Зайсангийн гүүрийг 56 жил засварлаагүй

Зайсангийн гүүрийг 56 жил засварлаагүй

Зайсангийн гүүрийг 56 жил засварлаагүй

Зайсангийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 10-наас эхлэн хааж, тус гүүрийг нурааж шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж буй. Тэгвэл зайсангийн гүүрийг нураах болсон шалтгааныг НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн тэрбээр, “2022 оноос хойш Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна. Тодруулбал, баруун гүүр буюу шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байв. Харин хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон” гэжээ.

Уг гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажилд нийслэлийн төсвөөс 15 орчим тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Гүүрийн бүтээн байгуулалтын ажил энэ оны долдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-07 103.212.116.50

Бат бэхийг нь буруу муу үнэлдэг юмаа. Сайн мэргэжилтнээр бат бэхийг нь үнэлүүл.

Avatar

Зочин 2025-01-07 202.9.40.86

Баячуудын хаус руу алтан гүүр тавина

Avatar

irgen 2025-01-07 66.181.178.55

Наад гүүрээ ирэх хавар 4 сард нураагаад зун, намар бариад 9 сарын 1-нд ашиглалтанд оруулаачээ.Ид ажилтай ачаалалтай үед заавал нурааж замын хөдөлгөөнийг тэг зогсоох ямар шаардлага байнаа

Avatar

бодоорой 2025-01-07 66.181.189.96

Мөнгө угаах,цавчаа хийхээс өөрийг сэтгэдэггүй Данх,Нян –оос өөр хүн бол заавал энэ гүүрийг нураахгүйгээр хажуугаар нь зэрэгцаа шинэ гүүрээ байгуулж болно. Харинч ашигтай одоохондоо хөдөлгөөгнийг хааж иргэдийг бухмдуулахгүй, шинэ гүүртэй болсон ч дээр нь ямар нэг осол саатал гарахгүй гэх баталгаагүй.тэр үед хажуугийн хуучин гүүрээр хөдөлгөөнөө хэвийн явуулах боломжтой сайн талтай. Хэдэн тулгуур багнаа хүчжүүжүүлчихэд л данга. Энд нэг их хөрөнгө,хөдөлмөр орохгүй л дээ.

Avatar

ёстой л үнэн дээ 2025-01-07 66.181.189.96

Энэ гүүрийг нураах мөнгөөрөө хэдэн тулгуур баганыг нь хүчжүүлчихвэл алсдаа ашигтай хос морьтой л гэсэн үг

Avatar

Нэргүй 2025-01-07 192.82.88.242

ш*****а, засвар хийгээд л олоо шүү дээ. Гадаадад хэдэн зуун жил болсон гүүр байж л байдаг, манайд 40-50 жил болонгуут л нураагаад байдаг. Хар новшнууд чинь.

Avatar

гүүрийн инженер Б 2025-01-07 202.55.183.178

Миний аав гүүрийн инженер хүн байсан. Аав маань их сургуулиа 1966 онд төгсөж ирээд Зайсангийн гүүрийн ажил дээр талбайн мастераар ажиллаж байсан гэж ярьдаг байсан.

Avatar

Нэргүй 2025-01-07 103.57.95.49

Битгий үлээ.40 өөд жил бол болсоон2

Avatar

з 2025-01-07 202.126.89.254

ажлаа хийхгүй үүнийгээ мөнгө идэх арга болгож байна энэ олон жил зориуд засахгүй байсаар одоо асар их мөнгөөр хуучнаасаа дор юм баирх байх 2 жилийн дараа нурааж шинийг барина гэнэ дээ

Avatar

зочин 2025-01-07 203.217.139.240

Мэргэжлийн биш хүмүүс байгууллагыг удирдах, эсвэл мэргэжлилдээ тааруухан улсуудынхийж байгаа ажил байна. шүү. 50 жил болоход 1 удаа засвар хийгээгүй байна. гэдэг маш муу байна. Төмөрбетон гүүрийн нас 100 жил шүү дээ. Баруу хараагийн гүүр, Дорнодын зүүн гүүрийг 1938 онд барьсан 80 гаруй жил болж байна шүү дээ. Ийм хариуцлагагүй инженер, удирдах тушаалын хүмүүсийг ажиллуулж байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж