ачаар валютын нөөцтэй өргүй хувьцааны ашиг гээд зөндөө нааштай ажил хийгдэж байгааг бид мартаж болохгүй дээ дандаа тамын тогоо шиг байхаа больё

Avatar

Нэргүй 2025-01-08 139.5.218.12

zailcgaa

Avatar

Нэргүй 2025-01-08 202.9.40.157

Данх болон Нянбаатар нар арч ирснээс хойш Улаанбаатар хот утаатай болж эхэлсэн. Утаагаа шийдэж чадахгүй байгаа учир хоёулангий нь огцруулъя иргэд ээ.Болдог бол Ерөнхий сайдаар Гантөмөрийг тавих нь зүйтэй. Хотын даргад уул нь Бат-Үүлийг буцаагаад тавьчихвал сайхан болох гээд байдаг. Шар нунтаг, худны зам, метро бол шал худлаа. Бөөн мөнгө үрээд л дуусна.

Avatar

Нэргүй 2025-01-08 101.53.37.196

Tonil muu teneg mal ork

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.191.64

Данхыг зайлуулаад Нямбаатарыг авч ллдэх нь зүйтэй !!!

Avatar

Иргэн 2025-01-08 59.153.115.72

Ээлжит дүр эсгэлт. Энэ нөхөр савж өгч байна. Төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэл, дүн шижилгээ хийж, алдаа оноогоо засч, залруулж сурмаар юм аа. Олон амлалтуудын нэгэн ч биелсэнгүй.

Avatar

Нэргүй 2025-01-08 202.9.41.20

Дүр эсгэсэн н**ш танхимтайгаа огцор! Монголыг улам муухай харагдуулж байгаа энэ нэг харанхуй ЕС огцрооч ээ!!!

Avatar

Зочин 2025-01-08 202.126.91.151

Улаанбаатарчууд утаанд хордож ухэх нь!!! Даанч дээ!

Avatar

Нэргүй 2025-01-08 103.57.93.141

Данхаа гуцалгүй над ДЭВ тэй фсдагаа аваад зайлаад далд ороод өгөөч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж