Засгийн газрын “М” төслүүд ба “М” мөрөөдөл!

Засгийн газрын “М” төслүүд ба “М” мөрөөдөл!

Засгийн газрын “М” төслүүд ба “М” мөрөөдөл!

Монголын улс төрд хамгийн прагматик агаад нөхцөл байдал бүрт тохирсон тактик боловсруулж чаддаг стратегич бол М.Энхсайханыг гэдэг. Түүний боловсруулсан төслийг УИХ-аар баталсан бол Монгол Улс 100 их наядын алдагдалд амсахгүй байв. Авчиг Монголыг монголчууд л сөнөөнө гэдэг худлаа үг биш байсан. Эх оронч нэртэй эх орноо хорлодог хүмүүс Төрийн ордон дотор ч, Төрийн ордны гадна ч байна.

М.Энхсайхан мега төслийг хэрэгжүүлэхэд гаргадаг алдаа, анхаарах ёстой асуудлыг аль 11 жилийн өмнөөс монголчуудад сануулж, хэлж ирсэн. Тэрбээр,

Мега төсөл гарцаагүй чухал боловч улс орны аюулгүй байдлыг хөндөж, эмзэг байдлыг нэмэгдүүлдэг.

  • Нэг тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалттай мега төслүүдийн гуравны хоёр нь унадаг, гуравны нэг нь бүтдэг. 500 сая ам.доллараас дээш төслийн 40 хувь нь унадаг, 60 хувь нь бүтдэг.
  • Мега төслийг удирдаж байгаа менежер хөөрөл, сэтгэлгээний алдаа хоёроос зайлсхийх шаардлагатай.
  • Төслийн менежер гэдэг нь тусгай мэргэжил. Монгол ийм төрлийн тусгай мэргэжилтэн бэлтгэх ёстой.
  • Мега төсөл шил шиг. Нэг бол амжилтад хүрнэ, эсвэл хагарна.
  • Мега төслийг хурдан, чанартай хийе гэвэл хэзээ ч хямдхан болохгүй.
  • Чанартай, хямдхан хийе гэвэл төсөл хурдан болохгүй.Хямдхан, хурдан хийе гэвэл төсөл чанартай болохгүй
  • Мега төслийн төмөр хууль гэж бий. Хурд төслийг ална. Үнэмлэхүй хурд төслийг үнэмлэхүй ална гэж заадаг.

Гэхмэтчилэн түүний эдгээр зөвлөгөө яг одоо Засгийн газарт хэрэг болж мэднэ. Монголын Засгийн газар бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд буюу 2024-2028 онд багтан 14 “М” төсөл хэрэгжүүлэхээр зарласан.

Товчхондоо нэг тэрбумаас дээш хөрөнгө оруулалттай 14 “М” төслийг хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэх урт атлаа уянгалаг нэртэй. Хэрэвзээ улс төрийн намуудын дарга нарт  “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нь байгаад зорилгоо биелүүлэх юм бол 2030 он гэхэд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд 18 их наяд төгрөгийн орлоготой сууж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ утаанаас болж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс жавтий хүртсэнийхээ дараа олон нийтийн өмнө гарч ирэхдээ зарласан юм.

Засгийн газар “М” төслүүдийн хүрээнд эхний ээлжинд боомтын шинэчлэлийг эрчимжүүлж, тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь бүрэн цахимжуулж, төмөр замын хил дамнасан холболтыг гүйцээж, нүүрсний экспортын хэмжээг жилд 100 сая тоннд хүргэхээр амалсан. Иймээс Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг Хятадын “Чайна энержи”-гээр хийлгүүлэх эрх зүйн зөвшөөрлийг УИХ-аас авсан.  Багагүй хөрөнгө мөнгөний “гарлага” дагуулсан хил холболтын ажил хамгийн багадаа 36 сар болохыг гүйцэтгэгчдийн зүгээс анхааруулж буй юм.

Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал төслийг барьснаар экспортын хүчин чадал 10 сая хүртэл өсөх аж.

Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцыг барьснаар жилдээ 3150.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Оюутолгойн өсөн нэмэгдэх 2,242.5 сая кВт.ц хэрэглээ болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүсийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ. Оюутолгой ХХК-ийн БНХАУ-аас импортолж байгаа 110-120 сая ам.долларын валютын урсгал дотоодын эдийн засагт шингэж үлдэнэ гэж тооцоолж буй юм.

Мөн хоёр хөрш төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа ураны төслийг Хөрөнгө оруулагч талтай хэзээ үзэглэх нь тодорхойгүй байгаа ч Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 2,500 тонн уран олборлож экспортолно. Төсөл хэрэгжих хугацаанд улс, орон нутгийн төсөвт нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлөх тооцоотой.

Үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр үндсэн үйлдвэрлэлийн олборлолт эхлэхэд 1000 гаруй ажлын байр бий болно. Улс, орон нутгийн хэмжээнд томоохон хэмжээний худалдан авалт хийж, бизнесийн боломж нэмэгдэнэ гэх мэтчилэн М төслүүд болон эдийн засгийг сэргээх М мөрөөдлөө зарлаад байгаа.

Гэхдээ М.Энхсайханы өгсөн зөвлөгөөнөөс харахад эдгээр 14 төсөл бүгд хэрэгжих боломжгүй. Засгийн газарт өгөх зөвлөмж бол "Мега төслийг удирдаж байгаа бол улс төрийн хөөрөл, хувь хүний сэтгэлгээний алдаа” хоёроос зайлсхийх шаардлагатай гэсэн үг. Хөрөнгө мөнгө, ажиллах хүчин, улс төрийн ньюансаа бодсон ч Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Х.Доржханд нар аль  болох амаа биш гараа, тархиа ажиллуулах шаардлагатай юм. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад /2024.07.10/ хагас жил болж байна.  Энэ хагас жилийн хугацаанд Засгийн газар зориг байгаа ч хурд алга даа.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 24 минутын өмнө 202.126.90.204

Мега төсөл гэж тархи угаахаа одоо больмоор юм даа! Арай жаахан томоохон дүнтэй бол мега төсөл болчихдог юм биш шүү! Мега нэрээр төрийн хийх хэрэггүй төслийг хэрэгтэй мэт ярьдагаа боль!

Avatar

Иргэн 7 цагийн өмнө 202.21.104.2

Бүгдийг мэдэгч, бүгдийг чадагч гээд итгэчихсэн хэдэн нөхдийн хөлд багахан үрэгдээд тэсээд үлдчих юмсан..ккк. Номыг нь үзэж ногоотой шөлийг нь идээгүй, ажлын туршлагагүй, хувь хүнийхээ хувьд асуудалтай, БИ ЧАДНА хэмээгч эрх мэдэлтэй дарга нараас айтугай, аюутугай .. л гэмээр бн. Төрийн тогтолцоо хөл толгой нь солигдож, мэргэшсэн институци үүрэг рольгүй болж, дарга төвтэй далдгар тойрон хүрээлэгчтэй систем бий боллоо. кккк

Avatar

ХУД ХУД ХУД 9 цагийн өмнө 202.70.43.34

МАН-ЫН ЗАВСАРГҮЙ СҮҮЛИЙН 10 ЖИЛД 100% ДУУССАН, АШИГЛАЛТАНД ОРСОН НЭГ Ч ТӨСӨЛ БАЙХГҮЙ ЭЭЭ….ХУД ХУД

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.187.219

Оюу толгойг зогсоо, ураныг зогсоо. Газрын хэвлий ухаж төнхөхөө боль. Утаагаа арилгаж чадахгүй байж ураны хороор нэмж хордуулах нь дутаа юу.

Avatar

Зочин 2025-01-07 66.181.161.65

Хятадууд удахгүй орж ирнэ

Avatar

ГАНА 2025-01-07 66.181.177.140

М.Энхсайхан нэгэнтээ, Тавантолгой Гашуун Сухайтын 267 км өргөн царигийн төмөр замыг ашиглах гэж оролдож өч төчнөөн хөрөнгө мөнгө зарж шилжүүлэн ачих терминал барьснаас,одоо байгаа суурин дээр нь нарийн царигийн төмөр зам шинээр тавьсан нь ашигтай гэж хэлж байж билээ.
Шинээр байгуулах шилжүүлэн ачих терминал ийн нийт зардал 900 гаруй тэрбум төгрөг юм билээ.
Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ М.Энхсайхныг зөвлөхөөрөө авч ажилуулж болдоггүй л юм байхдаа. Ямар ч гэсэн 8-р ангийн боловсролтой Х.Баттулгаас дээр

Avatar

Нэргүй 2025-01-07 107.189.8.133

Дуракаа Монголчууд чам шиг ийм орк болохоор ийм малнуудад хулхидуулдаг юмшдээ. Данх бол женко баатар гэх ахаараа холбогддог ах дүүсийн холбоотой хүмүүс. ХАрин женко бол Энхсайханг шоронд хорьж элдэв янзаар харлуулдаг этгээд юм шүүдээ. Данх, женко хоёр халаас нэгтэй хулгайчууд. Яана та нар яаж насыг барнаа өмхий утаандаа хордож үхэх заяатай тэнэг ллрууд.

Avatar

Нэргүй 2025-01-07 107.189.8.133

Огцор хулгайчуудаа

Avatar

Нэргүй 2025-01-07 195.47.238.92

danhan tolgoit ogtsoroo golgoo chi ooroo yaj uhen hatan enhboldiig harluulj bailaa. alban tushaald ochihgui gej bulterch baisan chn martaagui shuu

Avatar

Иргэн 2025-01-07 66.181.182.82

гБусдын хийх гэж байгаа, хийсэн болгоныг их мэдэгчийн дүр эсгэж харлуулдаг, бүтэхгүй гэж муу ёролдог хэдэн тэнэнүүдийн бичсэн зүлийг анзаарах хэрэггүй, хийх гэсэн ажлаа зоригтой хийх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.191.232

medeej bodoh tungaah yam baigaa uuniig teneg humuus bish l bol tootsoolj baigaa baih gej naidaj bn,harin neg ih mundag uhaantan garch ireed buhniig medej ter zaasan zamaar ni yavna ch gej yu baihav,olon ulsiin turshlaga zuvlulguug tusgan ajillaj baigaa bh gej bodoj bn,minii huvid bol bieleh bureh bolomjtoi tusluud ee gej harj bn,gagtshuu zorig zurhi zutgel,tuushtai baidal huchin charmailt l heregtei,edgeer ni baigaa gej bodoj bn

Avatar

Иргэн 2025-01-07 59.153.115.72

ЗГ хямралыг энэ 4 сайн удирдаж байна. Экспорт, ДНБ, татвар, цахилгааны үнэ, хураамж, ЗГ иргэдийн карманд ордог арга барил, утаа, хавдар, үхэл, хуулийн завхрал, хэлмэгдүүлэлт, ЗГ&УИХ шинэ хууль, хөтөлбөрүүд, инфляци, урд зүгт таалагдах бодлогууд л нэмэгдлээ. Иргэдийн талд юу нэмэгдэв, юу сайжрав? ЭМ, боловсролын салбарт юу сайжрав? Хариулт алга. Цалин, тэтгэвэр 6% л нэмэгдлээ. ЗГ-ын мөнгө угаах, карманд орох хөрөнгө л нэмэгдсэн бололтой. Хөгжлийг самарч, макро бодлого, уялдаа энэ ЗГ алга

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.191.232

naadah chini chinii l huvia hicheesen teneg tevcheergui buhniig harluulah gedeg bodol uur yu ch bish

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.179.252

Хөөрхий юм хийж байгаа хүмүүсийг харлуулах арга нь барагдаа шив дээ НЬЮС САЙТ. Өмдөндөө шээчихэв дээ тэгэж байж ккк

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.160.78

Уул нь эрүүл ухаантай хүнд бол энд дурдагдсан зүйл бол өөрийн сэтгэж буйтай адил шээс баасны тухайд юу ч алга. Санаа аваасай энэ эхлүүлж буй ажлууд бүү замхарчихаасай гэсэн санаа л харагдаж байна.

Avatar

Нэргүй 2025-01-07 43.242.242.59

Энэ 3 намын дарга нар зоригтой шийдвэр гаргаж мега төслийг эхлүүлсэн. Түүхэнд бичигдэн үлдэнэ. Харин төслүүд амжилттай болох нь бүх монголчуудаас шалтгаална. Ядаж 2/3 нь бүтээсэй билээ. Эд нартаа бид дэм урам өгөх хэрэгтэй. Тэгвэл монгол хожино

Avatar

Нэргүй 2025-01-07 103.242.47.254

Мананхүн-ий Мангар төслийг М төсөл хэмээнэ

Avatar

Зочин 2025-01-07 202.9.40.86

Ардчилсан намын янхнууд засгаас гардаа. Манай нам ялсан тул дангаараа засаг барина. Хужжаа Оюука намын нөхдөө харж үзээч. Зөндөө л коммёнт бичдэш. ганц Билгээг худалдаж аваад хаяёих юм. бусхд нь яахын

Avatar

Нэргүй 2025-01-07 202.126.89.216

Зээл авахаас өөр юм хийж байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.179.252

Сохор биш бол нүдээ нээ. Тархины өчүүхэн хэлтэрхий ч болов байгаа бол бод

Avatar

Нэргүй 2025-01-07 124.158.108.18

Таван Толгойн үр жимсийг ард түмэн хүлээсээр…… , дахиад 36 сар буюу 3 жил хүлээ гэнээ. ЕС маань луйварчдыг дэлбэлнэ гэдэг байлаа. Худлаа жүжиг бололтой. Оюук яагаад Жонхуугаас айгаад байдаг юм бол? Энэ л их сонин.

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.191.232

chi odoo ch gesen ideh yamtaigaa amid baigaa chini ene tusliin hivi nemer gedgiig medej av

Avatar

Мөнх 2025-01-07 66.181.189.29

Том төслийг нэг мундаг хүн удирдаад хэрэгжүүлчихдэг зүйл биш. Багаар ажиллах шаардлагатай бдаг.манайд ийм 14 битгий хэл нэгч баг байхгүй. Энэ л том гацаа болно.

Avatar

Нэргүй 2025-01-07 103.168.34.43

BOLOVSRLIN SANGIN HULGAICH HUSHUU BOLON ZOLBIN AHARAA HULGA HIIDEG DANHAN TOLGOIT HULGAICH NUURSNI HULGAICH SUULIN PZ DA VITNAM TSARAILTSN l** HUD SHAAHAS UUR SHIDGUI LLRDA

Avatar

зочин 2025-01-07 103.212.117.188

Энэ зура авазуулалт одоо утгаа адлдсан бн даа

Avatar

Зочин 2025-01-07 103.212.118.21

нөгөө сүржин эхэлсэн 5ш ажиллагаа шиг замхарчих вэ дээ

Avatar

зочин 2025-01-07 192.82.64.167

Ямар ч ажилд хувь хүний сэтгэлгээний чадавхи, алдаа, улс төрийн хөөрөл, хортой явуулга саад болдог. М-дэд садаа бүү болоосой төсөлийг ажилсан туршлагатай хүн л нугална

Avatar

зочин 2025-01-07 192.82.65.103

Худлаа ярьсан шав тавьсан нэг ч ажил алга.Худлаа попорсон хүмүүс л байх юм.Дөрвөн жилийн нэг жил нь дууслаа

Avatar

Нүцгэн үнэн гэж үүнийг хэлнэ 2025-01-07 66.181.189.96

Оюун-Эрдэнэ сайд болуут одоогоос 7-8 жилийн өмнө богд уул тойрсан төмөр зам барьна гэж шав тавь хэдэн хүрз шороо цацаж байлаа.7-8 жил бага хугацаа биш ямарч бүтээн байгуулалтыг хийчих хугацаа. Өнөөдөр шав таьсан мөрнө нь арилж цацсан хүрз шороо нь өнөөдөр хэн ч харсан анзаарагдахгүй газартайгаа нийлж эдгэчихсэн.Хэзээ мөдгүй богд уулаа тойрсан замтай болно гэж баярласан хүмүүсийнхүлээлт ор мөргүй мартагдсан. Оюун-Эрдэнийн ам ажлын алд алдын зөрөө нь энэ.Энд дэгэсдүүлсэн попдолт огт байхгүй.

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.189.96

Магтан дуулагч тролчид оо ?Одоо болов уу? цааш нь баримт дурдах уу? Яах уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж