"Нарантуул", "Хархорин", "Да Хүрээ", 100 айл зэрэг томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийг нүүлгэнэ гэж нийслэлийн дарга нар 2007 оноос хойш ярьж байгаа. Гэвч уг ажил бодит болсонгүй 2025 онтой золголоо. Томоохон зах, худалдааны төвүүд нь хотын төвийн гол гудамж, зам дагуу байрладаг нь автозамын хөдөлгөөнд хэт их ачаалал үүсгэдэг. Тийм учраас 15 гаруй жилийн турш эдгээр зах худалдааны төвүүдийг нүүлгэж, түгжрэлийг бууруулна гэж ярьж байгаа ч уг ажил судалгаа хийж байгаа гэх нэрийн дор гацсаар өнөөдрийг хүрэв.
Захуудыг нүүлгэх анхны санаачлага 2007 онд тухайн үед нийслэлийн захирагчаар ажиллаж байсан Ц.Батбаяраас гарч байжээ. Үүний дараа 2012 онд дахин сөхөгдөж байсан ч амжилт олоогүй юм.
Улмаар 2016 онд Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд "Хот баруун тийш тэлнэ. Зах, худалдааны төвийг түгжрэл сааруулах зорилгоор нүүлгэнэ. "Нарантуул", "Да" хүрээ зэрэг захуудыг ажиллаж байх хугацаандаа нэн тэргүүнд нүүлгэн шилжүүлнэ" гэж байв. Үүний дараа захирагч асан С.Амарсайхан 2018 оны 4-9 дүгээр сард барилгын зах болон бусад томоохон худалдааны төвийг нүүлгэх шийдвэр гаргасан байдаг. Түүнчлэн захуудыг нүүлгэх ажлын хэсэг хүртэл байгуулагдаж байв. Тус ажлын хэсэг судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй байсан бөгөөд тэгэс гээд мартагдсан гэж хэлж болно. Харин 2022 онд Д.Сумъяабазар нийслэлийн захирагч байх үед хотын баруун зах буюу Сонгинохайрхан дүүрэгт 28 га газар төлөвлөж захуудыг байршуулна, мөн их, дээд сургуулиудыг нүүлгэх тухай мэдээлж байсан юм.
Тэгвэл хамгийн сүүлд хотын дарга Х.Нямбаатар ирэх жилүүдэд хийх томоохон бүтээн байгуулалтуудын талаар танилцуулахдаа захуудыг нүүлгэх тухай дахин ам нээлээ. Тодруулбал, 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замыг барих ажил, метроны төсөл зэрэгтэй уялдуулан томоохон зах худалдааны төвүүдийг дараах байдлаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.
НАРАНТУУЛ ЗАХЫГ ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨГСГӨЛД БАЙГУУЛНА
Дээр дурдсан туулын хурдны замыг 20-30 сарын дотор барьж дуусгана гэх тооцоолол бий. Тиймээс нийслэлээс Нарантуул захын удирдлагуудтай уулзаж, нүүлгэх санал тавьсан аж. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Мягмар гаригт Нарантуул захын ойролцоо ямар ч түгжрэлгүй болдог. Тэгэхээр худалдаа эрхлэгчдэд санал тавьж хурдны замын дагуу хоёр худалдааны төвийг байгуулна. Дэлхийн жишигт хурдны замынхаа орц, гарцан дээр томоохон худалдааны төвүүд байдаг. Манайх шиг айлуудынхаа сууршлийн бүсэд байрлалтай улс бараг л байхгүй. Нарантуул худалдааны төв 21 аймгийн хүнсний болон ахуйн бараа, малын эм хэрэгслийн бөөний төв болчихоод байгаа учраас Туулын хурдны замынхаа баруун хэсэгт буюу Туул голын хойд хэсэгт Нарантуул захыг шилжүүлнэ. Харин одоогийн газар дээр нь орон сууц барих зориулалтыг нь өөрчилж өгье гэдэг уулзалт, хэлэлцээрийг хийнэ. Тэгэхээр Улаанбаатар хот баруун талдаа нэг авто худалдааны төвтэй, зүүн талдаа нэг худалдааны төвтэй болно. Ирэх гурван жилийн хугацаанд замаа барьж дуусгах учраас энэ хугацаанд Нарантуул захыг байгуулах шаардлатай" хэмээн онцолсон юм.
Өмнө нь "Нарантуул" захын газар ашиглах гэрээг 25 жил сунгасан учир нүүлгэх ажил бүтээгүй гэдэг. Учир нь хувийн өмч болохоор нийслэл яаж ч чадаагүй гэх тайлбар бий. Мөн бусад худалдааны төв дээр ч газрын асуудлаас болоод нүүлгэн шилжүүлэх ажил хойшилдог байна.
Зах, худалдааны төвүүд ажиллаагүй өдрүүдэд ойролцоох уулзвараар нь зорчих тээврийн хэрэгслийн тоог тооцоход замын ачаалал 10-15 хувиар багассан дүн гарчээ. Томоохон зах, худалдааны төвүүд нь хотын төвийн гол гудамж, зам дагуу байрладаг нь автозамын хөдөлгөөнд хэт их ачаалал үүсгэдэг. Түүнчлэн улсын хэмжээнд 88 их, дээд сургуульд 147 мянга 293 оюутан сурдгаас Улаанбаатарт 79 их, дээд сургуульд 141 мянга 391 оюутан буюу 96 хувь нь байгаа аж.
ДА ХҮРЭЭ, ШАР ХАДНЫ ЗАХЫГ БАЯНЗҮРХИЙН ХУУЧИН ТОВЧОО РУУ НҮҮЛГЭНЭ
Харин Да хүрээ, Шар хадны захыг Баянзүрхийн хуучин товчоо руу нүүлгэх юм байна. Тодруулбал, одоо тэнд байгаа гэр хорооллын айл өрхүүдийг нүүлгэж, газарт оруулах аж. Ингэснээр Да хүрээ, Шар хадны захыг байрлуулж, хурдны замын орц гарц дээр худалдааны төвүүдээ байршуулна. Мөн худалдаа, тээврийн төвүүдийн Налайх дүүрэг рүү нүүлгэхээр шийдвэр гаргасан байна.
Мэдээж захуудыг нүүлгэж, хотоос зайдуу гаргах шийдвэрийг бизнес эрхлэгчид таатай хүлээж авахгүй нь лавтай. Гэвч иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зайлшгүй хийх ёстой ажлын нэг. Тиймээс Хотын дарга Х.Нямбаатар хэлснээ хэрэгжүүлж, хийхээр төлөвлөснөө ажил хэрэг болгох уу, эсвэл захуудыг нүүлгэх ээлжит үлгэр үргэлжлэх үү гэдгийг харах л үлдлээ.
Нэргүй 7 цагийн өмнө 103.168.34.130
Хамгийн эхэнд хийх ёстой ажил Нарантуул,Бар,Хархорин Өгөөмөр захуудыг зайлуулах хэрэгтэй
Одоо ер нь зах гэж ийм заваан газруудыг байлгаад байх хэрэг ч байгаа юмуу…
Наран 8 цагийн өмнө 66.181.160.85
Зах хотынхоо захад байх учиртай. Нүүлгэх маш амархан. 2028-07-01 нээс дээрх захуудын орох гарах замуудыг хаана гээд зарлачих. Манайхан мөн ч овсгоотой улс. Бүгд аргаа олчихно.
