Мөсөн сийлбэрийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ

Мөсөн сийлбэрийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ

Мөсөн сийлбэрийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ

Хятадын Харбин хотноо зохион байгуулдсан мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид оролцож, тэргүүн байр эзэлжээ. Тодруулбал, Хятад, БНСУ, Орос, Испани, Америк, Эквадор, Франц, Энэтхэг, Мексик, Серби, Монтенегро зэрэг орны 60 гаруй сийлбэрч оролцсон тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна.

36 дахь удаагаа болж буй энэхүү тэмцээнд сийлбэрч З.Ганжаргал, Х.Алтанхүү нарын баг түрүүлсэн бол Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар дэд байр эзэлжээ.

Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид 2010 оноос хойш тогтмол өрсөлдөж байгаа юм. Монгол уран бүтээлчид олон улсын тэмцээнд өрсөлдөхдөө ур ухаанаараа ялгарч чаддаг. Зарим орны уран бүтээлчид баригдмал хийцтэй байдаг бол бид үндэсний урлаг, шинж чанартай хийхээс гадна шинэлэг орчин үеийн чиг хандлага, урсгалыг хослуулж өгдгөөрөө онцлог. Томоохон фестивалийн шүүгчид уран сийлбэрийн хийцлэлээс гадна утга санаа, цагаа олсон мессежийг дэлхий нийтэд өгч чадаж байгаа эсэхийг хардаг. Мөн тэмцээний явцад бүтээлийн утга санаа, зохиомж, уран бүтээлчийн ур чадвар, гүйцэтгэл зэргийг харж маш нарийн шалгуураар шалгаруулдаг гэдгийг мөсөн сийлбэрчид хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.183.172

Тэмцэлдэж уралдаад байхыг бодход сторт юмуу урлаг лав бишээ

Avatar

Нэргүй 2025-01-07 43.242.242.59

Монголын сийлбэрчдэд баяр хүргье. Олон улсад эх орныхоо нэрийг өндөрт өргөх шиг сайхан зүйл хаа байх билээ. Цаашдын ажил нь амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж