Түвдэд хүчтэй газар хөдөлж, 53 хүн нас барав

Түвдэд хүчтэй газар хөдөлж, 53 хүн нас барав

Түвдэд хүчтэй газар хөдөлж, 53 хүн нас барав

Түвдэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 53 хүн нас барсан гэж Хятадын төрийн мэдлийн агентлаг мэдээлэв. Тодруулбал, Мягмар гаригийн 09:05 цагт  7.1 баллын хүчтэй газар хөдөлж, энэ нь Непал болон Энэтхэгийн хойд бүс нутагт мэдрэгдсэн байна.

АНУ-ын Геологийн алба (USGS) болон Хятадын Газар хөдлөлтийн сүлжээний төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Эверестээс хойд зүгт 80 километрийн зайд, Гималайн Балбын хилийн ойролцоох Түвдийн өндөрлөг газарт байжээ.

Газар хөдлөлтийн улмаас 62 хүн бэртэж гэмтсэн бол газар хөдлөлтийн голомт Тингри мужид 1000 гаруй байшин барилга эвдэрсэн аж. "CNN"-ийн газарзүйн байршлыг харуулсан Хятадын олон нийтийн сүлжээний видео бичлэгт газар хөдлөлтийн голомтоос 86 километрийн зайд орших Лхацэ мужийн гудамжинд эвдэрсэн дээвэр, хог хаягдал овоолсныг харуулсан байна. Зам дагуу байрлуулсан зарим машин, мотоцикл ч мөн адил эвдэрч гэмтсэн нь бичлэгээс харагдаж байна.

Газар хөдлөлтийн голомтод ойрхон бүс нутаг нь хүн ам цөөтэй боловч тусгаарлагдсан жижиг тосгон олон юм. Синьхуа агентлагийн мэдээлснээр, Гималайн хөндийд нэвтрэхэд хэцүү байдаг тул газар хөдлөлтийн голомтоос 20 км радиуст орших 27 тосгонд нөхцөл байдал хэр байгааг бүрэн мэдэх боломжгүй.

Уг тосгонуудад нийт 6900 орчим хүн амьдардаг тул нас барсан эсвэл бэртэж гэмтсэн хүний тоо нэмэгдэж магадгүй юм.

Газар хөдлөлтийн голомтод хамгийн ойр байгаа томоохон хот бол 180 км зайд оршдог ариун Шигацэ хот аж. Уг хотод Түвдийн буддизмын хоёр дахь дээд оюун санааны удирдагч, Далай ламын дараа ордог Панчен ламын уламжлалт суудал бий.  Тингри мужийн аялал жуулчлалын товчоо Эверестийн оргилд гарах бүхий л үүд хаалгыг хаасан байна. Өвлийн улирал нь дэлхийн хамгийн өндөр оргилд авирахад тохиромжгүй ч зарим хятад жуулчид Гималайн уулсын гайхалтай үзэмжийг үзэхийн тулд зочилдог хэвээр байна.

Балбын Солухумбу дүүрэгт, Хятадын тойргийн яг хилийн цаана 2015 онд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 9000 орчим хүний ​​аминд хүрч, олон мянган хүн гэмтэж бэртсэн удаатай.

Улмаар энэ мэт харамсалтай хэргийг дахин давтахгүй байх тал дээр албаныхан анхаарал хандуулж байна. Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр, Даваа гаригийн үд дундын байдлаар нийт 49 удаа чичирхийлэл бүртгэгдсэн. Газар хөдлөлтийн дараа Хятадын удирдагч Ши Жиньпин мэдэгдэл гаргаж, амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх, аврах, гарз хохирлыг багасгах, гамшигт нэрвэгдсэн оршин суугчдыг зохих ёсоор байрлуулж, өвлийн хүйтэнд аюулгүй байдал, дулааныг нь хангахад бүх талын хүчин чармайлт гаргахыг албаныханд уриалсан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж