Олон нийтийн сүлжээнд замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч ухаан алдсан гэх бичлэг цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас шалгаж, ослыг шалгаж байгаа гэж мэдээллээ.
Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 01.04 цагийн үед цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Их Монгол" плазагийн урд замд " Тоyota SAI" маркийн тээврийн хэрэгсэл нь машин мөргөөд жолооч нь ухаангүй байна" гэх дуудлага мэдээллийг ирүүлжээ.
Дуудлагыг цагдаагийн алба хаагчид шалгахад 22 настай эрэгтэй Т нь тухайн тээврийн хэрэгсэлийг жолоодож байсан бөгөөд шалгахад тэг хувь буюу согтолт илрээгүй байна. Мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн зүйл илрээгүй. Ослыг үргэлжлүүлэн шалгаж байна гэсэн юм.
Өвгөн Балдан 2025-01-07 139.5.219.33
Олон вывод хийх шаардлагатай мэдээлэл байна. Мэдээж хүн болгон өөр өөрийнхөөрөө л дүгнэх нь зүйн хэрэг. Бидний амьдарч байгаа нийгмийн нэг эрэг шураг шүү дээ. Бас мэдээллийн эрин зуны том давуу тал. Сонирхолтой амьдрал.
davmark 2025-01-07 66.181.183.24
sahariih ovchtei hun bna !!!!!!!
Нэргүй 2025-01-07 202.179.26.115
инфаркт болсон байх аа
Нэргүй 2025-01-07 66.181.161.126
Ухаан алдсан болж жүжиглээ биз.
тэнэглэл 2025-01-07 139.5.216.213
гай газар доороос гэдэг. хүн өөрөө ямар яг түүн шигээ л амьдралыг хардаг ч гэдэг. хүнд юу ч тохиолдож болно. тэр тусмаа та жолооны ард явж байгаад амьсгал хураах ч тохиолдол амьдралд байдаг.