- Эрчим хүчний яам-27,
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар-15 (Эрдэнэс Монгол нэгдэл),
- Сангийн яам-7,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам-1,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-4,
- Зам, тээврийн хөгжлийн яам-3 хуулийн этгээд байна.
Эдгээр компани, үйлдвэрийн газрууд нь 2023 онд нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөг буюу 21.1 хувийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, 7.76 хувийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан байна.
Мөн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43 хувь нь алдагдалтай ажилласан, тайланд оны нийт цэвэр ашгийн дүнгийн 92 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-3.5 их наяд төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-803 тэрбум төгрөг, “Хөдөө аж ахуйг дэмжих корпораци” ХХК-101 тэрбум төгрөг, “Төрийн банк” ХК-94.7 тэрбум төгрөг, “МИАТ” ТӨХК-52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан зэрэг цөөн хэдэн компани эзэлж байгаа юм.
ТӨРИЙН ӨМЧИТ 1 КОМПАНИД ТӨРИЙН ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ЭРХИЙГ ХУВААЖ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООНО
Харин орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 275 хуулийн этгээдийн хувьд 13 хувьцаат компани 21.6 тэрбум төгрөг, 31 хязгаарлагдмал хариуцлагатай компани 18 тэрбум төгрөг, 200 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 45.9 тэрбум төгрөг, 31 төсөвт үйлдвэрийн газар 1.6 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу нийт 87.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн мэдээ гарчээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан 2023 оны тоон мэдээллээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 99 байгаагаас
- ТӨХК-48,
- ТӨХХК-23,
- Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд-11,
- Төрийн өмчит үйлдвэрийн газар-17,
- Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд өрхийн эмнэлэг, эм эргэлтийн сан, нөхөрлөл, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрууд зэргийг багтааж тооцвол нийт 472 хуулийн этгээд байна.
Иймд хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгасан аж. Үүнд төр, орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж байгаагийн хувьд энэхүү онцлог байдалд нь нийцсэн, ил тод, хяналттай, эдийн засгийг зохицуулагчийн чиг үүргээ хувьцаа эзэмшигчийн чиг үүргээсээ салангид хэрэгжүүлэх боломжийг олгох. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах үндэслэл, журмыг тусгасан байна. Түүнчлэн төрийн өмчит нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг таслан зогсоож, Засгийн газрын шийдвэрээр тогтоосон аль нэг төрийн захиргааны төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх, ногдол ашиг хуваарилах зарчмыг тодорхой болгож байгаа юм.
ТӨР ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНД ЗОХИЦУУЛАГЧИЙН ХУВИАР ОРОЛЦОНО
Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хөгжилд чухал ач холбогдол бүхий бодлогын чанартай үр дагаварууд бий болно гэж тооцоолж байна. Тодруулбал төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцоно. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан үзэл санаа бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж, бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй. Улмаар хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр хутгалдан орж, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгох юм. Түүнчлэн гурван жил дараалан алдагдалтай ажилласан, алдагдлаа бууруулж чадаагүй төрийн өмчит компанийг татан буулгахаар хуульд тусгасан аж. Уг хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
Л 6 цагийн өмнө 202.21.109.30
зөв шүү
Нэргүй 6 цагийн өмнө 202.21.109.30
зөв шүү
Зочин 7 цагийн өмнө 76.220.74.140
Энэ асуудлыг байнга л яриа юм тэгээд яагаад хийдэггүй юм бэ. Одооний энэ ярианд чинь итгэх хүн олдох уу… Тавантолгойн цахилгаан станцыг барьж Оюутолгойгоос Хятадад төлж байгаа 150 сая долларыг Монголдоо үлдээнэ. Цаашид бид цахилгаанаа экспорлож улсын төсөвтөө мөнгө татна гэж мөн ч олон жил ярьсан даа. Түүнтэй л адил сонсогдож байна
Зочин 2025-01-07 76.220.74.140
Тэгээд хийвэл хийгээд хийхгүй бол болиоч дээ. Худлаа ирээдүй цаг дээр чухал чухал юм яриад л байдаг хийж хэрэгжүүлсэн юм даанч алга даа. З
Нэргүй 2025-01-07 66.181.189.96
Төрийн нүүрээр эрхэмүүд та нар цөлөмөж алдагдал оруулсан биздээ ккк.Татан буулгавал та нар л саалийн үнээгээ алж идсэн хэрэг болно. Энэ комланиуд байсан иргэд ашиг олохгүй,байгаагүй ч ард иргэд хохирохгүй.Хамаачгүй асуудал.
Нэргүй 2025-01-07 139.5.217.38
Үхээрийн газраас босож ирсэн өлөн чөтгөр
Нэргүй 2025-01-07 103.212.162.187
Эрчим хүчний салбарын бараг бүх компанийг татан буулгах уу?
Zochin 2025-01-07 58.137.3.168
хулгайчидаа та нар ашигтай буй МИАТ Д д 2 захирал томилж бгаа тэр нь өндөр цалин авна,бас машин унана өрөө эзэмшинэ 2 намын хогийн шаарнуудаа багтааж шингээх газаргүй ийм булай юм хж бна бүгд алалцах хэрэгтэй
зочин 2025-01-07 66.181.190.73
Улс өмч хөрөнгө уул ус ой мод баялаг газар шороо хил хязгаарт эзэн ард иргэд тэгш эзэмших эрх мэдэлтэй байж баян тансаг эрх чөлөөтөй амьдарна хэн нэгэн давуу эрхтэй бол хэрүүл тэмцэл тасрахгүй
Zasagiin Gazar - iim Ajilaj baina ! 2025-01-07 202.9.40.125
Turiin Alban Haagchnaar " Ard – Tumend Ajilgaa tailan taivdag baih Hergtei Bi bol Bid nar iim Ajil hiisen geed Tailan Taivdag baih Estoi boloh Hergtei ! " Tog – Tsahigaanii Yne – doubldaad avchan Yaaj Ene Huviin Hevshiliihen Ajilgaa yavuulah yum. be !
Mongoliin Zaluuchuudiig , Yag gurav Angilaad Yavuulj baina !
Gadaadad Ajilhaar ! Turiin Alband Ajilhaar !
Nuguu n Shorond Yavdag !
Иргэн 2025-01-07 202.21.104.2
3 жил алдагдалтай ажиллуулаад хувьчлаад авчих юм бн л даа. Аливаа шийдвэр сайн/муу үр дагавартай. Үр дагаврыг нь сайн л тооцоолоорой доо таминь ээ! Заайлшгүй төрийн мэдэлд байх ёстой, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг компаниудыг ашигтай ажиллахыг шахаж шаардах нь зөв байх аа. Бас яагаад алдагдалтай ажилласан шалтгаан, нөхцлийг нь тодруулж, зөв бодлогоор ажиллуулах хэрэгтэй ш дээ. ккк
baina shuu ! Zasagiin Gazar n Uursduu Ajil hiimeer baina ! 2025-01-07 202.9.40.125
Ard – Tumuneeree " Ajil hiilecheed , Estoi Saikhan idej Muljuhunduu Turiin Alban haagchid , Saikhan Suul Tsaliin avaad l Nemeed Suuj baih Sanaatai Tsalingaa Double – dad suuj baih Sanaatai !
Turuus Tursun Terbumtanuud Herees Heterlee shuu !
Zasagiin Gazar n Ajil hiimeer baina da ! ! !
Ediin Zasaglaltai Aj -Ahuin , Hudaldaanii , Hurung Oruultai Zasaglaltai / Baih Estoi Baital – Ard Tumuneeree Ajil hiilecheed irgedee – Nohoi mit tsutguulj ba
Зочин 2025-01-07 103.212.116.110
Алдагдалтай шууд татан буулгаж байхаар хувийн хэвшлийхэнд нээлттэй зарлах хэрэгтэй. заримыг нь хувийн хэвшлийнхэн авч болно.
Нэргүй 2025-01-07 66.181.160.55
ҮНЭН л байгаасай , ер нь голдуу нөгөө хэн гэлээ – Данх ч билүү , түүн шиг залчихдаг нөхөр шиг байсан шүү … Худлаа л байхаа даа , ҮНЭН бол хулгайчиддаа нанчиулах байлгүй – дүлж дүлж ганц нэгийг нэгтгээд л мартах байлгүй …
Нэргүй 2025-01-07 188.162.254.42
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!
zochin 2025-01-07 66.181.179.188
Toriin omchiin khorooniikhond hhariutslaga toots
Нэргүй 2025-01-07 148.113.163.34
Төрд хулгайчид ашиггүй ажиллуулж байгаад халаасандаа хийх юм байна. Эрдэнэс таван толгойгоос ч гэсэн чадлаараа хулгайлсан, Монголын баялаг барагдашгүй юм даа. Новшуудыг бүгдийг нь нухчих юмсан.
Нэргүй 2025-01-07 103.212.119.193
ЗОРИГТОИ ХУРДАН ХИ ХОЛНОСО САЛАХ ДУРГҮИ ХӨЛДҮ ДАРГА НАРИГ ЗАИЛУЛ
Нэргүй 2025-01-07 103.168.34.43
Сэтгэлийн хөөрөл, хувьчилж авах сонирхолтой баячууд, хэт радикал эдийн засагчдын нөлөөгөөр нийгмийн амьдралыг авч яваа цахилгаан станциуд, өрхийн эмнэлэг мэт ядуу 70 хуьийн амьуиргааны гол байгууллагуудаа татан буулгах хувьчлах гэх мэтээр баллав даа. Эд нар чинь ашиггүй ажилладаг ч цаад өшөөж нь мөнгөөр рэмжигдэшгүй шүү. Менежментийн хувьчлал гэж тэнэгтэвээ өмнө нь менежментийн хувьчлал хийсэн байгууллагууд дампуурах нь зориолгыг нь өөрчлөх мэтээр балласан шүү
Зочин 2025-01-07 59.153.113.179
Хмчнээн ярьдагиюм бэ ятургэн шмйдээч Ядаж энэ асуудлаа цэгцэлчмхээд эдииын засгийн оеформ яриач
Нэргүй 2025-01-07 202.21.117.108
одоо байгаа төрийн өмчит компаниудаа ашигтай ажиллуулж чадахгүй байж дээр нь хүний хувийн өмчийг төрд авна гэж дайраад байх идэх уухын дон л гэхээс өөр юм харагдахгүй байна
Нэргүй 2025-01-07 66.181.160.76
ТӨК алдагдалтай ажиллаж байгаа нь удирдлагадаа, улс төрийн шалтгаантай бгаа шүү. ТӨК-аас зохион байгуулалттай их хэмжээний хулгайг улс төрчид өөрснөө хийж бгаа шүү..ҮНЭН БАЙДАЛ ЕРДӨӨ ЭНЭ.
Нэргүй 2025-01-07 122.201.31.3
Учрал аа, чи хамгийн түрүүнд Тоск, Носк-г татан буулгаадах. Энэ хоёр компани өрөөрөө тэргүүлж байна. Зүгээр өр л үйлдвэрлэдэг. Өөр ямар ч бүтээмж байхгүй. м2 -г нь 2.7 сая төгрөгөөр бариад байраа хямдаар түрээсэлдэг, төрийн албан хаагчдад үнэгүй тарааж өгдөг барилгын компани дампуурахаас өөр яахын? Өрд орохоос өөр яахын? Дээрээс нь төр барилгын салбарыг хувийн хэвшлээс 13 жилийн өмнө булааж авсанаа одоо буцааж өгөх цаг болсон.
Нэргүй 2025-01-07 202.126.90.245
Тэг тэг. Эхлээд үнээ нэмээд байгаа эрчим хүчний компаниудаа татан буулгая
Нэргүй 2025-01-07 66.181.160.9
Зүгээр л хувьчилчих. Хувийнхан аваад явчихна. Идсэн цусалснаа нууж хаах гэж л татан буулгаж байгаа
Даваа 2025-01-07 66.181.182.138
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэж дампуу байгууллага юугаа хийж байсан юм бол, өчнөөн алдагдал гарчихаад байхад ийм хариуцлаггүй байгууллагыг удирдаж байсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой биш үү, хариуцлагаа хүлээгээд огцорьё гээд хэлж чадах хүн байдаггүй юм бол уу,