Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг З.Төмөртөмөө хариуцна

Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг З.Төмөртөмөө хариуцна

Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг З.Төмөртөмөө хариуцна

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2025 оныг нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд олон ажлуудыг төлөвлөсөн. Үүний нэг нь гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж буй. Мөн нийслэлийн ИТХ-аас орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК байгуулах тухай тогтоолыг өнгөрсөн онд гаргажээ.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг нураах, барилгажуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хариуцах аж.

Тэгвэл өнөөдөр энэхүү орон нутгийн өмчит байгууллагын гүйцэтгэх захирлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилох тогтоолыг тус компанийн ТУЗ-өөс гаргаж, тамга тэмдгийг гардуулан өгчээ.

З.Төмөртөмөөгийн хувьд хоёр дахь удаагаа Нийслэлийн иргэдийн хуралд Чингэлтэй дүүргээс сонгогдсон. Түүнчлэн, Хотын даргын орлогчоор ажиллах хугацаандаа нийслэлийн дулаан алдагдалтай цэцэрлэг, сургууль, орон сууцны асуудлыг шийдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх, судлах ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Мөн өнгөрсөн хугацаанд түүхий нүүрсний эсрэг арга хэмжээ авах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг ажлын менежментийг сайжруулах тал дээр иргэдийн дуу хоолой болж, холбогдох тогтоол шийдвэрийг гаргуулахын төлөө ажиллаж байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын уугуул иргэн 7 цагийн өмнө 66.181.178.19

"Гэр хорооллыг орон сууцжуулах" гэх ажил бол нэг ёсны 1960-аад оны нэгдэлжих хөдлөгөөнтэй их төстэй. Хүний эзэмшиж буй газрыг дээрэмдэж оронд нь нийтийн сууцанд оруулж байна. Яг л хамтрал гэсэн үг. Ингэж байхын оронд гэр хороолол руу төвлөрсөн халаалт, цэвэр, бохирын шугам тавьж айл өрхүүдийг холбох ажлыг хийгээчээ. Дэлхий даяар айл өрхүүд өөрийни гэсэн газартай, хаустай болохыг мөрөөдж байхад ганцхан Монголд эсэргээрээ айл өрхийн газар, орон гэрийг дээрэмдэж байна.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.229.177.3

Harvaas saihan tsunkh barigch baina.

Avatar

Нэргүй 2025-01-07 103.212.116.50

Дан цүнх барьдаг орк бапаанууд байх юм.

Avatar

Тогоо 2025-01-07 103.57.92.231

орон сууцжуулалт шувтарсан цагаан бумбандаа буужээ

Avatar

Бяцхан орк 2025-01-07 124.158.119.10

Жинхэнэ классик бяцхан орк гэж Төмөртөмөөг хэлнэ дээ ккк

Avatar

bayr 2025-01-07 202.179.27.153

stunh barigchidiin balag ih baina daa ah nar shigee ih ideh husel duuren

Avatar

Нэргүй 2025-01-07 202.21.110.35

Ene Nyambaatariin bainga umsdug MAH gsen jacket n yaaag communist iin huvtsas shuu. Muusain communistuud

Avatar

Нэргүй 2025-01-07 202.70.43.34

Орон сууц байгаад байгаа сууцаа олигтой ашиглаж чадахгүй иргэд хэцүү бнооо, адаглаад шугам хооолой нь муудаад хуучраап ус алдаад бхад санаачилгаараа засуулахгүй. Хогоо орцогндоо ангилалгүй хаяаж овоолоод үнэр тархаад

Avatar

Зочин 2025-01-07 103.212.118.21

саяхан чөлөөлөгдөөд бсан буцаад байрандаа ирэх шив хотын дарга эргэж буцсан юм их хийх юмаа

Avatar

Нэргүй 2025-01-07 122.201.27.124

НОСК-оос ялгаа нь юу юм

Avatar

өөөөө 2025-01-07 210.148.94.144

Ертөнцийн хамгийн сайн хошного долоогч долдой гэвэл энэ нөхрийг хэлнэ дээ.

Avatar

ааа 2025-01-07 210.148.94.144

Ертөнцийн хамгийн сайн хошного долоогч гэвэл энэ баагийг хэлнэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж