Олны шүүмж дагуулаад буй УИХ-ын гишүүдийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбар өгч байна.
УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэж хуульчилж батлагдсан. Тус заалт олны шүүмжлэлийг дагуулаад буй.
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.БААСАНДОРЖ:
-Сүүлийн өдрүүдэд сошиалаар УИХ-ын гишүүний тэтгэмжтэй холбоотой асуудал ихээр өрнөж байна. Энэ асуудалд миний бие УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд тодорхой хариулт өгье. Эхлээд УИХ-ын гишүүн гэж хэн бэ? гэдэг асуулт. Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэд сонгох эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүнийг сонгож байгаа. Дөрвөн жилийн хугацаатай иргэдийг төлөөлж, хууль тогтоох процесст оролцох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн бол сонгогддог албан тушаал. Тиймдээ ч журмынхаа дагуу хуулиар зохицуулагддаг эрх, нийгмийн баталгаатай.
1992 онд анхны УИХ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 1992 онд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг баталсан. Тус хуульд гишүүний эрх, нийгмийн баталгаатай холбоотой заалт байсан. Ямар заалт байсан бэ? гэхээр хэрэв УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй, эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн бол өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тавина. Эргүүлэн тавих боломжгүй бол түүнтэй дүйцэхүйц ажил албан тушаалд тавина гэдэг заалт 1992 онд үйлчилж байсан. Үүний дараа 1997 онд Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, 1992 оны хуульд тусгагдсан гишүүний эрх, нийгмийн баталгаатай холбоотой заалт арай өөрөөр тусгагдсан. Тодруулбал, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд дахин сонгогдоогүй бол буцааж албан тушаалд нь томилно. Эсвэл зургаан сар хүртэлх хугацааны тэтгэмжийг олгоно гэдэг заалт 1997 оны хуульд батлагдсан. Улмаар 2006 онд Улсын их хурлын гурав дахь хууль батлагдаж, тухайн гишүүн дахин сонгогдоогүй, эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн бол тухайн гишүүнд нэг удаагийн тэтгэмж буюу 12 хүртэлх сарын цалингийн тэтгэмж олгоно гэдэг заалттай байсан.
Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг өмнөх парламент 2024 оны тавдугаар сарын 24-нд батлагдсан хуулиар зохицуулж байгаа. Энэ хуулийн 49.1-д хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоос өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно гэсэн байгаа.
Зочин 3 цагийн өмнө 202.126.89.135
ямар утгаггүй юм бэ тэр хуулийг хүчингүй болгох хэрэгтэй юм бишүү ард иргэд аж ахуйн нэгжийг өндөр татвараар дарамталж байгаад өөрснөө хууль батлаад хувааж аваад байдаг тогтолцоог устгах хэрэгтэй гэж бодож байна. Ард түмэн чинь яаж яс махандаа тултал ажиллаад ашиг олохгүй татвараас болж дампуурч байна. томчууд ард түмнээ бодож хайрлаач
шаабар 4 цагийн өмнө 66.181.184.221
Өө ийм хууль байдаг юм уу. Одоо л сонсож байна. 2000 онд АН ГАНЦ СУУДАЛТАЙ ЯЛАГДАЖ БАЙЛАА. Юун нөхөн төлбөр олгох, хуучин ажилд нь эргүүлж тавих. Харин ч эсрэгээр ямар ч ажилд авч болохгүй гэсэн чиглэлийг эрх баригч МАХН гаргасан байсан юм даг. Бил лав Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл гээд хэд хэдэн газарт очсон ч ажилд авч болохгүй гэсэн чиглэл ирсэн гээд халгаагаагүй. Тэгээд аргаа бараад Өдрийн сонинд тоймчоор орж байж билээ.
Зочин 7 цагийн өмнө 59.153.115.119
Тус хуулийг Г.ТЭМҮҮЛЭН , Н..ЭНХБОЛД , Л.МӨНХБААТАР нар шинэлэн хулгайгаар 2024 –5–24 нд шинэчлэн батлуулсан байна.Уг хуулинд урьд нь 6 сар байсныг 12 болгон оруулжээ. УИХын ерөнхий нарийн бичгийн дарга Баасандорж ТА НАР СОНГОСОН УЧРААС 100% ийн ТЭТГЭМЖ АВАХ ЭРХТЭЙ гэсэн утгаар тайлбар хийж байх юм . Жирийн иргэн 5 жил ажилласан бол 46% иар авдаг юм байна . Ажилд томилогдсон Н.Энхболд , Ж.Мөнхбат зэрэг сонгогдоогүй 30 гишүүн дээрхи хүсэлт гаргажээ . Ширэн нүүртэнгүүд…
Zochin 2025-01-07 122.201.31.215
yaduu humus hslamhaar amidrdag geedl bsn,ed chini yaduugiin yaduu guilagchin guilagchin halamj svahiin tuld …….ulnihn gedl bsnni hooloo bulaatasldsnaa orsdigo yarij bdn bndhtei.ha ha
Zochin 2025-01-07 98.52.62.180
Зарим хүмүүс яаж амьдраад байгаа юмбээээ?
Өндөр цалин авна авилгал хулгай луйвар хийнэ
дээр нь бүр тэтгэмжтэй айн н**ш юмаа
Нэргүй 2025-01-07 103.212.116.50
МАНгар пийсданууд юм аа.
Нэргүй 2025-01-07 202.126.91.221
Цалин авчихаад лээр нь ард түмэнээс тэтгэмж аваад бгаа хэрнг үш
Нэргүй 2025-01-07 66.181.177.17
УИХ-ын гишүүд онцгой эрх дархтан биш, төрийн албан хаагчдын нэг хэсэг!! Тийм учраас тэнгэрээс бууж ирсэн бурхад мэт ер бусын онц эрх эдлэх ёсгүй!!! Хөдөлмөрийн хуулийн ерөнхий зарчим буюу ажлаас халагдсаны тэтгэмж л авах ёстой!!! (Хөд.хуулийн 82-р зүйл)
Зочин 7 цагийн өмнө 59.153.115.119
Хөдөлмөрийн хуулинд 5 жил ажилласан бол авч байсан цалингийн 45% , 5–10жил ажилласан бол 50% , 10-15 жил ажилласан бол 60% , 15 анс дээш жил ажил бол цалингийн 70%иар ажилгүйдлийн тэтгэмж олгоно гээд хөдөлмөрийн хуулинд заачихжээ Эдгээр хүмүүс 45%буюу 1.800.000 төг буюу жилд 21.600.000 . төгрөг авах эрх үүсэх юм байна шүү.Юун 100% тэтгэмж авах гэж . Хуулийг Н.Энхболд , Г Тэмүүлэн , нар шинэчлэн найруулж 2024.5 26 нд батлуулжээ . Н.Энхболд ажилд томилогдсон мөртлөө энэ мөнгөнөөс хүртсэн байна
Балай 2025-01-07 103.168.34.185
эрт хэлэхгүй гишүүн болох байсийм
Нэргүй 2025-01-07 66.181.183.105
Энэ тэтгэмжийг эсэргүүцэж байна.
Нэргүй 2025-01-07 202.9.41.20
Монголд яг иргэдийнхээ хүслээр гарч ирсэн УИХ гишүүн гэж бараг байхгүй! Ихэнх нь хулхи сүүлд бүр жагсаалтаар бөөн харанхуйчууд оруулж ирсэн. Тиймээс УИХ гишүүдийг эргүүлэн татдаг хуультай болох хэрэгтэй! Энэ балай тэтгэмж олгох гэсэн зүйлээ боль!! Татвар төлөгчдийн мөнгөөр харанхуйчуудыг тэтгэхийг эсэргүүцнэ!!
Одонхүү 2025-01-07 202.126.89.168
Цалингүй ажилд орох хүн байна уу! Төрийн алба яг үнэнчээрээ хийвэл турж үхнэ. Гайгүй мөнгөтэй хүмүүс орж бгаа тулдаа хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байгаа.Бөөн хар ,цагаан хэл ам. Тэднийг доромжлох тутам тэд бүр ихийг хусахыг бодно.Харин аргадаж урамын үгээр дэмжиж байж гэмээн алтан дундажаар явах байх.
Нэргүй 2025-01-07 202.9.47.47
Үндсэн хуулийн тэгш эрх, хөдөлмөрийн хууль зөрчсөн заалт юм биш үү.Жишээ нь: 126 гишүүнийг бүгд нь солилоо гэхэд хичнээн тэрбумын тэтгэмж өгөх болж байна.???. Энэ заалтыг болих хэрэгтэй.
Нэргүй 2025-01-07 202.55.188.82
ш** банди минь
ЗОЧИН 2025-01-07 60.34.148.122
2024оны УИХ-ын СОНГУУЛЬ БОЛОХООС 1 САРЫН ӨМНӨ ЭНЭ ЗААЛТЫГ ХУУЛИНДАА ХИЙЖ АВЧ ДЭЭ. САНААЧЛАГЧ НЬ нишүүн МӨНХБААТАР, ТЭМҮҮЛЭН 2 ЮМ БАЙНА. ЕР НЬ ХУУЛЬ САНААЧИЛЖ БАТЛУУЛВАЛ 20сая ₮, СОНГОГДООГҮЙ БОЛ 12 САР ЦАЛИНГАА АВНА ГЭХ ЗААЛТУУД ОГТ ХЭРЭГГҮЙ. ХУУЛЬ САНААЧЛАН БАТЛУУЛНА ГЭДЭГ БОЛ ҮНДСЭН АЖЛАА Л ХИЙЖ БНА ГЭСЭН ҮГ Ш ДЭЭ. ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ ГЭДЭГ БУСДЫН АДИЛ АЖЛАА ХИЙЖ БГАА Л ГАРЛАА ГЭСЭН ҮГ, ЭДГЭЭРТ ЯМАР Ч НЭМЭЛТ ЦАЛИН ХЭРЭГГҮЙ.
зочин 2025-01-07 203.169.50.131
Ард түмнээ ажилтай орлоготой сайхан амьдруулчихаад дараа нь өөрсдийгөө бод доо
zochin 2025-01-07 192.82.65.111
Ичээч с**-нуудаа юу яриад байгаа паразит л******д вэ, бид та нарын тэтгэмжийг ийм олон жил төлсөн байхдаа яахав дээ
Нэргүй 2025-01-07 188.162.254.42
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Ядуу хүмүүсээ тавлаж байгаа биш дээ, наадахаа зүгээр л элдэв тайлбаргүй хүчингүй болгочих, гуйя 2025-01-07 103.212.117.239
Төрийн жинхэнэ албан хаагч хуулиар улс төр, эд.засаг, оюун санааны олон эрхээ хязгаарлуулсан бөгөөд үүнийг нь төр нөхөж байгууллага татан буугдсан, орон тоо нь хасагдсан г.м. өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажилгүй болсон үед, мөн төр өөр газар томилсон үед бага хэмжээний тэтгэлэг, замын зардал олгодог юм.Улс төрийн албан хаагчид ийм тэтгэлэг, тусламж олгох нь ямар ч утгагүй. Эрсдлээ өөрсдөө хүлээгээд сонгогдсон хүмүүс. Хүмүүсийн амьдрал, амжиргаа гундуу байгааг эрх биш мэдэрмээрсэн дээ.
з 2025-01-07 202.126.89.254
өөр ямар хулгайн тэтгэмж байна. илрүүлэх хэрэгтэй
Зочин 2025-01-07 103.57.92.50
Хөгжихгүй байгаа болохоор тэнэг байна. Ядахдаа утаанаас салгачихаад тэтгэмжээ аваарай! Глгүдэ
Нэргүй 2025-01-07 103.212.118.59
Эргүү ард түмэн даварсан хулгайч нараа толгой дээрээ гаргачихаад одоо яая гэхэв
Нэргүй 2025-01-07 103.212.119.193
ХУЛГАИН ХАЛАМЖ ЗОГСО
Зочин 2025-01-07 103.212.118.21
яагаад хулгайчдын шунал дуусдаггүй юм бэ өөрсдийнхөө төлөө хууль санаачлаад өөр хийх ажил олдохгүй бгаа бололтой
Зочин 2025-01-07 59.153.113.179
Хуулиа оорчил Бусдын адил апилгуйдлийн тэтгэмжээ авна биз Энэ олон жил олон хунмйг цалинжуулж бусад иргэдийн эрх ашгийг хохироож байжээОдоо боль Гарын усэг цуглуулж болохгуй бол жагсах хэрэггтэй
зочин 2025-01-07 66.181.186.252
Хуулийн төсөл зөв, Иргэдийн итгэл хүлээж хууль тогтоох байгууллагад сонгогдсоноос болж иргэн хүн амьдралаараа хохирч болохгүй Бусд оронд ч сонгогдогчийг хохироохгүй байх ийм л жишиг байна Трамп мэт баячууд л харин бүр цалингүй ажилладаг гэсэн
Нэргүй 2025-01-07 51.158.253.113
луйварчин төр өөрсддөө хууль баталдаг алаад хачих юмсан пизуудыг
зочин 2025-01-07 66.181.186.252
чи харин зандалчинтай төстэй хулгайч байна
Нэргүй 2025-01-07 66.181.184.61
ОНДОР ЦАЛИНТАЙ БАС ДЭЭР НЬ ТЭТГЭМЖ АВДАГ МАНАЙ УИХ -ийн ГИШУУД ТЭТГЭМЖ НЭРЭЭР БАС Л ЛУЙВАР ХИЙЖ БАЙНА ЯАСАН ЦАДАЖ ХАНДАГГУЙ ХУЛГАЙЧ НАР ВЭ АРД ТУМЭНДЭЭ УЙЛЧИЛНЭ ГЭЖ ТАНГАРАГ ОРГОЧИХООД ТЭТГЭМЖ НЭРЭЭР ХУЛГАЙГАА ХИЙСЭЭР ХУЛГАЙЧ ЛУЙВАРДЧЫН ИХ ХУРЛЫГ БОЛЬЕОО
Нэргүй 2025-01-07 203.91.118.150
насаараа төрийн албанд зүтгэсэн хүнд сарын тэтгэмж нь ч олдохгүй байгаа шүү Дээгүүрээ хулгайлж иддэгээ зогсоо
Нэргүй 2025-01-07 203.91.118.150
больж үз
Иргэн 2025-01-07 66.181.187.67
Сонгогдоод ажил албандаа тэнцээгүй бүрэн эрхээ цуцлуулсан амьтанд тэр их мөнгө өгнө гэдэг ёстой байж боломгүй хэрэг нөхөөр! Ард түмнээ төлөөлж чадаагүй амьтанд шүү!
Зочин 2025-01-07 66.181.161.247
Намайгсонгооч та нарын төлөө ажиллана гэж өглөө өдөр шөнөгүй гуйж орилж хашгирч гишүүн болсон биз дээ. Гишүүн болчихоод хуралдаа ч суудаггүй байж юун тэтгэмж авах вэ.? Ичээч