УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2025.01.07/ хуралдаж, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Төрийн эзэмшлийн 34 хувийнхаа 10 хувийг давуу эрхийн хувьцаагаар 24 хувийг АМНАТ-өөр орлуулахаар эрх зүйн зохицуулалт хийж байгаа. 24 хувь нь тусгай төлбөрийн хэдэн хувьтай тэнцэж байгаа вэ. 5.6 тэрбум ам. долларын өгөөж хүртэнэ гэсэн ерөнхий томъёолол явж байна. АМНАТ-өөр суурь АМНАТ 5 хувь, тусгай төлбөрөөр үнэлгээтэй холбогдуулж 5 хувь байж болохоор тогтоосон. Өсөн нэмэгдэх бол зах зээлийнхээ үнэтэй холбогдож гарч ирэх ёстой. 9 хувь гэдэг юм яригдаж байгаа. Одоо зах зээлд ураны үнэ 80-100 ам.доллар байна. Тэр нь үндсэндээ 15 хувь. 19 хувь гээд хэзээ ч хүрч болохооргүй хувь яриад байгаа нь хэр зохимжтой юм бэ. 24 хувьд ногдох ашиг АМНАТ -ийн тусгай төлбөрийн 5 хувиар орлуулчихаар тооцоо судалгаа нь яаж гарч байна вэ?
Ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-Төр эзэмшлийнхээ 34 хувиас шууд татгалзаж байгаа гэсэн ойлголт биш. Төрийн эзэмшлийн 34 хувийг АМНАТ –өөр юм уу, бүтээгдэхүүн хуваахаар оруулах эрх нь УИХ-д байгаа учраас энэ хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл дээр орлуулах ийм шийдвэрийг УИХ-ын тогтоолоор албажуулах гэж байгаа. Тогтоол батлагдвал хөрөнгө оруулалтын энэ гэрээн дээр 34 хувь нь АМНАТ-өөр орлоно г:эсэн үг. 34 хувиас татгалзаж байгаа гэж хэлэх нь зохимжгүй.
Бид Үндсэн хуулийн 6.2-ийг хангуулахад анхаарсан. Хангуулахад юуг өгөөж гэж үзэх вэ гэдэг дээр тохиролцох гэж нэлээн ажилласан. 13 татвар, төлбөрийг Монгол Улсын Засгийн газрын өгөөж гэж үзнэ гэж хатуу тавьж өгсөн.
Маркетинкийн зардал зэрэг элдэв зардлыг Засгийн газрын үр өгөөжид тооцоогүй. 13 өгөөжийг аваад үзэхээр 50+1 хангагдаж байгаа. Гэхдээ бүтээгдэхүүний үнэ зах зээл дээр хэрхэн хэлбэлзэж байгаагаас шалтгаалаад 51 хувьд хүрэхгүй тохиолдол гарч болно. Жишээ нь, уран нэг фунт нь 80 ам.доллар байна гэвэл 50.40 хэдэн хувьтай гарч байгаа. Ирэх жил уран нэг фунт нь 90, 100 ам.доллар болбол 51 хувь даваад явна. Өөрөөр хэлбэл, 51 хувд хүрэхгүй буурвал яах вэ гэвэл хөрөнгө оруулалтын гэрээнд өгөөжийн тохируулга хийнэ гэдэг тохиролцоонд хүрсэн. Тийм учраас хөрөнгө оруулагч тал ашгаасаа шууд 50+1 хувийг хангуулах дээр үлдээд байгаа хэсэг дээр нөхөж өгнө гэдэг зарчмыг хөрөнгө оруулалтын гэрээндээ суулгасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-ийг барьж байна гэсэн үг. Дээрх заалтыг барьж бид өөрсдөө санхүүгийн схемээ боловсруулсан.
Санхүүгийн шинжилгээний, хуулийн гээд олон улсын гурав, дотоодын компани оролцож, өөрсдөө санхүүгийн моделио боловсруулаад энэ схем дээр 50 доллар дээр хэд вэ, 60 доллар дээр хэд вэ, 70 доллар дээр үнэ ирвэл хэдэн төгрөгийн тохируулга хийгдэх вэ гэдгийг тооцоо хийж үзсэн. 16 жил энэ хөрөнгө оруулалтын гэрээ үргэлжилнэ гэвэл 16 жилийн хугацаанд 1 фунт ураны үнэ 80 ам.доллараар бодоод үзвэл өгөжийн тохируулга дээр 100 сая ам. доллар нөхөж хийнэ гэсэн үг. Энийгээ хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаад өгсөн. Тийм учраас 50+1 гэдэг зарчмаа бариад бидний боловсруулсан санхүүгийн схем дээр нөгөө тал ажилласан.
Ингээд тэд манай санхүүгийн драфт дээр саналаа өгөөд бүтээгдэхүүнийхээ үнийг тавьж байршуулж байгаад 80 орчим ам.доллар байна гэж үзвэл 100 орчим сая ам.долларыг өгөөжийн тохируулга гээд хийх юм байна гэж үзсэн.
Ураны үнэ 40-өөс доош орвол хөрөнгө оруулалтын гэрээн дээр өөрчлөлт яригдана. Бусад тохиолдолд өгөөжийн тохируулга дээр төлбөрөө тооцсон гэсэн үг. Үндсэн хуулийн 6.2-оо барьсан саннхүүгийн схем учраас өгөөжийн тохируулгыг хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгаад явж байгаа нь манай Үндсэн хуулийн зарчмыг хангуулахад чиглэж байгаа заалт гэж ойлгож болно.
Баялгийн сангийн хууль гарчихаж байгаа учраас тусгай АМНАТ -ын 5 хувь Баялгийн сан руугаа өнөөдрийн иргэдийн Хуримтлалын сан руу шилжих боломж бүрдэнэ. Бусад 50+1 нь бол төсөв руу орно.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Өгөөж гэдэг нь ашгаа хуваахаа хэлээд байна уу. Оюутолгой шиг зардлаа өсгөж, зээлээр хамаг юмаа авчихаад хэдхэн ам.долларыг 51 хувь гээд суух юм биш биз. ТЭЗҮ батлагдаж байж, хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах хуультай. ТЭЗҮ -ийн танилцуулга хийх нь зөв юм байна даа?
Ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-13 төлбөр татвар гэдэг дотор агаарын бохирдлын төлбөр ороогүй. Агаарын бохирдлын төлбөр бол Засгийн газрын авч байгаа өгөөж биш. Агаар бохирдуулж байгаа учраас эргээд зарцуулж байгаа гэж үзэж байгаа. Өгөөжийг бид мөнгөн дүнгээр манай улсын төсөв рүү Баялгийн сан руу орж байгааг тооцно.
Тодруулбал, Засгийн газрын ногдох шууд үр өгөөж гэхээр АМНАТ, ААНОАТ, төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд ногдох ногдол ашиг буюу санхүүгийн хариуцлага хүлэхгүй 10 хувийн ногдол ашиг, дээрээс нь ногдол ашгийн суутган татвар. Гааль, Ажил олгогчоос төлөх НДШ, орон нутагт оруулах хөрөнгө орно.
Жил бүр орон нутагт 1 сая ам. доллар өгч байгаа. Үл хөдлөх хөрөнгийн татвар, тусгай зөвшөөрлийн төлбөр, хүүгийн орлогын суутган татвар орно. Хамтын компани учраас зээл авахад манайх 10 хувь дээрээ Оюутолгой шиг санхүүгийн хариуцлага хүлээхгүй. Нөгөө тал зээл авахад тэд хариуцлага хүлээх ч гэсэн хүүгийн орлогоос нь суутган татвар манай тал авна. Өгөөжийн тохируулгын төлбөр мөн авна.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Борлуулалтаас зардлаа хасаад үлдэж байгаа хэсгийг өгөөж гэж яриад байна уу. Тийм бол зардлаа хэт өндөр явсаар байгаад Оюутолгойн зардал борлуулалтаасаа даваад байгаа. Тэгвэл ямар өгөөж бий болох вэ?
Ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-Энэ болгоомжлол дээр суурилаад 34 хувийг тусгай АМНАТ-өөр орлуулж байгаа. Яагаад вэ гэвэл 34 хувийн ногдол ашгийг шууд эзэмшинэ гэвэл зардлаа нэмээд ногдол ашиг хэзээ ирэх нь ойлгомжгүй хугацаа сунгагдахад явах байсан. Одоо бол тусгай АМНАТ -ийн тав, суурь АМНАТ -ийн тав, өсөн нэмэгдэх 10-19 хувь гээд тооцвол шууд борлуулалтаас нь авна. Ашигтай, ашиггүй ажиллахаас үл шалтгаалаад борлуулалтаас нь шууд 19 хүртэлх хувийн АМНАТ авна. Үүн дээр нэмэгдээд 13 төрлийн тавар, төлбөр нэмэгдэж байгаа. Тэрнээс биш 10 хувь дээрээ зээл авлаа бид санхүүгийн хариуцлага хүлээхгүй, тэд төсөл нэмэлтээр хэрэгжүүллээ гэхэд 10 хувь дээрээ нэмэлтээр хөрөнгө оруулалт хийхгүй.
Улмаар төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв.
Г.ХОРОЛ
Нэргүй 3 цагийн өмнө 202.55.188.87
you tolgoi шиг ажилаад унах вий гэдэг бодитой болгоомжлол ашиг өгөхгүй ажлаад байдаг гадны хувьцаа эзэмшигчид ашгын хүртдэг
Иргэн 6 цагийн өмнө 202.9.40.179
Энэ нь улс орон бидний амьдралд хэрэгтэй ч маш аюултай эрсдэл ихтэй төсөл юу нь Оюу толгой зөвхөн ашиг % ярих асуудал биш! үүн дээр дорвитойхон шийдээд ашигтай гэрээ хиичих улс төрчид бхгүй л бхда бүгд толгойгоо шаагаад таг болчих юм.Ямар хэмжээний газар хэдэн жил ашиглах,ямар нөхөн сэргээлт хийх дараа ашиглахаа болиход яах талаар бүх асуудлаа зөв шийдэх хэрэгтэй тэгэхгүй бол тооны аргаар дээрэмдэж БГД хамаг ураны хогоо үлдээгээд 100% танайх эзэмшигч бол гээд хаяад явах вии!!!
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.187.219
Утаагаа арилгаж чадахгүй байж ураны хороор нэмж хордуулах нь дутаа юу.
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.187.219
Оюу толгойг зогсоо, ураныг зогсоо. Газрын хэвлий ухаж төнхөхөө боль.
Зочин 2025-01-07 202.55.188.99
Орано гийнхан гүүглд нэг материал тавьсан байна түүндээ говийн усыг улаанбадрахад уран ихээр агуулдаг гэсэн байна. тэхлээр гүний усыг уран болон түүний нэгдлүүдээр бохирдуулчихаад бид бохирдуулаагүй угаасаа уран ихтэй бай ан гэхээр бэлдэж байна.
Хүн 2025-01-07 202.55.188.99
уран олборлуулаад авах мөнгө яах вэ ,ард нь цацраг идэвхээр болон химийн хорт бодисоор бохирдоод үлдэх хөрс,ус агаараа, өвчлөөд үлдэх орон нутгийн хүн мал амьтанаа яах вэ. ёстой тэнэглэл
Нэргүй 2025-01-07 66.181.177.17
Төр 34%-51% хувьцаа эзэмшинэ гэдэг заалтыг гадны хатгалгаар анх АМ хуульд оруулсан юм шүү!!! Одоо бүр тэр заалтыг байх ёстой зүйл мэтээр "түүнээс татгалзаагүй л дээ" г.м. цайруулах маягийн юм яриад сууж байдаг?!!
Нэргүй 2025-01-07 66.181.160.120
Үнэн үнэн.Монголын баялгийг хамтран хулгайлах,луйвардах зорилгоор бий болгосон зүйл л дээ,төрийн эзэмшлийн хувь хэмжээ гэдэг бол.Хөрөнгө оруулагч тал зардлаа зохиомлоор өсгөөд яваад байдаг,ингээд төсөл ашиггүй болоод бид баялгаа дээрэмдүүлээд хоосон тардаг энэ бол танил технологи л доо Оюутолгойг ингэж луйвардаж үнэгүй авсан шүү дээ.