Мотоциклийн хэмжээтэй цэнхэр туна 1.3 сая долларт хүрэв

Мотоциклийн хэмжээтэй цэнхэр туна 1.3 сая долларт хүрэв

Мотоциклийн хэмжээтэй цэнхэр туна 1.3 сая долларт хүрэв

Мотоциклийн хэмжээтэй цэнхэр туна загас 1.3 сая ам.доллараар зарагдсан нь шинэ оны дуудлага худалдааны үеэр дээд амжилт тогтоосон хоёр дахь үйл явдал боллоо. Мишелин одтой суши рестораны үйл ажиллагаа эрхэлдэг Онодера групп 276 кг жинтэй загасыг Токиогийн Тоёсу загасны зах дээр нэгдүгээр сарын 5-ны өдөр нэг сая ам.долларын үнэ санал болгож, дуудлага худалдаанд ялсан талаар Коидо агентлаг мэдээлсэн байна. 1999 оноос хойш далайн бүтээгдэхүүний зах зээлд үнэ хувь нэмэр оруулсан тус дуудлага худалдаагаар дэлхийн хоёр дахь хамгийн өндөр үнэ бүхий загасыг борлуулах болсон гэж Киодо агентлаг мөн онцолсон байна.

Тодруулбал, дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан туна загас нь 278 кг жинтэй байсан бөгөөд 2019 онд дуудлага худалдаанд 3.1 сая ам.доллар хүрч байжээ.

Улс орны өнцөг булан бүрээс ирсэн борлуулагчид долоо хоногийн ихэнх өглөөг Тоёсу загасны зах дээр хамгийн сайн загасаа дуудлага худалдаанд оруулахаар цуглардаг аж. Гэхдээ шинэ оны анхны дуудлага худалдаа хамгийн чухал юм.

"Суши Онодера" компанийн ерөнхийлөгч Шинжи Нагао хэлэхдээ, “Жилийн анхны туна загас аз авчирдаг гэлцдэг. Бид хүмүүсийг хоолоор инээлгэхийг хүсдэг учир энэ нь маш их ач холбогдолтой" гэж тайлбарлажээ.

"Суши Онодера" группийн хувьд Япон, Лос Анжелест үйл ажиллагаа явуулдаг дээд зэрэглэлийн сүлжээ рестораныг эзэмшдэг. Тус групп тав дахь жилдээ хамгийн өндөр үнийн дүнг санал болгож, өнгөрсөн жилд л гэхэд 720 мянган ам.доллараар дуудлага худалдаанд оролцсон байна. Киодо агентлагийн мэдээлснээр, 1.3 сая ам.долларт хүрсэн цэнхэр тунаг зүүн хойд Аомори мужийн Ома эргийн ойролцоо барьсан аж. Загасчин Масахиро Такеучи шинэ оны анхны загасыг барьж, дуудлага худалдаанд оруулсан явдалдаа маш их аз жаргалтай, сэтгэл хангалуун байгаагаа онцолсон юм.

 Тэрбээр өдгөө 73 настай бөгөөд NHK-д өгсөн ярилцлагадаа "Би дахиад хэдэн жил загас агнуур хийхээ мэдэхгүй. Гэхдээ энэ удаа үнэхээр сэтгэл хангалуун байна" гэсэн аж.

Анх 1935 онд нээгдсэн Тоёсу загасны зах нь анх Цүкижид байрладаг байсан. 2019 оны аравдугаар сард Тоёсу арал руу нүүлгэснээр Токиогийн хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг болжээ. Гэвч нүүлгэн шилжүүлсэн нь янз бүрийн шүүмжлэлд өртсөн юм. Уг ажлыг дэмжигчид барилга байгууламжаа шинэчлэхийг хүсч байсан бол шүүмжлэгчид арлын гоо үзэсгэлэн алдагдах болно гэж байжээ. Харин цэнхэр сэрвээт эвэл цэнхэр туна нь хамгийн том туна загас бөгөөд 40 хүртэл жил амьдрах чадвартай гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) мэдээлэв. Гэхдээ сүүлийн хэдэн арван жилд хэт их агнуур, хууль бус загас агнуураас болж тоо толгой нь эрс буурч буй.

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭНЭ ХОРВООГИЙН ХУУЛЬ 2025-01-07 104.28.68.89

ХҮЧТЭЙ НЬ ХҮЧГҮҮГЭЭ БАРЬЖ ИДДЭГ ! ЭНЭ ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ ЭНЭ ДАЙН БАЙЛДААН ХАРУУЛЖ БНА ! ТЭГЭХЭЭР ЖИЖИГХЭН Ч МАШ ХҮЧТЭЭ НУУЦ з****г ТЕХНОЛОГИТОЙ Л БОЛОХ ХЭРЭГТЭЙ ! МӨНХИЙН НАЙРАМДАЛ ГЭЖ ҮГҮЙ ХАРИН МӨНХИЙН ЭРХ АШИГ ГЭЖ Л БИЙ ГЭДГИЙГ ХҮН ТӨРӨЛХТӨН МЭДНЭ ШҮҮ ДЭЭ ! БҮГД АХ ДҮҮС БОЛОХ НЬ ХУДЛАА БОЛЖ ХЭН ХҮЧТЭЙ НЬ ИДЭШ УУШТАЙ АМЬДРАХ БОЛЖЭЭ ! ҮҮНИЙГ ТӨРИЙН ТОЛГОЙД СУУГАА СУУХЫГ ХҮСЭГЧИД ДОТРОО ХАДГАЛАН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

зочин 2025-01-07 66.181.160.79

Загаснда биш байхөө …Гол нь кампанаа эркламдаж байгаа нь тэр байх ..Надад хүртэл " тэр үнэтэй загаснаас нь идэж үзэх юмсан" гэж бодогдож байншдэ

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.181.92

Брэнд: Алтан жад загас нь агнуурын бүсээс эсвэл тодорхой загасчдаас өндөр чанартай бүтээгдэхүүнээр тооцогдож үнэ нэмэгдэх боломжтой.

Зах зээлийн эрэлт: Япон болон бусад Азийн орнуудад өндөр чанартай Алтан жад загасыг суши, сашими г.м. хоол хийхэд ихээхэн алдартай. Иймээс шинэ жилээр эрэлт, нийлүүлэлтээс хамаарч үнийг өндөр тогтоодог.

Avatar

з 2025-01-07 202.126.89.254

мөнгөө барж ядах юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж