УИХ-ын Эдийн засгийн байгын хороо өнөөдөр /2025.01.07/ Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.
УИХ-аас 2023 онд Төмөр замын тээврийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа төмөр замын агентлагтай байх тухай заалт орсон ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байгаа аж. Иймээс дээрх тогтоолын төслийн хүрээнд Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төмөр замын агентлаг байгуулахаар зааж өгчээ.
Тус агентлагийг байгуулахад 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүсэхгүй, салбарын сайдын багцаас зохицуулалт хийх боломжтой.
Шинээр байгуулагдах дээрх агентлагийг Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төвд суурилан байгуулна. Тус төв нь одоогоор 24 хүнтэй ажилладаг. Үүн дээр Зам тээврийн яаманд төмөр замын асуудал хариуцан ажиллаж буй 13 хүнийг нэмж, нийт 37 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар төлөвлөжээ.
Төмөр замын агентлаг байгуулах шаардлага үүссэнийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монгол Улс 1100 км төмөр замтай. Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь суурь бүтцийг эзэмшээд 10 мянга гаруй хүнтэй ажилладаг байсан бол өнөөдөр өмчийн олон хэлбэрийн төмөр замын компанитай болсон. Төмөр замын суурь эзэмшигч нь дөрөв, тээвэрлэгч нь тав, төмөр зам барих тусгай зөвшөөрөлтэй компани 250, төмөр замын салаа зам эзэмшигч нь 300 гаруй компани болсон.
Төмөр замаар 14.8 сая тонн ачаа тээвэрлэдэг байсан бол 42.5 сая тонн болж 2.8 дахин нэмэгдсэн. Ойрын үед хэрэгжихээр төлөвлөсөн төмөр замыг оруулан тоцвол 4200 км төмөр зам болж 3.7 дахин нэмэгдэж, ажиллах хүч 50 мянгад хүрэх төлөв гарчээ.
Иймээс Төмөр замын агентлаг нь төмөр замын суурь бүтцийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч хоорондын харилцааг зохицуулах, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэх, төмөр замын чиглэлийн судалгаа шинжилгээ, шинжлэх ухаан технологи инновацийг нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхлэх юм байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэв.
Г.ХОРОЛ
Нэргүй 48 минутын өмнө 66.181.183.172
Темер замаа Оросоос салгаж авах Монголын темер зам гэж тусад нь бий болгохуу ажил хийх нь зевдее Хятадын талтай хамтран хурдан галт тэрэгтэй нарийн темер замтай болмоор бн
Нэргүй 8 цагийн өмнө 203.98.77.237
Дэлгэрсайхан бол ТЗ барьж байгуулж тээвэр хийж явсан бизнесиэн хүн аргагүй л авилга нэхэхгүй Гашуунсухайтын хил холболтыг шийдэж байна Агентлаг байгуулж олон олон дүрэм журмаа цэгцэлж Орос суурьтай нормативийн бичиг баримтаа шинэ ТЗ д оруулсан шинэ технологийн дагуу боловсруулж хэрэгжүүлэх цаг болжээ Сайн бна ТЗ уоагшаа өндөр хөгжвөл улс орон инженерчлэгдэж зам дагуу амьдрал сайжирдаг түүхэн жишээ УБТЗ билээ
зочин 9 цагийн өмнө 203.23.199.2
Агентлаг байгууллаа гээд ажил сайжрха уу. Болимоор юмаа
nef 2025-01-07 50.147.160.114
prosessingw, xaan xen xen yun trkdr yyrgalj shyyrgani U
Нэргүй 2025-01-07 202.9.41.127
Үхсн ацны ийм цагд2 байдггүй юм. Цгда нэриыг ийм шаарыг цгда гэддгүй юм гмт хргтэн ийм шаарыг цгда гэж цгдагийн нэр2г гут2хгүй шүү.
Нараа 2025-01-07 66.181.160.78
Энэ ёстой зөв ажил шүү.
Нэргүй 2025-01-07 122.201.31.3
За дахиа л төрийг улам данхайлгах нь уу? Үүнийг өөрөөр шийдэж болохгүй юу!
Зочин 2025-01-07 202.126.91.151
Данхайсан терийг цомхотгомоор бна!!!
БУРХАН&ЧӨТГӨР 2025-01-07 139.5.216.86
ЗУУН ЯМААНД ЖАРАН УХНА ГЭЖ…
АЖИЛ ХИЙХ ЧАДВАРГҮЙ ЦҮНХЧИД ЭЭ ТӨРӨӨС ТӨСВӨӨС ЗАЙЛУУЛДАА!!! ТАТВАР ТӨЛӨГЧИД СӨХӨРЛӨӨ
Нэргүй 2025-01-07 193.124.21.122
Монгол улс агкнтлагаар дутаагүй шүү
Нэргүй 2025-01-07 66.181.177.17
Энэ нэг цагдааг болиулаачээ!
зочин 2025-01-07 201.189.94.81
Авилгачин, луйварчин сайд болцон ккк
Нэргүй 2025-01-07 103.57.93.141
төрийн давуу эрх мэдлийг хувийн бизнесээ томруулахад чадамгай ашиглаж ирсэн НУДАРГАН БАЯЧУУД энэ төрд ажилласан дүр эсгэсээр ирлээ.Дэлгэрсайхан,Чойжилсүрэн мэтийн төрийн хувалз нарыг яаралтай даруй зайлуулах хэрэгтэй. Дэлгэрсайхан Болд төмөр Ерөө голын 34%-ийг улсад буцааж өгөх цаг нь болжээ
Нэргүй 2025-01-07 202.9.41.127
үхсн ацны баян хулгайч шаар.
Нэргүй 2025-01-07 202.9.41.127
хорвоогийн адгийн гуйлагчин хулгай хийдг шд
Нэргүй 2025-01-07 42.200.20.19
Чи дут матар хамарт чадваргүй дуракааааааааа
Нэргүй 2025-01-07 202.179.3.111
За даа. Ямар хэрэгтэй гэж Баахан орон тоо бий болгоод байдаг юм болдоо. Төрийн том бүтэцээ багасгаж оронд нь бүтээн байгуулалт л хэрэгтэй байх юм.
Зочтн 2025-01-07 124.158.106.242
хөөе өмхий ярнуудаа төмар замын хэрэг эрхлэх газар байхад төмөр замын агентлагаар чххын бэ? шал тэнэг шаарууд шүү. наад агентлаг чинь хэрэггүй шүү. өөрсдийнхөө цүнх баригч долоогч нараа ажилтай болгох гээд галзуурчих пм өмхий хүүрүүд чинь
Нэргүй 2025-01-07 202.9.41.127
хужааруу зугтаалгж болохгүй шүү
Нэргүй 2025-01-07 202.55.191.194
Гудамжний нахаалны хулгайч
зочин 2025-01-07 192.82.64.167
Удхгүй Улаанбаатараас Баян-Өлгий хүртэл хурдан галт тэргээр явдаг болно гэж том сэтгэж ажиллаач Дээгий андаа
Нэргүй 2025-01-07 203.98.77.101
НИЙТИЙН ВАГОНОО ЯНЗАЛЖ ЧАДАХГҮЙ, ЯВЖ БАЙГАА ВАГОНЫ ХУРД ГЭЭД ЯСТ МЭЛХИЙ ШИГ ТЭГЭЭД ИХ ОЛОН ЗОГСООЛТОЙ, ЯДАЖ ХУРДАН ЯВДАГ, ӨӨР АЙМАГ РУУ ЯВДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.