Ньюс хөтөч: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг болно

 Ньюс агентлаг нэгдүгээр сарын 7-ны Мягмар гаригт болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


08:30 цагт:

Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг МХАҮТ-д болно.

11.00 цагт:

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны хуралдаан тус тус болно.

12.00 цагт:

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны хуралдаан болно.

14.00 цагт:

УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаан болно.

14.30 цагт:

УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаан болно.

15.00 цагт:

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хуралдаан болно.

-Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-нд зохион байгуулна.

-Нэгдүгээр сарын 25-26-нд болох Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээний бүртгэл энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс ТЕГ-т хүлээн авч байна.

-Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой.

-Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2025-01-07 66.181.189.69

Төрийн өмчид байгаа цагт хэзээ ч ашигтай ажиллахгүй шүү!!! МАХН-МАФИУУД минь ингэж худ яридгаа одоо болиоо!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж