"Шинэ жилээ тэмдэглэх завгүй байгаль хамгаалагчдаа баярлуулахыг хүссэн"

"Шинэ жилээ тэмдэглэх завгүй байгаль хамгаалагчдаа баярлуулахыг хүссэн"

"Шинэ жилээ тэмдэглэх завгүй байгаль хамгаалагчдаа баярлуулахыг хүссэн"

Олон нийтийн сүлжээнд улаан тайгын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нарын шинэ жилийн баярыг тэмдэглэж өгсөн тухайгаа хуваалцсан иргэн Б.Бадрахтай холбогдож, цөөн хором ярилцсан юм.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Аялал жуулчлалын салбарт ажилладаг уу?

-Намайг хүмүүс Бамбуу нэрээр минь сайн мэднэ. Унгар улсад олон жил ажиллаж, амьдарсан. Эх орондоо ирээд сайхан аялах гэхээр идэх хоол нь амтгүй, тав тухтай газар байхгүй байсан учраас өөрөө хийхээр зорьсон. Аялал жуулчлалын компани нээхээс аргагүй болсон. Гадаадаас зорьж ирсэн найз нөхдөө амраахаар аялал хийж, сүүлдээ хоолны аялал руу орсон гэж хэлж болно. Үндэсний хоол, зоогоороо зочдоо дайлна. Төрөөс ямар нэгэн дэмжлэг авахыг хүссэнгүй. Өөрийнхөө мөнгөөр аялал жуучлалын чиглэлээр ажил хийсээр байгаад хүмүүс мэддэг болсон. Анхны мөсөн гэрийг гурван жилийн өмнө Хөвсгөлийн "Хөх сувд" мөсний баяраар барьж, хоол ундаар үйлчилсэн. Тэр ажлыг маань байгаль хамгаалагчид маань барьж өгсөн юм.

Мөсний баяраар урлаг соёлынхон мөнгө төгрөгөөр дуулдаг юм байна гээд өөрийн таньдаг индианчуудыг эх орондоо урьж, тоглолт хийсэн. Тэр жил "Хөх сувд" мөсний баяраар 50 мянган хүн цугларсан. Дараа нь яам, тамгын газраас надтай холбогдож байсан.

Монгол Улсдаа индианчуудын хамтлагийг дөрвөн удаа урьж, үнэ төлбөргүй тоглуулсан байдаг юм. Ер нь ашиг олох зорилгоор билет тасалж яваагүй. Сүүлийн үед нисдэг тэрэгтэй аялал зохион байгуулж байгаа. Удахгүй Бурхан Халдун хайрхан руу нисдэг тэргээр аялал зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Хөвсгөлийн тайгад байгаль хамгаалагчдын шинэ жилийн баярыг хэрхэн зохион байгуулав. Цахим сүлжээнд олон хүн сэтгэгдлээ хэлж, хуваалцсан байсан?

-Хөвсгөл аймгийн Улаан тайгын байгаль хамгаалагчид үнэн сэтгэлээсээ ажил мэргэжилдээ ханддаг, маш сайхан хүмүүс. Морь ч явдаггүй газарт хүрч, хулгайн анчидтай тэмцдэг. Эдгээр хүмүүсийн ажлыг хараад миний зүрх халширч явдаг. Байгаль хамгаалагчидтайгаа "Хөх сувд" мөсний баяраар хамтарч ажилладаг. Энэ хүмүүс маань шинэ жилээр хулгай анчдын араас яваад шинэ жилийн баяраа тэмдэглэж чаддаггүй.

Нэг жил шинэ жилийн баяраа тэмдэглэдэг өдөр нь хулгайн анчид хандгай агнасан байсан.

Тиймээс энэ жил байгаль хамгаалагчдын хайрлан хамгаалдаг, нэг ширхэг тамхины иш ч байдаггүй улаан тайгад нь баярыг нь тэмдэглэж өгөхийг хүссэн. Бид шинэ жилийн баяраа 2025 оны нэгдүгээр сарын 4-нд хийлээ. Нийт 38 байгаль хамгаалагч улаан тайгыг хамгаалж, ажилладаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-07 202.9.41.14

Заас наанаасаа ашиг олж байж юун сүртэй юм

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.190.151

бурхан уулаар бүү оролд, их хаадын хоригт гадны хүмүүсийг хөл нэвтрүүлж огт болохгүй,

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.187.111

sur sur ym yriadbai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж