Их Британи дэлхийн зарим эмзэг орнуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламжаа зогсоож, оронд нь сувилагчдыг нь ажилд авч байна. Рояал сувилахуйн коллежийн (RCN) гаргасан судалгаанд, 2020-2023 оны хооронд сувилахуйн хомсдол үүссэн орнуудад үзүүлэх Их Британийн тусламж 63 хувиар буюу 484 сая фунт стерлингээс 181 сая фунт стерлинг болтлоо буурсан байгааг харуулсан. Улмаар эдгээр орнууд эрүүл мэндийн салбарынхаа боловсон хүчинд зориулсан зардал 83 хувиар буурч, 10 мянган өвчтөнд 49 сувилагч ногдох хэмжээний болжээ. Эл үед Их Британид ажилладаг сувилагчийн тоо хоёр дахин нэмэгдэж, 2020 онд 11,386 байсан бол 2024 он гэхэд 32,543 болтлоо өссөн байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Уг эмзэг бүлгийн орнуудад Африк тивийн 37, Америк тивийн нэг, Газар дундын тэнгисийн зүүн бүсийн зургаа, Зүүн өмнөд Азийн гурав, Номхон далайн баруун бүс нутгийн найман орон багтжээ.
Борис Жонсон тэргүүтэй Их Британийн Консерватив засгийн газар гадаадын тусламжийн төсвийг 4 тэрбум фунтээр бууруулж, улсын орлогын 0.7 хувиас 0.5 хувь болтол нь багасгасан аж. Үүнийг Хөдөлмөрийн намын хамгийн сүүлд гаргасан төсөвт мөн адил тусгаж өгсөн байна.
Улмаар, сувилахуйн хомсдолд нэрвэгдсэн орнуудад туслахын тулд Их Британийн засгийн газар тусламжийн төсвөө өмнө нь байсан шиг буцаах хэрэгтэйг "RCN" анхааруулав.
Эдгээр бууралтын үр нөлөөг жишээлбэл, Сьерра-Леонд үзүүлж байсан Их Британийн тусламж зогссоны улмаас түргэн тусламжийн машинууд нь түлшгүй болж, өвчтөнүүд эмнэлэгт хүрч чадахгүй болжээ. Үүнээс болж эмнэлгийн тусламж авч чадаагүй амиа алдсан тохиолдол гарсан байх өндөр магадлалтай аж. Түүнчлэн, RCN-ийн гаргасан судалгаанд Их Британийн нийт тусламжийн төсвийн нэг хэсэг болох эрүүл мэндтэй холбоотой зардал 2020 онд 16.7 хувь байсан бол 2023 онд 7.6 хувь болж мэдэгдэхүйц буурчээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын "улаан жагсаалт"-д багтсан зарим улсаас (сувилагчийн дутагдалтай орнууд) сувилагч авах ёсгүй байдаг. Гэсэн хэдий ч улаан жагсаалтын орнуудын ихэнхи сувилагч Их Британи зэрэг бусад өндөр хөгжилтэй оронд ажилд орох хүсэлт гаргах боломжтой хэвээр байна.
Эдгээр баримтаас харахад Их Британи гаднын орноос сувилагч ажилд авахдаа хямд цалин олгож буйг харуулсан гэж үзэх болов.
Их Британи улсын хувьд дэлхийн эрүүл мэндийн томоохон хандивлагч юм. Мөн дэлхийн эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх үүрэг хүлээсээр байна. Улмаар "RCN"-ийн гаргасан судалгааны дараа тус улсын засгийн газраас эрүүл мэндийн ажилтныг сонгон шалгаруулахдаа ёс суртахууны үүднээс авч байгаа гэдгээ онцолсон байна. "RCN"-ийн хувьд засгийн газрын үйл ажиллагаа нь улаан жагсаалтын орнуудад эрүүл мэндийн тогтолцоонд хохирол учруулж буйн зэрэгцээ Их Британид сувилагчийн хомсдолыг зохих ёсоор шийдэж чадахгүй байна гэж буруутгасан хэвээр байгаа юм.
Зочин 2 цагийн өмнө 45.117.32.2
Монгол Оросоос салсан 1990 онд яг ийм явдал болж байлаа. Одоо нэг тусгаар тогтносон өөрийн түлш шатхуунтай .өөрийн Атомын цахилгаан станцтай болох юм шиг бн.
Нэргүй 10 цагийн өмнө 103.212.162.187
Хар африкчууд барууныхнаас зай барьж Оросуудыг бараадвал ийм хувь заяа хүлээнэ
Нэргүй 7 цагийн өмнө 67.168.92.100
Нэг талын дүгнэлтээр харж байгаа бол чи мал эд нөгөө гараараа ямар их баялаг татвар авч болох бүх юмыг нь тулталт хулгайлж авчихаад ядуугийн туйлд хүргэчихээд хэнд ч хэрэггүй хогын тусламжаа тусалж бна гэж шаахыг нь Монголын юм үзээгүй шаарнууд их баясиж харах юм аа. Монголд ч гэсэн адил