Зочин 2025-01-08 139.5.217.225
Хувийн өмч гэж юу гэсэн үг вэ, газар нь улсын өмч биз дээ, улс өөрийнхөө газар дээр үйл ажиллагаа явуулна, дээр нь барьсан шавараа аваад зайл гэж хэлж болдоггүй юм уу? Иргэн бүр 0,7 га газар д өмчлөх эрхтэй…
Иргэн 2025-01-08 66.181.184.179
Хотын хоёр талт хувааж гаргах шаардлагатай түүнээс биш Нарантуул зах баруун талд гарвал зүүн талынх очихуу??? тэгэхээр тэнцүү хуваах нь зөв!!!
Нэргүй 2025-01-08 202.21.110.35
чадахгүй л дээ аймхай юмнууд
Зочин 2025-01-08 103.212.118.21
нүүлгэх хэрэгтэйч хийдэггүй хотын дарга яг ийм хэрэгтэй юмаа хийж байгаач бордюр биш
Нэргүй 2025-01-08 103.168.34.63
erguu pzda mine tegeed tish heden km hol um avah geed yavahuu hodoonii hudaldaani tovuu humuus oirhin gazarasaa um avah gej tujirch bga shde ternihee orond haana zam haana ni barishuulahaa bodson deer baihaa bod2 tov aimag orj bi huns tsugluulahu aan hen ch nuuhgui malaa terni orond naad zam haasan haalt hashaaa avaad cholootoi bolgo
Нэргүй 2025-01-08 59.153.113.192
да хүрээ өгөөмөр захбн хамгийн эхлээд нүүлгэх,бөмбөгөр бол ганц хүнс бараа биш эм хангамжийнхан бөөгнөрсөн газар түгжрэл бөөгнөрөрөл ихтэй .бөмбөгөр нарантуул 2 ыг эхлээд нүүлгэх хэрэгтэй .захууд нүүчихээр барс хар хорин пиг болно .бас бөөгнөрөл дээд цэгтээ хүрнэ
Irgen 2025-01-08 1.147.108.139
Hudlaa avilga avah shaltag biz odoo itgehee baisan uul no zuv sanaa
Нэргүй 2025-01-08 202.179.11.230
Eruusuu buh ajil avilgaas bolood zogsdog. Darga nar ajil hiiheesee iluu avilgai hulgai 2-iig hiihiig boddogoos bolood 30 jil balarlaa. Harin odoo gants naidlaga Oyu-Erdene, Nyambaatar 2 l bolood baina.
Нэргүй 2025-01-08 103.57.93.84
зөв зөв одоо зах ордог хүмүүс цөөрч байна хөдөөнийхөн л ордог байх тэгэхээр хотоос грагах хэрэгтэй шүү
Нэргүй 2025-01-08 202.9.40.46
сэрчихээгүй бол ч сайхан зүүд байна шүү.да хүрээ шар хадны захыг Налайх руу нүүлгэхээр байна.Нарантуул захыг яаралтай нүүлгэх нь зөв. 100 айлын барилгын зах. цайзын барилгын материал модны захыг нүүлгэхээр байна. хойд талыг тойргийн хөдөлгөөний саатал цайзын уулзварт их гардаг шүү дээ.
Нэргүй 2025-01-08 202.180.218.37
БАРС, Нарантуул, 100 айл, Хархорин- захуудыг 2 тйиш нь нүүлгэвэл
ЗОЧИН 2025-01-08 203.91.115.43
ХУРДНЫ ЗАМЫН ОРЦ ГАРЦ ДЭЭР БАЙГУУЛАХААР ЯВАААНДАА ТҮГЖРЭЛ ҮҮСЭЭД НААД СҮРТЭЙ НЭРТЭЙ ЗАМ ЧИНЬ ГАЙ БОЛНО ДОО.
И 2025-01-08 103.168.34.203
Барс гэж гамшигийн газар байна. тэнд эрүүл, цэвэр хүнс байх аргагүй, хүйтэн, заваан. үйлчлүүлэгч, үйлчлэгч нарын эрх ашгийг жландаа гишгэсэн газрыг татан буулгаач !!!